Д.Болортуяа: Хүчирхийлэл сэтгэл санаа хэмээх хүний хамгийн том эрхтнийг гэмтээдэг

“Seaberry Farm Products” ХХК-үүсгэн байгуулагч ТУЗ-ын гишүүн Д.Болортуяатай сүүлийн үед эмэгтэйчүүдийг эрх зөрчигдөж янз бүрийг хүчирхийлэлд өртөж байгаа асуудлаар болон энэ тал дээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай ярилцлаа.  

Сайн байна уу. Та бидэнд өөрийгөө танилцуулаач?

Сайн. Намайг Д.Болортуяа гэдэг. АНУ-ын DUKE их сургуульд барилгын инженерээр бакалавраа, California International University-д ОУ-ын худалдааны чиглэлээр магистраа хамгаалсан. Сургуулиа төгсөөд  АНУ-ын CAILYN брэндийн гоо сайхны үйлдвэрлэл явуулдаг, дэлхийн 161 оронд салбартай томоохон косметикийн компанид брэнд менежерээр 9 жил ажилласан байгаа.

Таныг  хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр сайн дурын ажил хийдэг. Цаашид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллана гэж сонслоо.

Би буяны байгууллуудыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй болон амьдралын бололцоогүй хүүхдүүдэд тусалдаг. Миний харж хамгаалж үйл ажиллагааг нь дэмжиж ажилладаг 683 хүүхдүүд байдаг. “Жонон” сангаараа дамжуулан  сааталттай хүүхдүүдийг спортын наадамд оролцуулах, бусад хүүхдүүдтэй нэг түвшинд харилцаж, эрх нь зөрчигдөхгүй байх тал дээр багагүй анхаардаг.  Одоо эмэгтэйчүүд рүү анхаарлаа хандуулна. Монголд хүний нүднээс ил далд аймшигтай хүчирхийлэл маш их байдаг гэдгийг мэдсэн учир тэдний эрхийг хамгаалах үүднээс би дуу хоолой нь болно.

Өнөөдөр хоёулаа эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийллээс хамгаалах талаар голчлон ярих учир яриагаа эмэгтэй хүн гэж хэн бэ. Эмэгтэй хүн ямар үүрэг, ямар эрхтэй вэ гэдгийг эхлээд ярилцъя?

Эмэгтэй хүн гэдэг хүн төрөлхтний үүсгэн байгуулагч. Хүн бүр эмэгтэй хүнээс төрдөг.  Эмэгтэй хүн бол хамгийн ариун ертөнц. Ялангуяа Монголд өрх толгойлсон эмэгтэй хүмүүс хэр  их байгаа билээ. Хэдэн эмэгтэй гэр бүлээ тэжээхийн тулд ямар хүнд нөхцөл ямар хэцүү ажил хийж байгаа билээ. Энэ бүхнийг бодсон ч эмэгтэй хүнийг хүндлэхгүй байхын аргагүй. Эрхийн хувьд бид бүгд адилхан хүн л юм чинь бүгд эрх тэгш байх ёстой.

Сүүлийн үед эмэгтэйчүүдийн эрх маш ихээр зөрчигдөх боллоо. Охид бүсгүйчүүд бэлгийн болон сэтгэлзүйн хүчирхийлэлд маш их өртөж байна. Энэ тал дээр?

Монголд охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага байдаг. Гэхдээ хөшигний цаана аймшигтай харгислал, хүчирхийлэл байдаг юм байна гэдгийг би  сая мэдлээ. Би өөрөө саяхан хүчирхийлэлд өртсөн. Түүнийгээ өөрийн цахим хуудаснаа ил гаргаад бичихэд маш олон эмэгтэйчүүд над руу зурвас илгээж би ч гэсэн ийм хүчирхийлэлд өртсөн, энэ асуудлаа яаж шийдэх вэ, хүнд хэлэхээс санаа зовоод байна , хэнд яаж хандах вэ  гэх мэт маш олон охид бүсгүйчүүд надад хандаж байна.

Би өөрөө хүчирхийлэлд өртсөн хүн ямар байдаг, яаж сэтгэл санаа бие махбод эдийн засгаараа хохирдог юм бэ гэдгийг мэдэрсэн учир цаашид эмэгтэйчүүдийн эрхийн төлөө шат дараатай олон ажлыг хийж тууштай тэмцэнэ.

Me too хөдөлгөөнийг Монгол охид бүсгүйчүүдийн дунд өрнүүлбэл яах бол?

Монгол улсад хөдөлгөөн хийлээ. Нэг өдөр бослого зарлаад алга болчихдог юу ч шийдэгддэггүй. Тэгэхээр үүнийг арай өөр түвшинд хийх хэрэгтэй байх. Энэ асуудлыг бүр Засгийн газрын бодлогод оруулж нийгэмд үүсээд байгаа энэ хүчирхийлэл, бэлгийн дарамтыг цэгцэлж нийгмээ цэвэрлэх хэрэгтэй байна.

Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд ил гараад өөрт тохиолдсоноо ярихаар нийгмийн зүгээс маш их дарамт ирдэг. Бараг хохирогч эмэгтэйн буруу мэт хандлага ч ажиглагддаг ?

Үнэн. Намайг бас тэгж байна. Хүмүүсээс ямар юм аа хийж шөнө орой явж байж зодуулсан юм. Хохь чинь маягийн сэтгэгдлүүд ирж байна. Юу гэсэн үг вэ. Энэ чинь хүний эрхийн асуудал биз дээ. Тэр өдөр чинь бүр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр байсан шүү. Мартын 8-ны өдөр эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн дуудлага маш их байсан гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдэж байсан. Тэгвэл энгийн өдрүүдэд ямар байх уу. Хэдэн эмэгтэй, хэдэн хүүхэд хүчирхийлэлд өртөж шаналж байдаг бол аймар биз дээ.

Боловсролын тогтолцоонд хүүхдүүдэд хичээл заахаас гадна хүнийг хайрлах, хүндлэх зэрэг хүн байх талаас нь заах хэрэгтэй байна гээд хүмүүс сүүлийн үед их ярих боллоо. Үүнийг та юу гэж боддог вэ?

Манай Монгол улс боол бэлтгэх боловсролын тогтолцоотой гэж хэлж  болно.Чи аяга угаах ёстой бол сайн угаа, тоо бодох ёстой бол сайн бод гэж сургаж бэлтгэж төгсгөдөг. Харин хүн гэж хэн бэ, хайр гэж юу вэ, хүнийг яаж хайрлах вэ, би хаанаас яаж бий болсон, ямар организм билээ гэдгийг огт заахгүй. Хүйтэн робот шиг залуусыг их бэлтгэж байна. Нийгмийн бүтээгдэхүүн биш байгалийн амьтан гэдгийг нь хэлж зааж өгөх хэрэгтэй. Боловсрол гэдэг чинь өндөр үнээр олддог юм.

Хүүхдийн хүчирхийлэл бас их газар авч байна. Аав ээждээ зодуулж нас барах бэртэх, гэмтэх тохиолдол ч гарах болж?

Хүүхдийн хүчирхийлэл маш их байна. Эцэг эх нь архичин. Архины мөнгөө хүүхдүүдээрээ олуулдаг сонин сэтгэхүйтэй хүмүүс байна. Тэр хүүхдүүдийг тэр архичдаас тусгаарлах хэрэгтэй. Америкт бол тусгаарладаг юм. Манай монголчуудын нэг зүйр үг байдаг. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэж. Энэ бол тэнэг ойлголт. Хүний өөрийн хамаагүй хүн гэдэг утгаар нь хайрлаж хүндэлж байх ёстой. Тухайн ээж аав хоёр чи миний хүүхэд юм чинь чамайг зодож болно,чамайг яасан ч яадаг юм гэдэг. Ийм байж болохгүй. Энэ өөрөө хүчирхийллийг хүүхдүүддээ үлгэрлэж байна. Хүчирхийллийг нэмэгдүүлэх суурь нь болж байна. Энд хүний эрх ноцтой зөрчигдөж байна шүү дээ.

Монгол улсад хүний эрх их зөрчигдөх боллоо гэж байна. Энэ талаар?

Хүний эрх зөвхөн Монголд зөрчигддөг юм биш. Гаднын хөгжилтэй оронд ч зөрчигдөж янз бүрийн асуудлууд гардаг. Гэхдээ Монгол шиг хэмжээнд биш. Хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхдэг хүчирхийлдэг энэ асуудал Монгол улсад газар авлаа. Хүчирхийлэл гэдэг өөрөө их өргөн утга. Бэлгийн хүчирхийлэл, эдийн засаг, сэтгэл санаа, бие махбод гээд л.

Монголд сэтгэл санааны хохирлыг барагдуулна гэж юу байдаг юм бэ гэж хүмүүс ярьдаг. Хууль хяналтын хүрээнд ямар арга хэмжээ авдаг юм бол?

Сэтгэл санааны хохирол гэдэг хүний эрх талаасаа авч үзвэл хамгийн том хохирол. Сэтгэл санаа гэдэг чинь хүний хамгийн том эрхтэн.  Тэр эрхтнийг бараг насан туршид нь гэмтээж байна гэсэн үг. Хүн буцаад хэвийн байдалдаа орох, тэр аймшигт мөчийг мартахад маш их цаг хугацаа зарцуулна. Үүнийг би цаашид  анхаарч ажиллана.

Таны хувьд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад тэмцэнэ гэлээ. Хамгийн эхний ажил тань юу байх вэ?

