Фэйсбүүкт хэн трэнд болж байна вэ?

Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэх цаг завгүй хаана, хэн, юу трэнд болж буйг мэдэх боломжгүй уншигчдад нийгэм юу сонирхож буйг болон фэйсбүүк хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж, цахим сүлжээнд трэнд болж буйг уншигчиддаа хүргэж байна. Фэйсбүүкт  хэн трэнд болж байна вэ.

Odzaya Deremchimed

Өнөөдрийн фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийг нэвтрүүлэгч Одзаяа тэргүүлж байна. Түүний Бэлэг нэвтрүүлэг үзэгчдэд хүрээд багагүй хугацаа өнгөрсөн төдийгүы үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн нэвтрүүлэг болж чаджээ. Түүний энэ удаагийн бэлэг нь Чухал амжилт сургалтын төвд хүссэн ангидаа суралцах эрх 5 хүнд, Чухал дэлгүүрээс 100 мянган төгрөгөөр хүссэн бараагаа авах эрх 3 хүнд бэлэглэх юм байна. Дашрамд дуулгахад бэлгийн эздийг ирэх нэгдэх өдөр албан ёсоор тодруулна гэнэ шүү. 

Uka

Шаргуу, эрч хүчтэй дуучин Ука фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр саяхан бага охиноо өлгийдөн авсны дараа уран бүтээлдээ тун шаргуу орсон. Тэрээр тун удахгүй Монгол HD телевизээр үзэгчдэд хүрэх Voice of Mongolia шоуг шүүхээр бэлтгэл ажилдаа оржээ. 

Зандаахүү Энхболд Zandaakhuu Enkhbold

Фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн буухиаг  Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд үргэлжлүүлж байна. Тэрээр ордон, их хурал тойрсон их ажлаас гадна анагаахын их сургуулийн кампусын барилгын ажлын явцтай танилцаж түүнийгээ олон нийтэд танилцуулж буй нь олон нийтийн анхаарлыг татжээ. Тэрээр “Анагаахын их сургуулийн кампусын барилгын ажлын явцтай танилцлаа. Японы тусламжийн эмнэлэг, хичээлийн байр 2 нь ирэх жил ашиглалтад орно. Оюутны байр болон үлдсэн нь 2020 онд орно” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.

Жадамба Цолмон Tsolmon Jadamba

Эрүүл мэндийн дэд сайд асан Д.Цолмон цахим ертөнцөд өөрийн бичсэн "Цагийн зурвас" хэмээх номоо танилцуулж буй нь трэнд болж байна. Түүний номонд  нэгдүгээрт, өөрийн амьдрал дээр тулгуурлан сүүлийн хагас зууны турш эх оронд минь болон дэлхий нийтэд болсон түүний хувьд чухал гэж үзсэн, хоёрт нийт монголчуудын сэтгэлд нийтлэг байдлаар үлдсэн, гуравт эх оронд минь түүхэн ач холбогдол бүхий дотоод, гадаадын үйл явдлуудыг он цагийн дарааллын дагуу энэхүү номондоо бичжээ.

 Норовын Тэгшбаяр

Фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн буухиаг физикч Норовын Тэгшбаяр үргэлжлүүлж байна. Тэрээр цахим хуудсандаа физикийн туршилт судалгааны сонирхолтой видео нийтлэхээс гадна залуусыг амьдралын зөв хэмнэл, эерэг хандлагатай болохыг уриалан дуудаж байна.

 Mungunzul Amgalanbaatar

DOZ энтертайментийн жүжигчин Мөнгөнзул дахин фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг боллоо. Тэрээр сүүлийн үед иогоор хичээллэн уран бүтээлээcээ түр холдоод байгаа. Харин цахим хуудсаараа дамжуулан эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөний тухай бусадтай хуваалцаж 3 сарын турш иогоор хичээлэхэд гарсан үр дүнгээ бусадтай хуваалцсаар байна.

 Ganhuyag Chuluun Hutagt

Ард санхүүгийн нэгтгэлийн гүйцэтгэх захирал Ч. Ганхуяг фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр цахим хуудсандаа “Биткойн олборлонгоо гэрийнхээ дулааны асуудлыг бүрэн шийдэх боломжтойг Эрхүүд туршиж баталсан байна. Монголчуудаа, үүнийг л хамтдаа хийе! Утаагүй болохоос гадна хатуу валютаар орлого олж, ядуурлын асуудлыг бүрэн шийдэж, эдийн засгаа төрөлжүүлээд авна. Дэмжээрэй! Энэ асуудлаар бид нээлттэй уралдаан зарлах санаатай байгаа. Өрсөлдөх саналтай багууд байна уу?” хэмээснийг маш олон хүн дэмжжээ.

 Battulga Khaltmaa

Монгол улсын төрийн тэргүүн Халтмаагийн Баттулга фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг боллоо. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Авилгатай тэмцэх олон арга бий. Тэдний нэг бол авилгатай тэмцэх газрыг улс төрөөс ангид байлгах ёстой. Тэгэхгүй бол улс төрийн захиалга гүйцэтгэгч газар болно хэмээснийг нь маш олон хүн  дэмжиж өөрсдийн бодлоо хуваалцжээ.

  • Хаштагууд:
  • #FB

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4980

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%