Б.Лхагвасүрэн: Хүн гайхуулах гэж амьдардаггүй юм

''V” телевиз болон “Trends.mn” сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй хамтын ажиллагааны хүрээнд бид “V” телевиз телевизийн дэлгэцэнд буусан сонирхолтой, хүртээмжтэй нэвтрүүлгүүдийг уншигчдийн хүртээлд хүргэхээр ажиллаж байна. Энэ удаа “V” телевизийн сэтгүүлч Б.Болдбаатарын “Шударга ярья” ток шоу нэвтрүүлгийн шинэ дугаарт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч, СГЗ Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн оролцсоныг тоймлон хүргэж байна.


Б.Болдбаатар: Өнөөгийн нийгэмд шударга байна гэдэг их хэцүү. Шударга гэдэг үгийн тухай?
Б.Лхагвасүрэн: Шударга байх гэдэг их шоовдор болсон. Шударга байна гэдэг хүнд цаанаасаа өгөгддөг суурь хүмүүжлээр тавигддаг удмын юм шиг байгаа юм. Хүн бүр шударга байж чадахгүй байна. Тэгэхээр хүний цусанд байдаг мөн чанар бололтой. Шударга ёсыг эвддэг хоёр гуравхан зүйл байгаа. Хуйвалдаан, хуурмаг үйл явдлууд, худлаа шударга царайлах.
Б.Болдбаатар: Сая Солонгост явж байгаад тантай таарахад таны бие тааруу байна гээд тэгж байна. Танд юу бодогдсон вэ?
Б.Лхагвасүрэн: Амьдрах хэмжээг бол өвчин шийддэг юм байна гэж бодсон. Эмчийн бичиж өгсөн онош, мэс хагалбарын нэг багаж хүртэл хүний насны хэмжээг шийддэг юм байна гэж бодож байгаа. Хиймээр юм ямар их байсан нь бөөнөөрөө бодогдож байгаа. Өглөө бүр өдөр бүр бодогдож байгаа ийм л юм хиймээр байж тийм л юм хиймээр байж гэж. Бодох бодохын үзүүрт үүсгэлээн би яаж хайрлалаа гэж бүхнээс илүү бодогдож байна. Мөн ч хариугүй үр дүн гарч байна.
Б.Болдбаатар: Хүн өөрөө бурхан гэж ярьдаг. Зарим нь бурхан гэж тусдаа зүйл байдаг гэдэг та энэ талаар юу гэж боддог вэ?
Б.Лхагвасүрэн: Хүн бурхан хоёрын оршдог газрын нэг нь тэнгэрт байдаг, нөгөө нь газарт байдаг гэж ярьдаг. Бурхан бол ерөөсөө сэтгэл дотор хүн болгонтой хамт байдаг. Гэхдээ “Хүн болгонд хэрэг болсон цагт нь бурхан очиж чадахгүй учраас, хүн төрөлхтөнд эх хүнийг илгээжээ” гэж Еврейчүүдийн хэлсэн айхтар үг байдаг.


Б.Болдбаатар: Тань руу хүмүүс хэр их ярьж байна. Сэтгэлийн дэм хайрлаж байна уу?
Б.Лхагвасүрэн: Сэтгэлийн дэмийг бол би хангалттай авч байгаа. Би их баян хүн байж. Би өөрийгөө хайрлах олон хүнтэй байж. Өөрийгөө хайрлах олон хүнтэй байгаа болохоор үхмээргүй байна.
Б.Болдбаатар: Одооо ямар зовиур байна өвдөж байгаа зүйл байна уу?
Б.Лхагвасүрэн: Амьд байсан тайлангаа бодох сэтгэлийн зовлон л байна. Үхэх бол тийм муухай ч юм биш. Миний үхсэн өдөр бол миний төрсөн өдөр гэж үг байдаг. Бурхандаа л залбирч явна даа.
Б.Болдбаатар: Далан хэдэн жилийн амьдралаа эргээд бодоход омогшил нь юу байна?
Б.Лхагвасүрэн: Миний Монголоо гэсэн шүлгүүд дэлхийн олон оронд өөрийнх шигээ эгшиглэж чадахгүй шүү дээ. Яахав утга санааг нь уншина биз дээ гээд баярлаад л явдаг. Миний ганц бахархаж үхэх зүйл бол би энэ их хоосон есөн гаригийн амьтай ертөнцийг олж буугаад тэгээд тэр дотроос Монголыг олж, Өнжүүлд унасандаа л хамгийн их бахархдаг.
Б.Болдбаатар: Та он цагийн шалгуурт хэр зэрэг хэрэгтэй үлдэж чадсан гэж боддог вэ?
Б.Лхагвасүрэн: Жаахан хүүхэд намайг таньж байгаа юм чинь тэр хүүхдийг том болтол нь нүдэнд нь дурсагдах байхдаа гэж боддог. Тийм л он цагийн урсгалд, тодорхой хэмжээнд дурсагдах байхдаа гэж боддог. 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4977

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%