НМХГ: Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм бэлдмэлийг борлуулсан зөрчил илэрлээ

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын фэйсбүүк хуудас руу  иргэн  н.Батцэцэг гомдол гаргаж "Жин Чей Хай" ХХК, " Аполло" ХХК  нь эмийн сүлжээ бизнес үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүн сурталчилж, гишүүн элсүүлэн гар дээрээс худалдаа хийдэг мөн мэргэжлийн бус хүмүүс ажилладаг гэх гомдлын дагуу шалгалт хийж, зөрчлийг илрүүлжээ. 

Гомдлын дагуу НМХГ Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Бао Лин Шао захиралтай "Жин Чей Хай" ХХК дээр очиж шалгалт хийсэн байна. Шалгалт хийх явцад тус компани нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, импортлох зөвшөөрөлгүй, эмнэлгийн хэрэгсэл болон эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байсан зөрчил илэрчээ.

Тус зөрчлийг таслан зогсоож нийт 11 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хурааж, нийт 155 хайрцаг, 7.800.000 мянган төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан авчээ. Харин компанийн захиралд зөрчлийн хуулийн дагуу 3 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Дээрх компанитай холбоотой "Аполло" ХХК-г шалгахад тус компани нь таван нэр төрлийн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй байсан тул зөрчил илрээгүй байна.

Иймд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар ард иргэдэд Монгол Улсын эмийн нэр төрлийн бүтээгдэхүүнд бүртгэгдээгүй бүтээгдэхүүнийг гар дээрээс худалдан авч хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4684

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%