Чагтлагдсан сэдэв: ӨМНӨД ХЯТАДЫН ТЭНГИСТ ХОС ШУУРГА ҮҮСЭЖ МАГАДГҮЙ

Филиппиний зүүн хэсэгт үүссэн Талим хар шуурганаас БНХАУ-ын Фужиан, Зөжиан муж болон Тайван руу ойртож байна. БНХАУ-ын удирдлагууд Фужиан, Зэжиан мужуудад онцгой байдлын төлөвлөгөөгөө зарлаж, эргийн ойролцоо оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд эхэлжээ.

Талим хар шуурга ширүүсч АНУ-д болсон Ирма хар шуурга шиг 220 км/цаг хүрч магадгүй байна. Цаашлаад Гуандун мужийн цаг уурын алба “Өмнөд Хятадын тэнгист Талим хар шуургийн замтай ойролцоо хэсэгт өөр нэгэн хар шуурга үүсэж магадгүй байна” гэж мэдэгджээ. Хэрвээ Талимыг даган хос шуурга дэгдвэл зүүн өмнөд Хятадад “ноцтой хохирол” учирч магадгүй аж.

Талим хар шуурга илүү хүчтэй болж, зүүн өмнөд Хятадад хүрвэл эрэг орчмын хотууд азарган бороо, шуурганы улмаас ихээхэн хохирол амсаж магадгүй байна. Мөн Талим хар шуурганы улмаас “ирэх Бямба, Ням гарагт Өмнөд Солонгос, Японд аадар бороо орж магадгүй” гэж “Accuweather” цаг уурын судалгааны байгууллагын мэргэжилтнүүд тооцоолсон байна.

Хонг Конгийн удирдлагууд Талим хар шуургыг Хонг Конгоос хол өнгөрөх тооцоотой байгаа гэсэн ба Өмнөд Хятадын тэнгист үүсч буй "хар шуургыг анхааралтай ажиглаж байгаа, одоогоор анхааруулгын дохио өгөхөд эрт” байна гэж мэдэгджээ.

Талим хар шуургын чиглэл. Эх сурвалж: Accuweather


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%