Нийтлэл 11 сарын 28, 2017

ЯАГААД ХҮҮХДЭД ӨДРИЙН УНТЛАГА ХЭРЭГТЭЙ ВЭ? 

Өдрийн хоолоо цадтал идэхэд, сэтгэл санаа тайвширч, нойр хүргэдэг серетонин хэмээх бодис ялгардаг учир өдрийн хоолны дараа хүүхдийн тархины үйл ажиллагаа суларч, нойр нь хүрдэг байна.
Тийм учраас хүүхдүүд цэцэрлэгтээ ч, гэртээ ч өдрийн хоолны дараа унтаж амрах нь олон байдаг.

Унтах нь хүүхдийн биеийн алжааллыг тайлахаас гадна, сэтгэл санааг нь тайвшруулахад зайлшгүй хэрэгтэй мелатонин гэдэг бодисыг ялгаруулдаг сайн үр дүнтэй юм.

Мөн өдрийн унтлага хийснэээр хүүхдийн төвлөрөх чадвар, ой тогтоолт сайжирдаг.

Үүгээр зогсохгүй өдөр бүр тогтмол цагт өдрийн унтлага хийх нь, өдөр тутмын амьдралын зөв хэв маягт хэвшүүлдэг сайн талтай. 
Сайн талуудаас нь авч үзвэл өдрийн унтлага маш үр дүнтэй зүйл боловч, унтаж буй цаг, урт богиноосоо хамаарч орой унтахгүй байх зэрэг өдөр тутмын хэмнэл алдагдаж болзошгүй тул анхаараарай. 

Өдөр унтдаг хүүхдийн суралцах чадвар сайжирдаг. 

Тохирсон өдрийн унтлага хийсэн хүүхдийн биеийн хүч сэргэж, үдээс хойш ч гэсэн идэвхитэй хөдөлж тоглож чаддаг ба үүний үр дүнд орой ч гэсэн сайн унтаж чаддаг. 


Өдрийн хоолны дараа серотонины үйлчлэлээр нойр хүрсэн үедээ хөнгөн унтаад авахад, биеийн хэмнэл жигдэрч, оройны нойрыг сайжруулдаг үр дүнтэй. 

 

 

Сайн өдрийн унтлага хийхийн тулд дараах зарчимыг баримтлаарай.

  Үүнд:

- Өглөө эрт босох
- Сайн идэх
- Үдээс өмнө биеэ сайн хөдөлгөж тоглох 
- Өдрийн хоолоо сайн идэх 
- Өдрийн унтлаганы хугацаа нь 1 цагаас багагүй 2 цагаас ихгүй байхад хангалттай 
- Өдрийн унтлаганы дараа сайн тоглох 
- Орой 9 цагаас илүү унтаж амруулах хэрэгтэй. 
Сайн өдрийн унтлагад хэрэгтэй орчин:

- Нарны гэрэл, туяа шууд тусдаггүй газар 
- Телевизор, дуу хөгжим зэрэг дуу чимээ гарахгүй газар байх хэрэгтэй
Муу өдрийн унтлага гэж юу хэлдэг вэ? 

- Өдөр 15 цагаас хойш унтуулах 

- Телевизийн дуу гэх зэрэг дуу чимээтэй сатаарсан орчинд унтуулах 
- Өдрийн унтлаганы хугацаа нь дэндүү урт байвал орой унтахгүй, өглөө эрт босч чадахгүй болж, зан ааш ч гэсэн мууддаг байна.

 

 
 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon