Нийтлэл 01 сарын 17, 2018

ШИНЖЛЭХ УХААН: Чихрийн шижин

Diabetes- /латин/ их шээх, Mellitus-/латин/ чихэрлэг. Хуучны эмч нар өвчтнүүдийнхээ төлөө юуг эс хийх вэ?

Чихэр бол организмын /ялангуяа булчин, мэдрэл гэх мэт нарийн бүтэцтэй эсүүд/ хамгийн чухал шатахуун юм. Өөр бодисууд энэ үүргийг гүйцэтгэх ч нэг нь ч глюкоз шиг их хувь эзлэхгүй. Тийм учир цусан дахь чихрийн түвшинг хэвийн хэмжээнд барих нь мөн чухал юм. Үүнийг эрхтний хувьд элэг, нойр булчирхай, өөхөн эд, булчин, харин даавруудаас глюкагон, инсулин зэрэг нь зохицуулна. Эдгээрийн тэнцвэрт байдалд /цусны чихэр өлөн үед 3,0-6,0 mmol/l хүртэл/ байх ба алдагвал глюкоз интолеранцметаболизмын синдромчихрийн шижин зэрэг эмгэг байдал, өвчин болж даамжирна.

Глюкоз интолеранц- организм чихрээ зохицуулах хурд нь алдагдаж байгаа боловч их, бага хүчээр хэвэнд нь байлгаж чадаж байгаа үе. Өлөн үед чихэр 6,1-7,7 mmol/l байна. Диабетийн өмнөх үед тооцогдох энэ шатанд инсулин ялгарлын эхний үе удааширсан байна.

Метаболизмын синдром- тарган, гипергликеми/гиперинсулинеми, дислипидеми, гипертонитэй хүн нь статистикийн үүднээс дээрх шинжүүд дангаараа илрэх үеээс өндөр магадлалтайгаар зүрх судасны өвчин тусаж, нас бараг байдаг байна. Энэ нь ил байдлын цаана нэгдмэл, цогц өвчин байна гэж бодход хүргэж байгаа бөгөөд сүүлийн үед үүнийг дээрх нэрээр хэрлэж байгаа билээ.

Тарган- биеийн жингийн индекс 30<

Дислипидеми-

  • бага HDL буюу 30 мг/дл  эсвэл 1,7 ммоль/л,
  • LDL бага нягтралтай хэсэг нь давамгайлсан,
  • TG өндөр буюу 300-400 мг/дл  эсвэл 16,7-22,7 ммоль/л

Чихрийн шижин- инсулины туйлын болон харьцангуй дутагдлаас үүсэх эмгэгүүд.

1-р төрлийн Чихрийн шижин-Аутоиммун гаралтай нойр булчирхайн b эсийн үрэвсэл, устал.

Нийт чихрийн шижинтэй хүмүүсийн 10% орчмыг эзлэнэ. Бага насанд илрэнэ /голдуу 10 хүртэл, гэхдээ 25 хүртэл илрэж ч болно/, илрэхдээ голдуу гипогликемийн ком хэлбэрээр өртөнө /ө.х. хурц илэрдэг/. Хүүхдүүд туранхай, атоп өвчинтэй, хараа мууддаг гэх анамнезтэй, гэдэс нь өвдөж, огиулж бөөлждөг гэх мэт шинж тэмдэг, зовиур ихтэй байдаг. Өвчний явцаас болоод хэсэг хугацааны дараа инсулины туйлийн дутагдалд орох ба өвчтөнүүдийг байнгын инсулны тарилгаар л эрүүл байлгаж болно. Үүний учир энэ хэлбэрийн чихрийн шижин-г хуучин инсулин хамааралтай чихрийн шижин гэдэг байв. 25-аас хойш илрэх тохиолдолуудыг ШУ тэмдэглэсэн ба үүнийг насанд хүрсэний дараах 1-р төрлийн чихрийн шижин гэнэ /maturity onset diabetes of the young- MODY/. Газар зүйн хувьд хойд өргөргийн хүмүүс ил өвчнөөр их өвчилдөг байна /ер нь аутоиммун өвчинөөр ил нутгийнхан илүү өвчилдөг гэх/.

2-төрлийн Чихрийн шижин- гэж голдуу удам, амьдралын хэв маягийн улмаас таргалж /биеийн жингийн индекс >30/, инсулины рецептор нь мэдрэг байдлаа алдаж инсулины харьцангуй дутагдалд орж гипергликеми үүсэх өвчинг  хэлнэ. Энэ хэлбэрийн чихрийн шижингийн эхэн үед инсулин ихээр ялгараж рецепторын мэдрэг бус байдлыг давах гэж оролдоно /гиперинсулинеми- үүнээс болоод рецепторын down regulation явагдаж, инсулины рецепторын тоо цөөрнө/, сүүл хэсэгтээ харин бетта эсүүд ч шавхагдаж инсулины туйлын дутагдал болно.

