Чагтлагдсан сэдэв: ДОНАЛД ТРАМП ХОЙД СОЛОНГОСТОЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ ХЭРЭГГҮЙ ГЭВ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонд хандан Хойд Солонгостой яриа хэлэлцээр хийж цаг үрэхгүй байхыг сануулжээ.

Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Хойд Солонгостой шууд холбоо үүсгэж цөмийн зэвсэг, пуужингийн асуудлаар яриа хэлэлцээр хийх гэж оролдож байгаа тухай мэдэгдсэн. Гэвч Хойд Солонгосоос энэ оролдлогыг үл тоож байгаа аж.

Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэлээ үргэлжлүүлэн АНУ-аас Хойд Солонгост чиглэсэн бодлогын талаар твиттертээ “Хүн-пуужинд 25 жилийн турш сайхан хандаад нэмэр болсонгүй. Одоо яагаад ингэх ёстой гэж? Клинтон бүтэлгүйтсэн, Буш бүтэлгүйтсэн, Обама ч мөн бүтэлгүйтсэн. Гэхдээ би бүтэлгүйтэхгүй.” гэж жиргэсэн байна.

Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон болоод АНУ-ын бусад дээд дипломат албан тушаалтнууд Хойд Солонгостой яриа хэлэлцээр хийх боломж нээлттэй байгаа гэдгийг мэдэгдсээр ирсэн боловч өнгөрсөн цөөн долоо хоногт Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудал хурцадсанаар Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын эсрэг хатуухан арга хэмжээ авахыг сануулсаар байгаа юм. 

Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааны энэ ойлгомжгүй байдал Рекс Тиллерсоныг огцроход хүргэж магадгүй гэж зарим судлаачид үзэж байгаа ба түүний мэдэгдэл Доналд Трампын засаг захиргаа нэгдмэл байр суурьгүй байгааг харуулж байна жиргээчид дүгнэж байна.

Ed Krassenstein “Хэрвээ Трамп кабинетын гишүүдийнхээ ажлыг твиттерт гоочлох юм бол кабинеттэй байх ямар хэрэгтэй юм бэ?” гэжээ.

Улс төр судлаач Francis Fukuyama Ерөнхийлөгч Доналд Трампаас “Та нар бодлого төлөвлөх талаар хоорондоо ярьдаггүй юм уу?” гэж асуужээ.

АНУ-ын Конгрессын гишүүн Ted Lieu “Ерөнхийлөгч Доналд Трамп Төрийн нарийн бичгийн даргынхаа ажлыг олон нийтийн дунд унагах нь Рекс Тиллерсонг эвгүй байдалд оруулаад зогсохгүй, Америкчууд болон дэлхийн удирдагчдыг эргэлзэхэд хүргэж байна.” гэжээ.

Philip Gourevitch “Рекс Тиллерсон Төрийн нарийн бичгийн дарга байх ямар ашигтайг ойлгоход хэцүү юм. Тэрээр ажилдаа тааруу, дарга нь түүнийг өдөр бүр жижигрүүлж, гутааж байна.” хэмээн жиргэжээ.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4982

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%