Ай Ёо доктор: Нуруу нугасны өвчин түүнээс хэрхэн сэргийлэх вэ?

 '' V'' телевиз болон ''Trends.mn'' сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаж байгаа билээ. Бид энэ удаад Ай Ёо доктор эрүүл мэндийн нэвтрүүлгийн нуруу нугасны гэмтэл юунаас болж үүсдэг вэ түүнээс хэрхэн сэргийлэх тухай Ай Ёо докторын зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

Нуруу гэдэг бол хүний биеийн өндрийн ихэнх хэсгийг эзэлдэг “S” хэлбэрийн эрхтэн юм.  S хэлбэр нь  агаарын даралт болон татах хүчний нөлөөллөөс хамгаалж тэнцвэрийг барьдаг. Тэгвэл нуруу нугас дараах шалтгаануудаас болж өвчилдөг байна.  

Нуруугаа дуугаргах, блок гаргах нь маш буруу зүйл. Нуруу болон гар, хөлийн хуруугаа дуугаргах нь хоёр ясны дунд байгаа мөгөөрсийг салгаж нийлүүлж байна гэсэн үг. Энэ тохиолдолд мөгөөрс томорч, хавдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

 

 

Буруу суулт

Нурууны хэлбэр алдагдсанаас өвчлөл үүсдэг. Нурууны хэлбэр алдагдалт нь хүүхэд наснаас эхэлж үүсдэг.

Хөдөлгөөний дутагдал

Нурууны гол хэсэгт байрлах дискүүдийн ихэнх хувь нь ус байдаг. Тиймээс хөдөлгөөн хийх үед нуруу хоорондын диск рүү шингэн орж  байж эрүүл байдаг.  Гэтэл хөдөлгөөний хомсдолоос болж нурууны дискүүд шингэн дутагдаж суулт өгдөг. Улмаар хоёр яснууд нийлж дунд нь яс ургах эрсдэлтэй байдаг. Тиймээс тогтмол хөдөлгөөн хийж нурууны диск хооронд шингэн хуримтлуулж байх ёстой.

 

Тархинаас гарч буй мэдрэлүүд нурууны голоор дамждаг. Тиймээс мэдрэл дарагдах үед ойр орчимын эрхтэн системүүд өвдөж эхэлдэг.

Жингийн илүүдэл

Жингийн илүүдэлтэй болсоноор тухайн хүний нурууны стандарт алдагдаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл өөрийн жингийн илүүдэл дээр, агаарын даралт болон  татах хүчинд нуруу нугас шахагдаж стандарт нь алдагдаж нурууны суулт үүсдэг байна. Тэгэхээр жингийн илүүдэлтэй хүний нурууны диск эрүүл байх боломжгүй байдаг.

Булчингийн сулрал

Нуруунд маш олон хэлбэрийн булчин байдаг. Эдгээр булчингууд хэвийн чанга байгаа тохиолдолд яг нэг түвшинд барьж дискийг нь сунгаж нурууг далийлгахгүй барьж байдаг. Гэтэл орчин цагт хүмүүс суугаа ажил хийдэг, хөдөлгөөний дутагдал зэргээс болж булчингийн сулрал үүсэх болсон. Булчин суларахад нурууны диск гэмтдэг учир нуруу гэмтдэг. Тиймээс нурууны булчинг чангалах дасгал үргэлж хийх ёстой.

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4685

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%