Нийтлэл 06 сарын 26, 2018

Засгийн газар шүүхийн хяналтаас гарахад нэг алхам ойртлоо

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж  хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Тус хуулийн төсөлд Захиргааны ерөнхий хуульд хоёр өөрчлөлт оруулахаар тогтсон төдийгүй энэхүү нэмэлт өөрчлөлт батлагдвал Засгийн газрын шийдвэрийг шүүх хянах боломжгүй болж иргэн, хуулийн этгээд Үндсэн хуулийн дагуу Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан гомдол гаргах боломжгүй болно.

Тэгвэл өнөөдрийн байдлаар хууль зүйн байнгын хороогоор найм дөрвийн харьцаатай тус тогтоолын  төсөл дэмжигдэж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болсон нь Засгийн газар шүүхийн хяналтаас гарахад нэг алхам ойртлоо гэж хэлж болохоор байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon