Ай Ёо Доктор: Хүн тархиныхаа 9 хувийг л ашигладаг

“V” телевиз болон “Trends.mn” сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй бид телевизийн нэвтрүүлгүүдийг уншигчдийн хүртээлд хүргэхээр ажиллаж байна. Долоо хоног бүрийн пүрэв гарагт “V” телевизээс бэлтгэн хүргэдэг Ай Ёо доктор эрүүл мэндийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар тархи тархины өвчлөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Ай Ёо докторын зөвлөгөөг хүргэе.
Хүний бие өөрөө маш сонирхолтой, нарийн нийлмэл бүтэцтэй. Үнэхээр бурхны бүтээл юм болов уу гэж гайхширмаар нарийн уялдаа, холбоотой байдаг. Тэр дундаа тархи бол хүний бие махбодийн нэгдмэл байдлыг хангаж, хянаж байдгаараа онцлог эрхтэн.

Тархи нь ойролцоогоор 1.3–1.5кг жинтэй, 1130–1260 см3 орчим эзлэхүүнтэй. Дотроо их тархи, бага тархи, завсрын тархи, тархины багана гэсэн хэсгүүдэд хуваагдана. Томографийн шинжилгээнээс үзэхэд насанд хүрсэн хүний тархи 86 тэрбум нейрон, мөн 84 тэрбум орчим нейроны бус эсээс тогтдог байна. Тархины хэт ачаалал, ядралт, насны онцлогоос хамаарч Алцхаймерын өвчин буюу зөнөгрөх өвчин тусдаг. Алцхаймерын өвчний үеийн тэнэгрэл гэж их тархины бор гадрын шанаа, зулай, дагзны хэсгийг хамарсан анхдагч хатингаршилтыг хэлнэ. Өтлөлтийн тэнэгрэлийн (зөнөглөх өвчний) нэгэн хувилбар гэж үздэг.

Алцхаймерын евчний үед ой тогтоолтын гүнзгий алдагдал, үг ярианы хомсдол, этгээд хэллэг, юмсыг нэрлэн хэлж чадахгүй, энгийн хийгээд нийлмэл үйлдлүүдийг гүйцэтгэж чадахгүй, үсэг үг өгүүлбэр уншаад утгыг нь таньж чадахгүй байх, гэх мэт танин мэдэхүйн шинжүүд илэрнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4455

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%