Өнөөдөр Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна

Өнөөдөр “Дэлхийн Хүүхдийн Өдөр” тохиож байна. Тус өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүүхдийн эрхийн тунхаглал (1950 он) болон Хүүхдийн эрхийн конвенцийг (1989 он) баталсан өдөр юм байна. Тиймээс НҮБ-ээс “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг албан ёсоор энэ өдөр тэмдэглэдэг ажээ.  НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Дэлхийн Хүүхдийн Өдөр”-ийг дэлхий даяар өнөөдөр анх удаа тэмдэглэх гэж байна. НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан 11 сарын 20-ний энэ өдрыг Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэх тус сангийн уриалгад дэлхийн 130 гаруй орон нэгджээ. Дэлхийн хүүхдийн өдрөөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдаж буй асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, үр дүнтэй арга хэмжээ авах өдөр болгохоор зорьж буй аж.

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас Дэлхийн Хүүхдийн Өдрийг танилцуулах хүрээнд Монголын хүүхэд багачуудын эрүүл мэндэд заналхийлж буй агаарын бохирдолд  олон нийтийн анхаарлыг дахин хандуулахаас гадна хүүхдийн хүчирхийллийн эсрэг хүчээ нэгтгэн бяцхан үрсээ хүчирхийллээс хамгаалахад олон талт үйл ажиллагааг зохион байгуулна.  Мөн хүүхдийн эрхийн тухай хуульд заасны дагуу болон бусад холбогдох журмын дагуу хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг холбогдох ажилтан, байгууллагад тавьж шийдвэрлүүлэх зорилготой ажиллах бас нэгэн бүтэц бий болж байгаа нь нийслэлийн дүүргүүдэд  томилогдон ажиллаж байгаа хүүхдийн элчүүд юм. Эдгээр элчүүд нь хүүхдийн төлөө сайн дураар ажиллахаа илэрхийлсэн бөгөөд дүүрэг бүрийн хүүхдийн чуулганаас санал хураалтаар сонгогдсон элчүүд  3 жилийн хугацаатай ажиллах төдийгүй тэд өнөөдөр андгай өргөлөө.  

Нийслэлийн Хан-Уул дүүргийн "Хүүхдийн элч"-ээр дуучин Баатаржавын Халиун, Багануур дүүргийн "Хүүхдийн элч"-ээр тус дүүргийн Засаг даргын орлогч Тэрбишийн Оюунболд, Налайх дүүргийн "Хүүхдийн элч"-ээр мөн тус дүүргийн Засаг даргын орлогч Хүрэлчулууны Анхбаяр ажиллах бол Сүхбаатар дүүрэгт жүжигчин Базаржавын Навчаа, Баянгол дүүрэгт тус дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга Төмөрхуягийн Энхтайван, Сонгинохайрхан дүүрэгт  Засаг дарга Жигжидсүрэнгийн Сандагсүрэн нар "Хүүхдийн элч"-ээр ажиллах юм. Харин ”Оточ манрамба” дээд сургуулийн захирал, “Маналын хүүхдүүд” ТББ-ын тэргүүн Дамдинсүрэнгийн Нацагдорж Баянзүрх дүүрэг, ”Сити” дээд сургуулийн тайзны ярианы багш Сүхбаатарын Сарангэрэл Чингэлтэй дүүргийн "Хүүхдийн элч"-ээр сонгогдож, андгай өргөв.

 


 
 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 398

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

9%
МАН
27%
АН
62%
Шинэ гуравдагч хүчин
  • 9%
  • 27%
  • 62%