Бодлого VS Эморол

А цэгээс Б цэг хүртэл 60 км. Автомашин мориноос 110 км/ц илүү хурдтай явна гэж үзвэл морь автомашинаас 5,5 цаг хоцорч ирнэ. Морины км/ц давхих хурдыг олно уу?

Энэ бол сургуулийн алгебрын энгийн бодлого. Хүүхдүүд энэ бодлогыг бодохын тулд Х км/ц-н өгөгдлүүдийг тооцож зөв хариуг хайх байх. Үүнийг бодохын тулд морь Монголын молор эрдэнэ учраас билэгдлээ бодон 9-тоо таамгаар оруулж, машин зохиосон гадаадын муусайн тагнуулуудын муу санааг тодорхойлох шаардлага үгүй. Цэвэр тоон өгөгдлийн зөв хувиргалт дээр хийх тооцоолол л бодлогын хариуг гаргана гэдгийг хүүхэд ч ойлгоно.

Харин манай Монгол ялначуудад бол бүх юм эморол, сэтгэл, уярал, зангараг, билэгдэл, цэвэр Монгол тооны бүрдлээр бүтсэн зүйл дээр л суурилах ёстой л доо. Дээр нь цэвэр цусны Монгол хүн унаж уу, Гитдын эрлийз унаж уу гэдгээс бодлогын хариу ихээхэн хамаарна. Үгүй бол ямар ч үндэс суурьтай бодлогын хариуг хүлээн зөвшөөрөхгүй.

2000-д оны эхээр Ардчилсан намынхан орон нутгийн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг чөлөөтэй болгож хэсэг сонгуулийн шоу хийлээ. Хуучин цагт ажил эрхлэлт, хороо хорины оршин суух тодорхойлолт, байнгын орлогын үүсвэр зэргийг үндэслэж байж л шилжүүлдэг байлаа. Цэцэрлэг сургуулийн харьяаллаас эхлээд энэ жижиг бүтцэд дуртай нь хэдэн үхрээ зарж ирээд байвал ядуурал л нэмэгдэнэ гэсээрээн байхад л Монгол хүн эх орондоо хэнээр ч заалгалгүй, хүссэн газартаа эрх чөлөөтэй амьдрах эрхтэй гээд л үй түмээрээ л дайраад барьж идэхээ шахсан.

Ходоод хүртэл хэмжээтэй, олдсон болгоноо идээд байвал хордож үхнэ, хэмжээгүй чихээд байвал түгжирч үхнэ. Тэрнээс ялгаа юун гэхээр ядарсан малчид зуданд бла бла...

Оюутолгойн хэлцэлд толгойтой болгон л эдийн засагч болж билээ. Өөрсдийнхөө дээрэмчдийг яая гэжээж мэдэхгүй наймаа руу битгий ороо, зүгээр л татвараа аваад эрсдэлгүй сууцгааж байя, бидэнд оруулах хөрөнгө байхгүй, ТЭЗҮ ч гэж юу байдгийг ч мэдэхгүй шүү дээ гээд байхад л гадаадынханд найр тавилаа, бид эзэн нь, Монголчууд 50-с дээш хувийг эзэмшинэ бла бла гэсээр одоо 34%-ынхаа ч нөхөн төлбөрийг гаргаж чадахгүй өрөнд ороод хэвтэцгээж бна.

Дахиад л сонгуулийн солиорлоор оноо авах гэсэн намуудын мөнгө тараах уралдаанд шинээр төрсөний, хүүхдийн, гэрлэсний, жирэмсэлсний, эрдэнийн, орон нутгийн гээд л 21-ээс авахуулаад л алгаа тосоол уралдаж аваад л архиндаа живцгээсэн. Эсэргүүцье ээ, үгүй бол ядаж 21-ээрээ Засгийн газрын баталгаатай бонд иргэддээ гаргуулъяа гээд байхад л ард түмэн ядарч бна, 21-ээр амьдарч байгаа өчнөөн хүн байна, чиний тарган цатгалан чинь тэр л юм байгаа биз бла бла гээд л эхэлсэн.

Удалгүй л 40, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр гээд л домбоороод унав. Хотоо төлөвлөөгүй байж зүгээр л хаа ч хамаагүй байшин бариад амьдрал болохгүй ээ гээд байхад л зүтгүүлсээр байгаад хиймэл нийлүүлэлт үүсгэж толгойтой болгон барилгын компанитай болж төрийн хөтөлбөрт чанаргүй сууцнуудаа шахаад эхэллээ. Сүүлдээ төр нь өөрөө барилга бариад ч байх шиг.

Худалдан авах чадваргүй үед ингэж зохиомол зах зээл үүсгэж болохгүй шүү дээ гэнгүүт аа тэгвэл байрны зээл олгоно гээд л орлогогүй иргэдээ банкны барьцаанд хүлээд эхэлдэг юм байна. Залуусаа, битгий амьдралаа ингэж 50 м2-н дөнгөнд хүл ээ, түрээсийн зах зээлээр яваад дөмөгхөн болсон хойноо бодитой хөрөнгөд зээл ав гэхээр яадаг м, яахаараа Монгол хүн цалингаараа байртай болж болдоггүй юм муу байрны наймаачин гээл орилолдсон.

Хүчээр худлаа хийсэн солиорлынх нь үр дүнд банктай барилгатай, төртэй, эдийн засагтай нь юутай хээтэй нь татаж унагаана шүү дээ гээд байхад л муусайн банкны дээрэмчид, зээлээ зогсоо гээл орилолдох юм. Сандарсан банкууд төлбөрийн чадваргүй зээлийн барьцааны байруудаа зэрэг зах зээлд гаргаж паниктвал хотын төвөөс бусад үл хөдлөх хөрөнгийн үнэ бөгсний цаас болж нөгөө Амеркийн хямралын араас шааригдана.

Хотод битгий хөрөнгө оруулалт хийгээд бай, ганцхан хотод л мөнгө төвлөрч ажлын байр үүсээд байвал яаж сийрэгжих юм гэхээр бөөн бөөн зам мам, элдэв долоон бизнес зохиосоор хамаг мөнгөө эргэж төлөгдөхгүй юманд барсан. Хөдөө орон нутгаа хөгжүүлээд ядаж зах зээлээ тараан байршуулсан бол энэ улс ингэж эзгүйрэхгүй л байлаа.

Том төслүүдээ хөдөлгөөд өгөөч ээ, тэртээ тэргүй идэж ууж, уралцаж зодолдож явах хэдэн улс төрчидтэйгээс хойш эдний маанагтлаас бүрэн хамааралтай байхын оронд ядаж ажил төрөл, зах зээл, арилжаа наймаандаа захирагдаад бие даагаад, амь амиа болгоод явж байя гэхээр л гадаадын муусайн тагнуулууд монголын баялгийг бла бла, ядуу хоосон ч улсаа зарахгүй, амиа өгнө, танк пуужин ярьсаар дефолтдоо хүрэх шахлаа.

Еөкийн сонгуулиар хорвоо дэлхийн хамаг тэнэгүүдээ олж ирж дэвшүүлээд тулгаад унасан. Одоо хаашдаа үнэмлэхүй ялсан юм бол тэр МАН-ынх нь хүнийг сонгоод гавьяа байгуулдаггүй юм гэхэд гай болоод байхааргүй, ядах нь ээ хариуцлага нэхэх субьектээ бод оо. Адилхан хэдэн хулгайчдаас алийг нь гэх вэ, амьдралаа бодоцгооё. Жонхуу нь гараад идсэн уусан, чи бигээ тохирч наймаалцаж авна, тохирохгуй бол бие биендээ хориг саад тавьсаар энэ хэдэн жил нь хог дээр үргэлжилнээ л гээд байхад хужаа, 30 гэр бүл, зангараг мангараг бла бла гээл акшион мүвийдсээр байгаад одоо Монгол Ялаад байж байгаа царай нь энэ.

Утаа ирэх 30 жилдээ арилахгуй ээ. Социализмын үед ч Гандан, Зурагт утаатай байсан. Энэ асуудлаа цэвэр шинжлэх ухааны үндэс тооцоотой, нийгмийн зөв хуваарилалттай, хот төлөвлөлтийн бодлого болон эдийн засгийн эко-системийн тооцоололтой хийхгүй бол одоо шийдээд аль гээд л байвал тэрэнд нь таарсан попрол нь газар авсаар дараа нь засаж болохгүй хэмжээнд хүрнэ ээ л гээд байхад ид шид нэхсээр. Эцсийн цэгтээ хүртэл улайстал ажиллаж бгаа ТЭЦ-3, 4 нь зэрэг дэлбэрвэл тэгээд л Монгол нь сөнөө... Зайлах гарц, нүүлгэн шилжүүлэлт, ундны хүнсний нөөц, эмнэлгийг тусламжийн кэмп энэ тэр гамшгийн үеийн менежментийн юу юу ч үгүй байж л цахилгаан чөлөөл, үнэгүй болго гээд л яг одоогоо л бодох.

Тартагт нь тулгаж эцсийг нь үзэх хүртлээ л эморхын.

Саяхан засаг иргэдээ алаг үзэж зарчимгүй шударга бус хандлаа гэсэн Монголын элин хайлан болсон найрагч өвгөнийг яасан ийсэн, хүн чанаргүй бла бла... Хөөе хүн чанаруудаа, өөрсдийнхөө кармаанаас тэр элин хайлантах сэтгэлээ гаргавал яаж байна? Еөк, Топор артай бол яаж ч дураараа дургиж болдог, энэ нь амьдралын баталгаа болоод байвал төр, эрх мэдэл рүү хэдэн залуус нүүрээ ширлээд ч болов өлөнтөн зүтгэх нь аргагүй шүү дээ. Мөнгөгүйгээсээ тэнгэрт хальсан, өвдөж шаналсаар байгаа бусад алдартнууд, эмч багш цагдаа нар, энгийн ард түмний хүүхдүүд хорсол тээх шалтаг өгч амьтны зэвүүцлийг барж яах гээд байгаан? Энэ асуудал цэвэр ЭМД-н системын доголдлыг харуулж амьд явах баталгааг хангахгүй гэдгийг л нотолж байгаа юмсан.

Гэх мэтчилэн жишээ тум бумаараа. Үхдэг ч үгүй, урагшилдаг ч үгүй хэдэн эмо мутантууд, утаандаа улам л үмбүүрэн, эрүүл ухаан, рациональ үзэл, реалистик тооцоолол бүхнийг үгүйсгэн эсэргүүцэж, онгод тэнгэрээсээ ид шид, ивээл халамж горьдсоор.

Уул нь төрийн бодлого гэдэг алгебрын бодлогоос зарчмын ялгаа бараг байхгүй. Цэвэр өгөгдөл, функциональ хувиргалын тооцоолол, үр дүнгийн дээд доод хязгаарын баримжааг л гаргах ажил юм.

Тэрэнд нь сэтгэл мэтгэл, цус мус, зангараг тонгорог, алаан хядаанаа чихээд ид шидийн тэнэглэл оруулахыг хүсээд байвал улс төрчид таарсан л киног чинь зохиож өгөөд байх нь ойлгомжтой.

Бид бүгд нэг машинд сууж яваа. Хэрэлдэж уралцаад хэдэн талд нь таарсан таараагүй жижиг том, гурвалжин дөрвөлжин дугуй тавьчихаад, жолоогоо булаацалдаад л, бүгд мэдэмхийрч мэдэх мэдэхгүй замаар оруулаад л, угзчаад байхаар дотор нь сууж яваа хэдэн хөгшид хүүхэд зутраад дуусах нь жам. Зүгээр ч явахгүй хоорондоо зодолдоод одоо эхнээсээ чи буу, би буу, чи би зайл гээл биенээ хөөж туух.

Таануус наад гоё мундаг үг хэлж муухай харж зангарагтай алхалсан, дуулсан шүлэглэсэн дүнхүүнүүдээ дагаж эмордог, шүтэж тахьдаг, сохроор солиордгоо л больчих л доо. Цэвэр өөрийн амьдрал, маргаашийн явдалтайгаа төрийн бодлогоо холбоод харчих юу нь хэцүү байна аа?

Эмормоор юмаа тусдаа хий, кино, концерт, бүүр болку бол найт майт гээд сонголт байна шүү дээ уул нь...


avatar
    • Зочин
    • 162.158.179.*

    Нүүрсний ордоос хувь хүртэхийг санаархагч, нарийн царигтай төмөр зам барьвал Хятад цэрэг ороод ирчихнэ гээд л төмөр замыг зогсоосондоо, одоо тэгтэл онц байдал тогтоож утаатай байлдаж дагуул хот барьна гэнэ. Майдар хот гээд л хэлчихгүй тойруулаад л байх юм... Хувийнхаа түрийвчийг л дүүргэх гэсэн улс төрчидтэй байхад хөгжил дэвшил гэж донгосох нь ёстой л илийрэл бололтой...

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3279

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%