Л.Болд: Монгол шуудан компанийг хоёр сая ам доллароор хувьчилчихаад дараа нь шуудан харилцаагүй болчихвол яах вэ?

Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар  Төрийн банк, Хөрөнгийн бирж, Хөдөө аж ахуйн бирж, “Монгол шуудан”, МИАТ зэрэг компаниудыг хувьчлах асуудлыг хэлэлцэж байна.  

  2018-2020 онд хувьчлагдах аж ахуйн нэгжийн жагсаалтад нийтдээ 27 байгууллага тусгагджээ. Гэхдээ эдгээр аж ахуй нэгжүүдээс хэд хэдэн төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудлыг нухацтай ярилцах хэрэгтэй гэдэг саналыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Л.Болд гишүүн хэллээ.

 

“Одоо компаничилсан хэлэлцүүлэг хийхээ болих хэрэгтэй байна. Бид  1990 онд компаничилсан хувьчлал хийсэн. Тэр бол 100 хувь төрийн өмчит нийгмээс 2-3 үе шаттайгаар зах зээлийн нийгэм рүү шилжсэн үе. Тэр үеийн хувьчлалаар өргөжиж сайжирсан зүйл ч их бий. Тухайн үед 100 хувь төрийн өмчөөс баялаг бүтээгддэг байсан бол одоо бараг 80 гаруй хувь нь хувийн өмчөөс бүтээгдэж байна. Гэхдээ одоо бол компаничлах асуудал үлдээгүй. Хэрэв одоо төрийн өмчид компаниудаа хувьчлах юм бол алдах зүйл их бий. Жишээлбэл Монгол шууданг хувьчилсан нь алдаа болж Монгол улс харилцаа холбоогүй болвол яах уу. Монгол шуудан компанийг хоёр сая ам доллароор хувьчилчихаад дараа нь шуудан харилцаагүй болчихвол яах вэ? 

 

Юу дутсан гэж гэж 2 сая ам долларын төлөө Монгол шууданг золиослох гээд байгаа юм.  Монгол улсын стратегийн гол бодлогын нэг бол хөдөө аж ахуйн салбар. Гэтэл бас хөдөө аж ахуйн биржийг хувьчилна гэж байна. Энэ бол Монгол улсын Монголын ард түмний хувь заяаг шийдэх чухал асуудал.

 

МИАТ компанийн хувьчлалын асуудал ч мөн ялгаагүй. Ялангуяа манайх шиг ийм байршилтай улс орон өөрийн агаарын тээвэргүй байна гэдэг маш аюултай. Магадгүй МИАТ компанийг аль нэг гадны компани эзэмшдэг болж манай компаниудыг гадаадад байхад асуудал гарвал яах вэ? Хэн хариуцах вэ?

 

 Төрийн банк Монгол орон даяар салбар нэгжтэй болчихсон байна. Тэгээд Төрийн банкийг хувьчлаад гадны компани эзэмшдэг болбол Монголын төр алслагдсан сум суурингуудын банкны үйлчилгээг хариуцахгүй юм уу, иргэдээ хөсөр хаях юм уу?

 

Ийм асуудлуудыг бид өнөөдөр ингэж бөөнд нь ярьж болохгүй.  Аж ахуй нэгжүүдийн өмчлөх асуудал чинь нэг нэгээрээ орж ирж нийт ард түмнээрээ хэлэлцэх ёстой Монгол улсын хувь заяаг шийдэх асуудал шүү дээ. Дотроо наймаалцсан юм шиг чи үүнийг ав, би үүнийг авна гэсэн шиг ийм амархан шийдмээргүй байна. Та нар тэр Германы өмч хувьчлалын жишээг хараарай. Герман улс яг энэ компаниудаа ард иргэддээ хөнгөлттэй үнээр хувьчлаад өгсөн. Үүний дараа дайн болж юу ч үгүй хоосон болсон Герман  улс орноо авч явах гол гол стратегийн бодлогууддаа ард иргэдээ оруулаад ирсэн учир маш хурдан хүнд байдлаас гарсан. Япон мөн адил. Ерөөсөө өмч хувьчлал гэдэг энэ. Монгол улс байгалийн баялагтай орон. Байгалийн баялагаа төрийн хяналтанд бас ард түмний хяналтанд байлгах хэрэгтэй. Ингэж чадахгүй бол энэ хувьчлалын асуудлыг буцаагаад нэг нэгээр нь оруулж ирэх хэрэгтэй”

 

2018-2020 онд төрийн өмчийг хувьчлах хуулийн төсөлд 

Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай  хуульд Төрийн банк, Хөрөнгийн бирж, Хөдөө аж ахуйн бирж, “Монгол шуудан”, МИАТ дараах байдлаар хувьчлана гэж заажээ.

1.“Монголын хөрөнгийн бирж” ХХК-ийн хувьцааны тодорхой хэсгийг Лондонгийн хөрөнгийн биржид төлөх өрд тооцон хувьцаагаар солих санал тавьж, үлдсэн хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжихаар Засгийн газар шийдвэрлэх;

2. "Төрийн банк" ХХК-ийн үйл ажиллагааг нь өөрчлөхгүй байх нөхцөлөөр хуульд заасны дагуу Монголбанктай хамтран төрийн эзэмшлийн нийт хувьцааны тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн хувийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжиж, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-ийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг худалдах;

3.“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 49 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгож Хөрөнгийн биржээр арилжаалах;

4.“Монгол шуудан” ХК-ийн төрийн эзэмшлийн 51-ээс доошгүй хувийг авч үлдэж, үлдэх хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Хөрөнгийн биржээр арилжаалах;

5. “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, үлдсэн хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалах; 

 6. “МИАТ” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, үлдсэн хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалж, төрийн өмчийн хувь хэмжээг бууруулах;

Эдгээр компаниудыг хувьчлах асуудлаар бусад гишүүд ч Л.Болд гишүүнтэй санал нэг байж, өмч хувьчлалын асуудлыг шийдэх ажлын хэсгийг маш хариуцлагатай ажиллахыг шаардаж байгаагаа илэрхийллээ.  

 


avatar
    • G
    • 162.158.179.*

    Neeree davartsan yumaa

    • Zochin
    • 172.68.253.*

    joohon unemshiltei yari l da. Medeelel hariltsaa holboonii Mobi, Unitel geed bugd huviinh shd.

    • irgen
    • 172.68.10.*

    Ene gar ooroo huwichlalaad bayajichihaad odoo bolohoor huwichlaliin esreg yum yaridag yamar sonin gar be

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2804

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%