Ай Ёо Доктор: Түрүү булчирхайн өвчлөл юунаас болж үүсдэг вэ

“V” телевиз болон “Trends.mn” сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй бид телевизийн нэвтрүүлгүүдийг уншигчдийн хүртээлд хүргэхээр ажиллаж байна. Долоо хоног бүрийн пүрэв гарагт “V” телевизээс бэлтгэн хүргэдэг Ай Ёо доктор эрүүл мэндийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар эрэгтэй хүний маш чухал эрхтэн болох түрүү булчирхай, илрэх шинж тэмдэг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх зөвлөгөөг хүргэе.

Түрүү булчирхай гэж юу вэ?

Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцооны нэг чухал хэсэг юм. Түрүү булчирхай шулуун гэдэсний урд, давсагны доор байрладаг бөгөөд шээсний суваг түрүү булчирхайгаар дайран өнгөрдөг.

Түрүү булчирхайн үүрэг нь шээсний сүв агшиж давсганд байгаа шингэнийг түрүү булчирхайн зохицуулалтаар дамжуулан бэлгийн үйл ажиллагааны дараах дур тавилтын дараа ялгарч буй эр бэлгийн эс түрүү булчирхайгаар дамжин үрийн шингэнээ гадагшлуулдаг.

Түрүү булчирхайн томрол нь 31-40 насны эрчүүдийн 8% нь, 51-60 настай эрчүүдийн 50% нь , 61-70 настай эрчүүдийн 70% нь, 81-90 насны эрчүүдийн 90% нь түрүү булчирхайн томролтой байдаг гэсэн судалгаа байдаг.

Түрүү булчирхайн томролын үед ямар шинж тэмдэг илрэх вэ ?

Түрүү булчирхай томроход шээсний сувагт даралт үзүүлэн нарийсгаж, шээс хэвийн урсгалаар гадагшилж чадахгүй. Үүний улмаас давсагны хананд ачаалал үүсч, давсагны хана зузаарна. Улмаар бөөр шээсний өгсөх замын халдвар даамжирах төдийгүй:

Дүлж шээх

Дусагнаж шээх

Давсганд чулуу үүсэх

Бөөрний үйл ажиллагаа буурах

Шээсний дараа давсаг суларсан шинжгүй

Шээс их хүрэх боловч хүчтэй шээж чадахгүй.

Ойр ойрхон шээс хүрэх, ялангуяа шөнийн цагаар шээс хүрэх зэрэг шинж тэмдэгүүд илрэх бөгөөд даамжирвал бэлгийн сулралд хүргэх аюултай юм.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4874

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%