Нийтлэл 12 сарын 22, 2017

НӨАТ-ын урамшууллын 500 сая төгрөгийн супер азтан тодорлоо

НӨАТ-ын 500 сая төгрөгийн супер азтаны шагналыг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Сүүлийн хоёр жилд олгогдож байгаа НӨАТ-ын урамшууллын азтан тодруулах ажил шинэ жилийн босгон дээр явагдаж байна. НӨАТ-ын анхны супер азтан есдүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн иргэдээс тодорсон бөгөөд 4 сая төгрөгийн азтанаар Чингэлтэй дүүргийн 9-р хорооны иргэн Зундуй , БЗД-ийн 8-р хорооны иргэн Цэрэннадмид , 20 сая төгрөгийн азтанаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Ч.Булган, 500 сая төгрөгийн азтанаар ХУД-ийн иргэн Ж.Алтанзул нар тодорч эрхийн бичгээ гардан авлаа. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon