Засгийн газар малчид болон ажилгүй иргэдийн төлөх ЭМД-ын хэмжээг 50 хувиар буурууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл өглөө.

Засгийн газрын хуралдаанаар эрүүл мэндийн шимтгэлийн хувь хэмжээг өнгөрсөн онуудынхтай ижил түвшинд байлгахаар тогтсон ба малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, хөдөлмөр эрхлээгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл 57600 төгрөг байсныг 50 хувиар бууруулан 28800 төгрөг болгох шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид сард ЭМД-ын шимтгэлд 4800 төгрөг төлдөг байсныг 2400 төгрөг болгон бууруулсан байна.

Эдийн засагт бий болсон хямралаас шалтгаалан олон улсын нийтлэг жишгийн дагуу татварыг прогрессив хэлбэрээр төлдөг тогтолцоонд шилжихийг ОУВС-аас санал болгосон. Шведэд өндөр орлоготой иргэд нь 45 хувь хүртэлх татвар төлдөг. Германд өндөр орлоготой иргэд нь 40 хувь хүртэл төлдөг.  Монгол улсад бүгд тэгш 10 хувийн татвар төлдөг байсныг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа учраас зөвхөн 1 500 000 төгрөгөөс дээш нэмэгдэж байгаа хэсэгт л 5 хувь нэмж төлж байгаа нь нийгмийн шударга ёсны зарчимд тулгуурлаж байгаа гэж үзэж байна. Нөгөө талаас орлого багатай иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бууруулах замаар бас ачааллыг бууруулж байна.

Улаанбаатарын агаарын бохирдол Засгийн газар агаарын бохирдлыг бууруулахад онцгой анхаарал тавьж ажиллаж байна. Ерөнхий сайд агаарын бохирдол бууруулах ажлын хэсгийг ахалж, ажлын хэсэг агаарын бохирдлыг бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй 4-5  хувилбарыг судалж, ажиллаж байна. Энэ хүрээнд түүхий нүүрсийг боловсруулах, газ, цахилгаан халаагуур зэрэг технологийн шинэ боломжуудыг судлан үзэж байна. Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний үүсвэрийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзээд ДЦС 3, 4-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний хангамжийг нэгдсэн уялдаа холбоог хангах ажлыг эхлүүлэхээр боллоо. Улаанбаатарт амьдарч буй 220000 гэр хорооллын өрхөөс 152000 өрхийн дулааны хэрэглээг цахилгаанаар хангах ажлыг судалж байна гэлээ.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2826

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%