ДОРНООС УРГАСАН ӨРНӨ БУЮУ ВОН КАР ВАЙ

Домог. Дэлхийн хамгийн романтик кино бүтээгч.

Хонконгийн хоёр дахь давалгааны үед хамаарах найруулагч Канн, Цезарь болон Европын кино наадмын шагналт Wong Kar-wai. Орчин цагийн шилдэг найруулагчийн нэгд тооцогддог Вон Шанхайд мэндэлж, таван настайгаасаа Хонконгт амьдарчээ.Тэрээр анхны киногоо 1988 онд бүтээсэн байна. Вон 1997 онд "Хамтдаа жаргалтай" киногоороо Каннын наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн анхны хятад найруулагч болсон юм. Мөнхийн сэдэв хайр дурлалыг тэр урьд хөндөгдөөгүй өнцгөөс, тэгэхдээ дээд зэргийн таашаал, мэдрэмж өгөхүйцээр харуулдгийг "Зоргоор өдрүүд", "Нүгэлт сахиусан тэнгэрүүд", "2046" трилогийг үзэх хэдхэн цаг танд хэлээд өгнө.
Гол дүрүүдээ барагтай л бол сольдоггүй түүний "Алтан хамтрагч" нь Тони Чиу Вай, Мэгги Чун хоёр. Тэд Вон Кар Вайгийн хийсэн 11 киноны зургаад нь гол дүр бүтээсэн гэхээр "Алтан хамтрагч" хэмээхээс аргагүй. Ижил хүйстэн хосын хайр дурлалыг харуулсан "Хамтдаа жаргалтай"-н суу алдар өнөөдөр ч бүдгэрээгүйн дээр "Хайрын сэтгэл" нь хэдийнээ бүх цаг үеийн шилдэг киноны жагсаалтанд багтсан. Вон Кар Вай найруулагчийн чадвар, өөрийн гэсэн хэв маягийг хамгийн сайн илтгэсэн бүтээлийнх нь тоонд дээрх хоёр кино гарцаагүй ордог юм.

All memories are traces of tears

Дурсамж бүр нулимсны мөртэй...


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4844

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%