Фэйсбүүкт хэн, юу трэнд болж байна вэ?

Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэх цаг завгүй хаана, хэн, юу трэнд болж буйг мэдэх боломжгүй уншигчдад нийгэм юу сонирхож буйг болон фэйсбүүк хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж, цахим сүлжээнд трэнд болж буйг уншигчиддаа хүргэж байна. Фэйсбүүкт  хэн трэнд болж байна вэ?

Odzaya Deremchimed
МҮОНТ-ийн телевизийн хөтлөгч Д.Одзаяа фэйсбүүк трэндийг тэргүүлж байна. Хөтлөгч бүсгүй саяхан гуравдахь хүүхдээ өлгийдөн авчээ. Тэрээр төрөх хүртлээ ажлаа хийсэн бөгөөд ажлын ширээний ард түүнийг жирэмсэн гэдгийг нь мэдээгүй олон хүмүүс шинэ хүнээ өлгийдөн авсан мэдээг сонсоод их гайхсан сурагтай.

Ganhuyag Chuluun Hutagt

Ард Санхүүгийн Нэгдлийн захирал Ч.Ганхуяг фэйсбүүк трэнд тэргүүлэгдчидийн нэг болжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигчдэд Биткойн хуваах шийдвэрийн тухай олон хүн асуусан тул аваагүй хүмүүс дараах хүснэгтээр орж мэдээллээ өгөхийг хүсье. Одоогийн байдлаар 605 хүн болзол хангасан бөгөөд тус бүр 0.00165289 BTC ногдох юм байна. Одоогоор 153 хүн бүртгүүлж, Биткойноо авсан байна. 24 хүний мэдээлэл нь буруу байгаа учир саатсан харин 438 хүн цахим түрийвчний мэдээллээ өгөөгүй байгааг дуулгажээ. Дашрамд дурдахад тэрээр Криптовалютын шинжээч ажилд авах гэнэ шүү.

Одхүүгийн Дөлгөөн

Америк улсад мэргэжил дээшлүүлэхээр суралцаж буй жүжүигчин О.Дөлгөөн "SINGLE LADIES 3"  бүтээлд тоглосоноос хойш уран бүтээлд тоглохгүй байгаа. Харин тэрээр цахим хуудсаараа дамжуулан өсвөр үеийн охидод нүүрээ будахгүй байсан ч сайхан харагдах нууцаасаа болон англи хэлийг хэрхэн сурч буй талаараа бяцхан зөвлөгөөг хүргэсэн шиг нам гүмхэн амьдрах болжээ.

Sarnai Saranchimeg

Загвар өмсөгч С.Сарнай сүүлийн үед уран бүтээл гэхээс илүүтэй гэр бүлдээ илүү анхаарлаа хандуулах болсон. Гэрийн сайн эзэгтэй, сайн ээж болсон түүний цахим хуудсаар зочилбол энхрий үрсийнхээ анхны алхам бүрийг тоочин бичиж, өхөөрдсөн зураг, дүрс бичлэгүүд дүүрэн байна. Тэрээр цахим хуудаснаа

“Хүү маань анх удаа намайг ээжээ хайртай шүү гэж үнссэн бол өхөөрдөм хөөрхөн охин нь анх удаа зогссон тухай нийтэлж олон хүний хайрыг татжээ.

Жүжигчин Баттулга /Аглуу/

Жүжигчин Аглуу буюу Баттулга фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ.Тэрээр Хүлэгү пикчертэй хамтран сар шинийн баярт зориулсан инээдмийн хөтөлбөрийг тун удахгүй ."Ханиа, даргад үнсүүл" баярын хөтөлбөрөө үзэгчдэд хүргэж эхэлжээ.

Дуучин Б.Сарантуяа

Под дива Б.Сарантуяа уран бүтээлээ хэсэг завсарласны эцэст уран бүтээлдээ эргэн орж жүжигчин Б.Навчаагийн найруулсан "Амьдрал" хэмээх киноны дууг үзэгчидэд хүргэхэд бэлэн болжээ. Тус клип энэ сарын 20-ны өдрөөс эхлэн цацагдаж  чамгүй сайн хандалт авч байгаа аж. Дашрамд дуулгахад тус уран бүтээл нь  Морин хуур 2017 наадмын 2-р байрын шагналыг хүртжээ.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4464

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%