Чимх давс таны эрүүл мэндэд

ДЭМБ-ын урьдчилсан тооцоогоор зүрх судасны өвчлөлөөр  нас баралт 2030 он гэхэд 23.3 сая, 2050 он гэхэд тэрбум болж өсөх магадлалтай тул дэлхийн хүн амын давсны хэрэглээ 2020 он гэхэд 30 хувиар бууруулах стратегийн зорилт дэвшүүлж, үр дүнтэй бодлого, стратеги төлөвлөгөө хэрэгжүүлэхийг улс орнуудын засгийн газарт анхааруулсан.

Үүний хүрээнд ДЭМБ-аас өдөрт 5 граммаас ихгүй давсыг хэрэглэх ёстой гэсэн зөвлөмж байдаг. Гэтэл, бидний хийсэн хоол тэжээлийн үндэсний судалгаанаас харахад Монгол хүн өдөрт дунджаар 11.1 грамм давс хэрэглэж байна. Тэр дундаа Баруун аймгуудад 18-19 грамм давсыг хэрэглэдэг гэсэн тооцоо гарсан. Ингэж давс ихтэй хоол хүнс хэрэглэх халдвар бус өвчнийг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл болдог гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

 ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТУРШЛАГААС ХАРАХАД:

Хүн амын давсны хэрэглээг бууруулах бодлого эрх зүйн орчин бүрдүүлэх (үндэсний стратеги, хүнсний стандарт, шошгололт, эрүүл бус хүнсний зар сурталчилгааг хязгаарлах, хяналтыг сайжруулах)

Хүнс хоол үйлдвэрлэгчдийн оролцоо дэмжлэгтэйгээр бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах

Хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг бодлогын 3 арга хэмжээг хэрэгжүүлж байна

Үүний үр дүнд давсны хэрэглээнээс улбаатай өвчний өвчлөл, нас баралтыг бууруулах, нийт хүн амыг давсны хэрэглээнээс улбаатай өвчинд өртөхөөс сэргийлэх улмаар эрүүл мэндийн зардлыг хэмнэх, хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх давсны хэмжээг багасгаж, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах зэргээр улс орныхоо эдийн засагт багагүй хөрөнгө оруулалт хийдэг байна.

 

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3261

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%