Нийтлэл 09 сарын 02, 2018

ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Монголд чуулна

Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбооны Монгол дахь салбар байгууллага IWFCI Mongolia нь 2018 оны есдүгээр сарын 6,7,8-ны өдрүүдэд дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн дээд хэмжээний чуулга уулзалт(gwts 2018)-ыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байна.

IWFCI нь “Global Women’s Trade Summit” Дэлхийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Дээд Хэмжээний Чуулга Уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын арга хэмжээ бөгөөд 2015 онд Энэтхэгийн Банглор, 2016 онд Австралийн Мельбурн, 2017 онд Малайзын Куала Лумпур зэрэг хотуудад зохион байгуулж байсан. Энэ удаа IWFCI Монгол салбар байгууллага нь дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулах  албан ёсны эрхийг хүлээн авч,  зохион байгуулах хороо байгуулан ажиллаж байна.

Чуулга уулзалтын үеэр дэлхийн 13 орны 300 гаруй бизнес эрхлэгчид Улаанбаатар хотод чуулж харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах, экспорт, импортын боломжуудыг эрэлхийлэх, туршлагатай бизнес эрхлэгчид болон бусад салбарын манлайлагчидтай олон улсын харилцаагаа ахисан түвшинд хөгжүүлэх боломжуудыг олгож байгаагаараа  ач холбогдолтой юм.

Чуулга уулзалт “INNOVATION and CONNECTIVITY” уриан дор “Цахим Эдийн Засгийн Шилжилт- Эко Систем”, “Хөрөнгө Оруулалт – Олон Улсын Худалдаа”, “Инноваци – Эмэгтэйчүүдийн Бизнес Эрхлэлт”, “Мэдээллийн Технологи - Цахим Санхүүгийн Систем” зэрэг сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж шинэ боломжуудын талаар хэлэлцэж туршлага солилцоно.  

Түүнчлэн чуулга уулзалтад IWFCI байгууллагын үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Diana Abruzzi,  Бусаны Үндэсний Их Сургуулийн Ерөнхийлөгч Jeon Ho-Hwan, Малайзын Дижитал Эдийн Засгийн Корпорацийн Гүйцэтгэх захирал  Datuk Yasmin Mahmood тэргүүтэй олон улсын энтэрпренёр, хүндэт зочид оролцож Монголын эдийн засаг, бизнес, нийгмийн салбарын төлөөллүүдтэй олон талт хамтын ажиллагааг эрэлхийлсэн ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлж, “International Trade Fair”, Fashion show, Gala night  зохион байгуулагдана.  

Сэтгэгдэл бичих

arrow icon