Нийтлэл 05 сарын 18, 2018

Фэйсбүүкт хэн, юу трэнд болж байна: Эмч багш нар цалингаа нэмүүлэх эрхтэй юу?

Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэх цаг завгүй хаана, хэн, юу трэнд болж буйг мэдэх боломжгүй уншигчдад нийгэм юу сонирхож буйг болон фэйсбүүк хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж, цахим сүлжээнд трэнд болж буйг уншигчиддаа хүргэж байна. Фэйсбүүкт  хэн трэнд болж байна вэ?

 Өнөөдрийн фэйсбүүк трэндээр төрийн албан хаагчдын цалингийн нэмэх асуудал болон улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг ярьж буй хүмүүсийг хүмүүсийг онцоллоо.

 Чимэдийн Хүрэлбаатар Khurelbaatar Chimed

Эдийн засаг өсч байна, Засгийн Газар мөнгөтэй болж байна, цалин нэм, зардал нэм, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө өг гэх юм. Бодит байдлыг та бүгдэд хүргэе. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш 2.8 их наяд төгрөгийн дотоод өрийг барагдуулаад байна. Буцааж төлнө гээд авчихсан, бас гэрээтэй болохоор өрөө, зээлээ төлөөд л явж байна. 2013 оноос хойш эдийн засгийн буруу бодлого явуулж бий болгосон энэ их өр байгаагүй бол...

Сүхбаатарын Батболд - Batbold Sukhbaatar

Бид дэлхийн хаана явна вэ?

Монгол Улс маань эдийн засгийн өрсөлдөх чадвараар 137 орноос 101-д, Хүний хөгжлийн индексээр 188 орноос 92-т, Бизнес эрхлэх орчны үнэлгээгээр 190 орноос 62-т явна. Манай Засгийн газрын үед Эдийн засгийн өрсөлдөх чадвар 110 дугаар байраас 96-д ортлоо урагшилж, мөн 2014 онд Хүний хөгжлийн индексээр сүүлийн арван жилд түүхэндээ анх удаа 90-д орж байсан санагдана. Бид үүнэс  илүү урагшаа, илүү хол явах боломжгүй юу? Боломжтой. Хамгийн гол нь бид тулга тойрсон хэрүүл, улс төрийн талцалдаа хэтэрхий их цагаа зарцуулж байна. Мэдээж улс оронд маань болж бүтэж байгаа юмс, эерэг өөрчлөлт олон бий. Тэгэхдээ боломж нөхцөлөө харвал өнөөдрийнхөөс илүү хол явах бололцоо бидэнд байгаа бөгөөд түүнийг ашиглаж чадахгүй алдаж, асгаж байгаа нь л туйлын харамсалтай.

Бямбацогт Сандаг

Эмч, багш, цагдаа нарын цалинг нэмэх талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгыг минь илтэд мушгин гуйвуулж, улс төржүүлж буйд харамсаж байна. Төр иргэндээ эцгийн нөмөр, эхийн сэтгэлээр хандах ёстой. Тэр тусмаа амь аварч, амьдрал бэлэглэх эрхэм үйлсийн эзэд болсон эмч сувилагч нараа, эх орны ирээдүйн эздийг сургаж хүмүүжүүлж буй багш нараа, айдас түгшүүр, аюул эрсдэл бүхнээс хамгаалан зогсдог эгэл бор цагдаагаа хайрлаж дэмжих ёстой. Хүүхэд чинь төрөхөд хэн тосч, хөгшид чинь өвдөн сандрахад хэн хамгийн түрүүнд тусалдаг билээ. Үр хүүхдэд чинь хэн үсэг нүдлүүлж, зорилгодоо хүрэх зам мөрийг нь хэн зааж зөвлөж, засч тэгшилдэг билээ. Үүнийг элдэв улс төртэй холбож санаатайгаар "гал өрдөх" хэрэггүй гэдгийг хэлэх байна. Авдаг цалинг нь нэмчихээд нэхдэг хариуцлагаа шаардах нь шударга ёсонд нийцнэ л гэж үзсэн хэрэг. Нэг үеэ бодоход эдийн засаг сайжирч байгаа учраас л цалин нэмэх боломж гарцыг хайж, өсөлтийн үр шимийг үүдээр нь оруулаач л гэсэн юм.

 

Сэтгэгдэл бичих

    • tsalingaa nemeh heregtei.emch suwilagchchdiin zow. Hulgaich awilgagchdadddaa naad zowlongoo toochood horongiigni huraa.Huulindaa oorchlolt oruul. Gadnaas or tawij or tolj bolohgvi. Ezentei mor bol
    • 2018-05-19

    veveiin tor barigchdiin buruu.ard tvmnii amidraliig saijiruulahad ogt anhaarch ireegvi.tord.mongotei hvmvvs mongoor songuuli hiij garsan ni ardtvmnee bish oorsdiin toloo horongooariwjuulj svvldee.gazar shoroo ruu gaa orj .ard tvmnee yduu bgah sonirholtoi bn.huulia oorsdiin huuli bus ajilgaand zoriulj hiij batalsan.Odoo awilgachdaas horongiig ni huraah huuli bn u.hariuutslaga tootsoj chaddaggvi.2 hulgaich hen heniigee shiitgeh bilee.dee. 76 dotor hed ni hulgaich we. Shudarga ni 20 hvrehbolow uu.daa.hoorhii.

arrow icon