Говь компани 2017 оны цэвэр ашгаасаа 1.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно

Монголын Хөрөнгийн бирж, үнэт цаасны зах зээл дэх сүүлийн үеийн онцлох мэдээллүүдийг тоймлон хүргэж байна. 

Багануур ХК 2017 онд дөрвөн сая тонн нүүрс борлуулж, 126.6 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан

 “Багануур” ХК-ийн хувьд дотоодын нүүрсний хэрэглээний 50 хувь, төвийн бүсийн хэрэглээний 60 хувийг дангаараа хангаж байна. Орд газрын хувьд нийт 812 сая тонн нүүрсний нөөцтэй. Багануурын нүүрсний уурхай 2017 онд дөрвөн сая гаруй тонн нүүрс олборлон борлуулж, 126.6 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна. Ингэснээр орлого нь өмнөх оноос 10.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. 

Говь ХК 2017 оны цэвэр ашгаас 1 716 247 500 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болжээ

 "Говь" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн №4 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 220 /татварын өмнөх дүн/ төгрөг буюу нийт 1,716,247,500 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ. 

Ноолуур хөтөлбөр хэрэгжүүлснээр 3600 ажлын байр бий болно

Засгийн газрын хуралдаанаар “Ноолуур” хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байхаар тогтлоо. Дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5,500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах бөгөөд 3,600 гаруй ажлын байр шинээр бий болно. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5.7 дахин өснө гэж тооцоолж байна. 

Хэрэв ноолуураа боловсруулж чадвал жилдээ 19.8 сая ширхэг сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн экспортод гарган 2.2-4.3 их наяд төгрөгийн борлуулалт хийх боломжтой гэж тооцоолжээ.

Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо

Дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 60 мянган төгрөгийн урамшуулал олгож VI улиралд 50 мянган төгрөг олгохоор болжээ. Улаанбуудайн урамшуулалд зориулж өнгөрсөн оны төсөвт 14.9 тэрбум төгрөг тусгасан. 13 аймгийн 54 сумын 597 иргэн, аж ахуйн нэгжийн нийлүүлсэн 128 мянган тонн хүнсний улаанбуудай урамшуулалд хамрагдах шалгуурт тэнцжээ.

 Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг нэмнэ

 Монгол улсын Засгийн газар ОУВС-гийн ажлын хэсэг хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг гурав дахь удаа дүгнэлээ. Үүний хүрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэд хэдэн асуудлыг ОУВС-гаар зөвшөөрүүлж чадсаны нэг нь төрийн албан хаагчдын цалинг ирэх онд инфляцийн түвшинтэй уялдуулах замаар индексжүүлэн нэмэгдүүлэхээр болжээ.  Засгийн газар тогтоол батлан, цалинг хэдэн хувиар нэмэхийг эцэслэн тогтоох юм. 

 

 

 

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3261

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%