Орой эрт унтах, өглөө эрт босох болон өглөөний цайны ач тус

 
Хүүхдийн эрүүл өсөлт хөгжилтөд нөлөөлдөг гол хүчин зүйлүүд бол идэвхтэй хөдөлгөөн, шим тэжээлтэй хоол, хангалттай унтаж амрах явдал юм. Энэхүү зөв дадал хэвшлийг хэрэгжүүлж сурахад ар гэр, эцэг эхийн оролцоо, нөлөөлөл тун чухал. Гэвч өсвөр насны хүүхдүүдийн хувьд “Биеэ хөдөлгөж, сайн идэж, сайн унтах” гэсэн амьдралын нэн чухал дадал хэвшил жил ирэх тусам алдагдсаар байна. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөөс гадна сурч боловсрох хүсэл эрмэлзэл, сэтгэл санааны тогтвортой байдлыг алдагдуулдаг болохыг олон судалгаанууд батласан байдаг.
 
1. Нойрны ач холбогдол ба хүүхдээ орой эрт унтуулж хэвшүүлэе.
 
 
 
Хүүхэд эрт унталгүй орой хүртэл сэрүүн байх нь өдрийн зөв хэмнэлийг алдагдуулж, улмаар биеийн дулааны хэмнэл алдагдахад хүргэдэг. Өглөөний цагаар хүүхэд сурч боловсрох, танин мэдэхүйн идэвхи сайтай байдаг бөгөөд энэ үед хүүхдийн биеийн дулаан өндөр байдаг. Хүүхэд оройтож унтаснаас болж өглөөний биеийн дулааны хэмнэл алдагдаж, энэ нь тархийг ч, биеийг ч үйл ажиллагаа хэвийн явуулах чадваргүй болгодог. Нойр нь бие сэтгэлийн ядаргааг тайлж амраах ба энэ хугацаанд тархины болон бие хөгжлийн чухал процессууд явагдаж байдаг. Хүний тархин дахь “Мэдлэгийн үйлдвэр” гэж нэрлэгддэг унтахад идэвхжин, өдрийн сурч мэдсэн зүйлээ дахин боловсруулж, тэдгээрийг мэдлэг болгон хураадаг “hippocampus” гэх хэсэг байдаг. Энэхүү “hippocampus” - ийн ажиллагааг дэмжигч, тархинаас ялгардаг даавар “мелатонин” болон “өсөлтийн даавар” нь хүүхэд унтаж байхад эрчимтэй ялгардаг. Унтах цаг оройтох нь “мелатонин”-ын ялгаралтад сөргөөр нөлөөлж, улмаар хүүхдийн өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлөх тул хүүхдээ оройны 9 цагаас хэтрүүлэхгүйгээр унтуулж хэвшүүлэе.
 
2. Өглөөний нарны туяаны ач холбогдол
 
 
 
 
Өглөөний нарны туяаг биедээ тусгаж шингээснээр, “серотонин” –ы ялгарах процессийг нэмэгдүүлдэг байна. “Серотонин” нь хүний тархины үйл ажиллагааг сэргээж дэмждэг даавар бөгөөд, түүний ачаар толгой сэргэг байж төвлөрөх чадвар сайжирдаг. Мөн автономит мэдрэлийн систем нь туслах мэдрэлийн солилцоогоос мэдрэлийн солилцоо руу шилжиж, биеийг өдрийн идэвхтэй үйл ажиллагаанд бэлддэг. Нарны туяаг биедээ тусган биеэ хөдөлгөх, өглөөнийхөө хоолыг сайн зажилж идэх нь сератонины ялгаралыг сайжруулах үр дүнтэй аргууд юм. Харин нар жаргахад ялгарах нойрны даавар мелатонин нь серотониныг үүсгэгчээ болгодог учир, өглөө эрт босож, өдөр нь идэвхтэй биеэ хөдөлгөж серотонины ялгарлыг эрчимжүүлэх нь өдрийн зөв хэмнэлийг алдагдуулахгүй байхад чухал үүрэгтэй.
 
3. Өглөөний хоол
Тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг энергийн эх үүсвэр болох глюкоз буюу сахарыг бид биедээ их хэмжээгээр хурааж чаддаггүй болохоор үргэлж дутагдалд орж байдаг. Хүн унтаж байх хугацаандаа ч мөн энерги зарцуулж байдаг учир өглөө бие дэх энерги, шим тэжээл багассан байдаг. Өөрөөр хэлбэл, өглөө сэрэхэд тархи ч, бие ч энергийн дутагдалд орсон байдаг байна. Тиймээс өглөөний хоолоор дамжуулан шим тэжээлээ нөхөж, үдээс өмнө идэвхтэй ажиллах нөхцөлийг бурэлдүүлэх шаардлагатай. Мөн өглөөний хоол идэхдээ анхаарах гол зүйл бол “сайн зажиллаж идэх” явдал юм. Зажиллах процесс нь тархийг идэвхжүүлээд зогсохгүй ходоод гэдэсний үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг байна.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3260

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%