Глюкоз зөвхөн инсулины хамтаар л эсийн мембраныг нэвтлэх учир /инсулин нь глюкозын хувьд эсийн түлхүүр юм/, цусан дахь глюкоз ямар ч их байсан хамаагүй, рецепторын доголдолтой эсүүд өлсөнө гэсэн үг. Үүний эсрэг элэг нь нөөц түлш болох кетон биетүүдийг ялгаруулж эхэлнэ. Кетон биет нь хуримтлагдах тусам цусны хүчиллэгийг нэмэгдүүлж ацидоз үүсгэнэ. Үүний зэрэгцээ цусны чихэр нэмэгдсээр цусны осмос даралтанд нөлөөлхүйц өтгөрөлд хүргэнэ. Эл байдал цаашид өдөр хоногоор даамжирсаар кетоацидозын гол шинжүүд болох Кушмаулын амьсгаадал /гүн, ойр ойрхон амьсаглах/, амьсгалаас ацетон үнэртэх /кетон нь метаболизмын явцад ацетон болно/, толгой өвдөх, огиулах /эдгээр нь өтгөн цусны перфузийн муудлаас болно/, гэдэс хэвлийгээр өвдөх /?/ зэргийг үүсгэнэ. Эдгээрээс гадна цусны өтгөрөл нь чихрийн шижин-ний эхний шинж тэмдэг болох полидипси, полиурианы гол шалтгаан болно /мэдээж, хэрэв гипергликеми нь аажим үүсвэл зовиур бага илэрч, чихрийн шижин зөвхөн шинжилгээгээр илрэнэ-ялангуяа тарган хүмүүст/.

Ер нь 2-р төрлийн чихрийн шижин нь шинж тэмдэг багатай байдаг, илрэхдээ /илэрвэл/ гол төлөв

  • полидипси, полиуриагаас гадна
  • 40-ээс дээш насны тарган хүнд
  • диабетийн хөл /микроангиопати, невропатигаас болоод хөлний ачаалалтай хэсгүүд болох өсгий, өлмийгөөр бэртэл, шарх, некроз үүснэ/,
  • шарх удаан эдгэх, фурункул, карбункул, кандидиаз олон дахин үүсэх зэргээр дархлааны сулралаар,
  • бөөрний үйл ажилгаа мууданаас /нефропати/ болоод микроальбуминури /хамгийн жижиг учир шээсэнд хамгийн түрүүнд илэрдэг уураг/, 
  • судасны хана зузаарснаар ишемийн /гипергликеми нь дангаараа атероген чанартай болно/
  • осмос даралт нэмэгдсэнээр глюкозури шинж тэмдэг-ээр анзаарагдаж болно

Гипергликеми нь харьцангуй удаан хугацаанд хор хөнөөлөө үзүүлэх ч уршиг нь өргөн хүрээтэй. 

Жич: залуу, туранхай хүмүүст голдуу гипогликемийн шинж тэмдэг үе үе илрэх тохиолдол байх авч чихрийн ачаалалтай сорил хийхэд зүгээр гарах тохиолдол байна. Энэ нь ядаргаа, стресстей холбоотой гэж үзэх хэрэгтэй.

Эмчилгээ: Чихрийн шижин нь байнгын хяналт хэрэгтэй, амьдралын хэв маягаа өөрчилж байж тэмцдэг өвчин учир өвчтөн, түүний хамаатан садан, эмч гурвын нягт хамтын ажиллагаа/ сургалт шаарддаг.

Шинээр оношлогдоод, эмчлэгдэх үед:

Нэг. Амьдралын хэв маяг өөрчлөх- хоолыг багаар ойрхон идэх, өөх тос /амьтаны гаралтай/ энээ тэрээ... ойлгомжтой- өвчтөнд ойлгуулж, биелүүлхэд хэцүү, гэхдээ маш чухал. Идэж уухаа тохирулахгүй бол мянга эм, инсулинээр дараад нэмэр байхгүй. Ялангуяа 2-р төрлийн чихрийн шижинтэй хүн. Архи, тамхи хэрэглэхгүй. ТУРАХ /тохируулаад спортоор хичээллэх. Ялангуяа зөвхөн глюкок интолиранцтай эсвэл метаболизмын синдромтой хүмүүс. Жишээлбэл: өдөрт нэг удаа, 30 мин хөлсөө гартал гүйх/хурдан алхах. Турах нь инсулины рецепторыг нэмэгдүүлж, мэдрэг байдлыг сэргээнэ.

Оношилгоо, эмчилгээний талаар дэлгэрэнгүйг эндээс

Сэтгэгдэл бичих

arrow icon