Би одоохондоо өвчтэй байгаа болохоор мэдэхгүй байна. Тархиндаа нэлээд хүнд гэмтэл авсан учир бодож төлөвлөж чадахгүй байна. Гэхдээ би хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хүн ямар байдаг ямар хэцүү байдаг гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн учир энэ муухай хүчирхийлэл  сэтгэл санааны дарамтыг арилгахын тулд тэмцэнэ.

 Эмэгтэйчүүддээ хандаад хүчирхийлэлд өртсөн бүсгүйчүүдэд зориулаад сэтгэлийн дэм өгөх үг хэлээд яриагаа өндөрлөе.

Бүсгүйчүүд ээ. Бүү ич. Муухай бусармаг хүчирхийлэгчид ичихгүй байхад бид ичих хэрэггүй. Ил гарга, тэмц. Энэ чинь ичих зүйл биш. Хүчирхийлэл үйлдэж байгаа харгис хэрцгий хүмүүс ичих ёстой болохоос бид ичээд айгаад суух ёстой хүмүүс биш. Хохирлоо барагдуул. Хариуцлагыг нь хүлээлгэ. Сэтгэл санаа бие махбодийн хохирлоо заавал барагдуулж авах ёстой бүх арга хэмжээг ав.  

avatar
    • Зочин
    • 162.158.179.*

    Монгол Чацарганыг Бүтээгдэхүүн болгож гаднын зах зээлд нэвтрүүлж ирсэн ажилсаг сайхан бүсгүй..Одоогийн залуу үеийн өрсөлдөх чадвар нь хоосон атаа жөтөөрхөлд хөтлөгдөж хүчирхийлэлээр илэрхийлэгдэх хандлага нь газар авч эхэлсэн энэ буруу зуршлыг өөгшүүлж ял зэмгүй өнгөрөөж байгаа нь бодлого гэж ойлголтыг төрүүлэх болсон Улсынхаа хөгжилд харш үйддлийг хайхрахгүй тоомжиргүй нөлөөлөл нь цааш цаашдын хөдөлмөрлөх эрхийг боогдуулж ажиллах амьдрах чадваргүй болгож байгаагийн нэгэн жишиг

    • GO Gan-Od
    • 162.158.179.*

    Монгол Чацарганыг 'бүтээгдэхүүн' болгож гадаадын зах зээлд гаргасан хөдөлмөрч ажилсаг сайхан бүсгүй 'Атаархал 'жөтөөрхөл 'Монгол залуу үед буруу өрсөлдөх хандлага газар авхуулж тэднийг өөгшүүлж ял зэмгүй өнгөрөөж байгаа нь өнөөгийн Эмгэнэл.. Ингэж ажиллах хугацааг нь алдагдуулж ,хөдөлмөрлөх чадваргүй болгоно гэдэг Улсынхаа хөгжилд сөрөг бодлого санаатайгаар хэрэгжүүлж байна гэсэн үг

    • zochin
    • 162.158.18.*

    ustgaad bhiin setgegdel

    • zochin
    • 162.158.18.*

    tsereg tsagdaa shuuhiin shiidveriinhen golduu ehner huuheddee iluu ih huchirhiilegch bna gesen sydalgaa baidag. inenh n amia horloj, araggui bdlaar nohroo honooson herguud ih bn.. ene asyydald tor anhaarnaar..

    • Оюунцэцэг
    • 172.68.253.*

    нэг талаасаа,нөгөө талаасаа орчин цагийн охид,бүсгүйчүүл минь өөрсдийгөө зөв тал руу хөгжүүл,ямарч аргаар хамаагүй нөхөр нь мөнгө л авчирвал долигонож долоогоод л ,цалин нь буухгүй бол уурлаж бухимдаад л. Хэрүүл өдөөд л нөхрөө хэлэхгүй муухайгаар хэлж хашигчна ,зодооныг өөрөө эхлүүлнэ.Ийм эхнэрүүд их байна,

    • Зөв зөв
    • 162.158.179.*

    Хүчирхилэгчдийг ил гаргаж хариуцлга оногдуулах естой

    • Зөв зөв
    • 162.158.179.*

    Хүчирхийлэгчдийг ил гаргаж хариуцлага оногдуулах естой

    • Hhh
    • 172.68.255.*

    Teneg bandi buruu huneeree oroldoj dee

    • О Цэндсүрэн
    • 172.68.253.*

    Хурдан эдгээрэй. МУНДАГ ДАЙЧИН ХӨӨРХӨН ОХИНД ӨШӨӨ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ САЙХАН ЭНЭРЭНГҮЙ АЖИЛ ҮЙЛ ӨРНҮҮЛЖ БАЙГААД НЬ БАЯРЛАЛАА.

    • bolor
    • 172.68.34.*

    niigmiin ene engiin yum shig bolood baigaag arilgah gej tsemtsej baigaa ni taalagdaj bainaa

    • Зочин
    • 172.68.34.*

    hi

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2179

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%