Нийтлэл 12 сарын 15, 2017

2017 оны 3 дугаар улирлын банкны салбарын тойм

2017 оны 3 дугаар улирлын байдлаар банкны салбарын нийт хөрөнгө 28.1 их наяд төгрөгт хүрсэнээр өмнөх улирлаас 9.1 хувиар, өмнөх жилийн мөн үеэс 13.8 хувиар өссөн нь сүүлийн 3 жилийн хугацаанд хамгийн хурдацтай өссөн үзүүлэлт болж байна. Сүүлийн 3 улирал 25 их наяд төгрөг орчимд тогтвортой байсан нийт хөрөнгө нэг улирлын дотор 2.3 их наяд төгрөгөөр өссөн бөгөөд үүний 78 хувь буюу 1.8 их наяд төгрөгийг харилцах хадгаламжийн өсөлт бүрдүүлж байна. Түүнчлэн 2017 оны 3 дугаар улиралд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 4.9 хувиар суларсан нь нийт хөрөнгийн төгрөгөөр илэрхийлсэн дүнг өсгөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн хэдий ч энэ нь нийт өсөлтийн 17.6 хувийг л бүрдүүлж байгаа юм.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon