Чагтлагдсан сэдэв: ХЯТАДЫН УДИРДАГЧДЫН НУУЦ УУЛЗАЛТ

Саяхан болж өнгөрсөн Хятадын цэргийн параадын дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Хятадын дээд албан тушаалтнууд Бээжингээс зүүн тийш 280 километрт орших Бэйдайхэ дэхь амралтад явлаа. Энэ жилийн уулзалт Хятадын Коммунист намын Төв хорооны 19-р уулзалтаас нэг сарын өмнө болж буй учир Хятадын дараагийн үеийн удирдлагын асуудал яригдана гэж зарим хэвлэл дүгнэжээ

1953 оноос хойш Хятадын Коммунист намын удирдагчид Бээжингийн халуунаас "зугтан" жил бүр энд амардаг аж. Гэхдээ зөвхөн халуунаас "зугтаж" амрахаар энд ирдэггүй бөгөөд Хятадын улс төр, төрийн бодлогын талаар Хятадын дээд албан тушаалтнууд хэлэлцдэг. 1954-1966 оны хооронд Хятадын төрийн удирдлагууд зуны олонх чухал уулзалтуудаа энд хийдэг байжээ. Хятадын удирдагч Мао энд амарч байхдаа Их үсрэлтийн бодлогыг эхлүүлсэн байдаг.

Хятадын төрийн Global People сэтгүүлийн 2012 оны дугаарт Бэйдайхэ дэхь тусгай хотхонд Хятадын албан тушаалтнууд үндсэн хоёр хэсэгт хуваагдан байрладаг гэж мэдээллэжээ. Хотхоны зүүн хэсэгт Хятадын Төрийн зөвлөлийн кадрууд байрладаг бол баруун хэсэгт Коммунист намын албан тушаалтнууд байрладаг байна.

Энэ хотхоныг өндөржүүлсэн хамгаалалтад авдаг бөгөөд Хятадын албан тушаалтнууд гэр бүлийнхэнтэйгээ хамт амрахдаа усанд их сэлдэг учир тусгай бэлтгэлтэй аврах багийнхан бэлэн байдалд байдаг аж.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энлай эхнэрийн хамт Бэйдайхэн далайн эрэг дээр 1954 онд. Эх сурвалж: China Daily

Дэн Сяопинг Бэйдайхэн далайд 1987 оны долдугаар сард. Эх сурвалж: Шинхуа агентлаг

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бэйдайхэн эрэг дээр. Эх сурвалж: Handout


avatar
    • Zocnin
    • 150.129.141.*

    Яаж амрах юугаа ярих нь бидэнд хамаагуй юм бишуу.Бид нар хардах сэтгэлээ хоршоо хандаж болохгуй байхаа .Ямар Энхбаярыг муулж байгаа шигээ

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4688

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%