САЙН МЭДЭЭ: Импортыг орлох Мон-30 загварын том оврын цахилгаан автобус долоон сараас нийтийн тээвэрт явж эхэлнэ

Агаарын бохирдлыг бууруулах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор МОН-30 загварын том оврын хоёр ширхэг цахилгаан автобус үйлдвэрлэж, нийтийн тээврийн үйлчилгээнд туршихаар болов.

Импортоор авдаг том оврын нэг автобусны үнээр хоёр автобус үйлдвэрлэх боломжтой юм. Импортын автобус сардаа дөрвөн сая орчим төгрөгийн шатахуун зарцуулдаг бол МОН-30 автобус сард 820 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэнэ гэсэн тооцоо хийсэн байна. Дотоодын үйлдвэрлэгчид Ардын хувьсгалын ой, Үндэсний их баяр наадмын үеэр нэг автобусыг нь хүлээлгэн өгөхөөр болжээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан автобус явуулснаар ажлын байр бий болж, зардал буурна гэж Засгийн газар үзэж байна. МОН-30 цахилгаан автобус нь нэг удаа цэнэглээд 300 км зам туулах боломжтой. Тэгвэл нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа том оврын автобус хоногт дунджаар 200 км явдаг байна.  Манай улс 2007-2017 онд 126 цахилгаан тээврийн хэрэгсэл угсарч үйлдвэрлэжээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ: "Гадаадаас 400 орчим мянган ам.доллароор том оврын автобус оруулж ирдэг. Харин МОН-30 автобус 195.5 мянган ам.доллароор үйлдвэрлэгдэх тооцоотой байна. Гаргах урсгал зардал нь тав дахин хямд байна. Энэ цахилгаан автобусыг үйлдвэрлэснээр агаарын бохирдлыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ" гэлээ. 


avatar
    • loan home
    • 141.101.107.*

    Та зээл авах талаар бодож байна уу? Өөрийн бизнесээ эхлэхэд яаралтай зээл хэрэгтэй байна уу? Энэ бол таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд хувийн зээл, бизнесийн зээл, аж ахуйн нэгжийн зээл, илүү их мэдээлэл бүхий 2% -ийн хүүтэй зээлийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлнэ үү ([email protected])

    • Зорчигч
    • 172.68.253.*

    Тэр нэг саргар шар төмрүүдийг нь махийлгах, зөв байрлуулах зэргээд зорчих зайг нь нэмэгдүүлж сайжруулалт хийвэл зохистой мэт санагддаг.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5564

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%