Нийтлэл 08 сарын 18, 2017

Тандалт судалгаа: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон уу?

MEC судалгааны байгууллагын Үндсэн хуулийн өөрчлөлт, Засаглалын асуудлаар иргэдийн санаа бодлыг тандсан судалгааны дүнг танилцуулж байна

Энэхүү судалгааг МЭК ХХК ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрийн санхүүжилтээр гүйцэтгэсэн болно. Судалгааны мэдээллийг улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 990 иргэнээс 2017 оны 7-р сарын 28-30-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж цуглуулсан болно.

Монгол улсад ямар Засаглал илүүтэй тохирох гэсэн асуултад судалгаанд хамрагдсан иргэдийн 44% нь Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Харин Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог одоогийн Парламентын тогтолцоог 34% нь дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Иргэдийн үнэмлэхүй олонх буюу 91% нь бүх ард түмний сонгуулиар Ерөнхийлөгчийг сонгодог байхыг дэмжжээ. Мөн 4% нь мэдээлэл хангалтгүй, 3% нь мэдэхгүй гэсэн бол 2% нь Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байхыг дэмжсэн байна.

 

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон эсэх асуудлаар дийлэнхи олонх буюу 64% нь өөрчлөлт оруулах цаг болсон гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Өөрчлөлт оруулах цаг болоогүй гэж оролцогчдын 9% нь үзсэн бол дүгнэхэд мэдээлэл хангалтгүй гэж иргэдийн 17% нь хариулжээ.

Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ бие даан томилдог, огцруулдаг байх талаар судалгаанд хамрагдсан иргэдийн 40% нь буруу гэжээ. Харин 22% нь Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг бие даан томилдог байхыг дэмжсэн байна. Мэдээлэл хангалтгүй гэсэн шалтгаанаар судалгаанд хамрагдсан иргэдийн 20% ямар нэг дүгнэлт хийгээгүй байна. 

Судалгааны зорилтот бүлэг

Энэхүү судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 990 иргэнээс 2017 оны 7-р сарын 28-30-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачилалаар түүвэрлэж цугуулсан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэл

Судалгааны мэдээллийг сурвалжилгын асуулагаар цуглуулсан болно.

Судалааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон.

Түүвэрлэлтийн төлөөлөх чадвар

Итгэлцэлийн түвшин:95%;
Алдааны магадлал:5%;

 

Судалгааны хоёр дахь хэсгийг энд дарж үзнэ үү. 

Сэтгэгдэл бичих

arrow icon