Нийтлэл 11 сарын 28, 2017

Ч.Батболд: Хүлээгдээд байгаа 104 мянган 980 жолооны үнэмлэх 12 сараас өмнө хэвлэгдэнэ

2017 оны хоёрдугаар сараас эхлэн жолооны үнэмлэх огт хэвлэхгүй, түр үнэмлэхээр жолоочид замын хөдөлгөөнд оролцож байсан. Энэ хугацаанд нийт 104 мянган 980 иргэний материал цугласан байна. Харин энэ сарын 4-ээс эхлэн жолооны үнэмлэхний  хэвлэлт хэвийн явагдаж эхэлсэн төдийгүй эхний ээлжинд 4000 жолооны үнэмлэх тараагдахад бэлэн болжээ. Ингээд өнгөрсөн хугацаанд жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй байсан шалтгаан болон үнэмлэхийг хэзээ тараагдах эсэхийг  ЦЕГ-ийн бүртгэл мэдээлэл хяналтын төвийн дарга дэд хурандаа Ч.Батболдоос тодрууллаа. 

2017 онд жолооны үнэмлэхний болон олон улсын жолооны үнэмлэхний бэлдэц хор дагалдах хэрэгсэл нийлүүлэх нээлттэй тендэр зарлахад үнэлгээний хорооны шаардлагад нийцэх аж ахуйн нэгж байгаагүйн улмаас жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй хагас жилийн нүүрийг үзсэн. Харин дахин тендэр зарлан “Бэнкью Тех” компани шалгарч жолооны үнэмлэхний бэлдэц хор дагалдах хэрэгслийг хугацааны дагуу нийлүүлэн хэвлэлт хэвийн явагдах боломж бүрдсэн.Түүнчлэн үнэмлэх хэвлэгдэхгүй байх хугацаанд шинээр жолооч болсон 81 мянга 267 жолооны үнэмлэх нөхөн авах 33 мянга 781 хуучин үнэмлэх солиулах 19 мянга 932 нийт 104 мянга 980 иргэний материал ирүүлсэн байна. Үүнээс эхний 4 мянга гаруй үнэмлэхийг хэвлэн тараахад бэлэн болсон төдийн захиалга өгсөн хүмүүсийн үнэмлэхийг энэ ондоо багтаан тарааж дуусгана.  

Сэтгэгдэл бичих

arrow icon