АЖ ҮЙЛДВЭРИЙН ДӨРӨВДҮГЭЭР ХУВЬСГАЛ: Юуг, яаж өөрчлөх вэ?

Бид амьдрал, ажил болон өөр нэгнээс хамаарах хамаарлыг үндсээр нь өөрчлөх технологийн хувьсгалын эрэг дээр зогсож байна. Хамрах цар хүрээ болон нарийн төвөгтэй байдлын хувьд энэхүү шилжилт нь хүн төрөлхтөнд урьд өмнө нь тохиолдож байсан сорилтуудаас тэс өөр байх болно. Энэ хувьсгал яг хэзээ хамгийн оргил үедээ очихыг бид мэдэхгүй ч төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг дэлхий дахины бүтцэд байдаг бүх оролцогч нарыг хамарсан нэгдмэл шинжтэй, маш өргөн хүрээний өөрчлөлт бий болох нь тодорхой байна.

Аж үйлдвэрлэлийн хамгийн эхний хувьсгал нь ус болон уурын эрчим хүчийг ашиглан үйлдвэрлэлийн процессийг механикжуулахтай холбоотой байжээ.

Хоёрдох хувьсгал нь цахилгаан эрчим хүчийг ашиглан их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбогдон гарсан байна.

Гуравдах хувьсгал нь электроник болон мэдээллийн технологиор үйлдвэрлэлийн үйл ажиллагааг автоматжуулахтай холбогдон гарсан байна.

Одоо аж үйлдвэрлэлийн дөрөвдүгээр хувьсгал нь өнгөрсөн зууны дунд үеэс хөгжсөн дижитал хувьсгал дээр үндэслэн бий болж байна. Үүнийг нь физик, дижитал болон биологийн гурван хүрээний давхцал дээрх технологийн нэгдэл гэж тодорхойлж байна.

Өнөөдрийн шилжилт яагаад аж үйлдвэрлэлийн гуравдугаар хувьсгалын үргэлжлэл биш харин дөрөвдүгээр хувьсгал гэж тодорхойлоход хүргэж буй дараах гурван шалтгаан байна:

Хурд,

Хамрах хүрээ

 Систем дэх нөлөөлөл

Одоогийн нээлтүүдийн хурд нь урьд өмнө түүхэнд хэзээч тохиолдож байгаагүйгээр өрнөж байна. Аж үйлдвэрлэлийн өмнөх хувьсгалтай харьцуулахад Дөрөвдүгээр хувьсгал нь шугаман биш харин экспоненциаль хурдаар өөрчлөгдөж байна. Цаашилбал, энэ нь бүх улсуудын бүх төрлийн үйлдвэрлэлд нөлөөлж байна. Эдгээр өөрчлөлтүүд нь маш өргөн хүрээгээр гүн нэвтэрч байгаа бөгөөд үйлдвэрлэл, удирдлага, засаглал зэрэг системийн бүх л хэсгүүд дээр шилжилт бий болгож байна.

Боловсруулалтын хүч болон багтаамж өндөр, мэдлэг олох хязгааргүй боломж бүхий гар утасны төхөөрөмжүүдээр тэрбум тэрбум хүмүүс хоорондоо холбогдох боломжтой болж байна. Эдгээр боломжууд нь хиймэл оюун ухаан, роботууд, интернэт, автомат төхөөрөмжүүд, 3D хэвлэгч, нанотехнологи, биотехнологи, материалын шинжлэх ухаан, эрчим хүчний нөөц болон квант тооцоолол зэрэг технологийн нээлтүүдээр улам бүр нэмэгдэж байна.

Өөрөө жолоодогддог машинууд болон дроноос эхлээд виртуал туслах болон орчуулга эсвэл хөрөнгө оруулалт хийдэг програмууд зэрэг хиймэл оюун ухаан аль хэдийн бидний эргэн тойронд бий болсон байна. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны салбарт бий болсон шинэ эм хийх програмаас эхлээд бидний соёлын сонирхлыг таамаглахад хэрэглэгдэх алгоритм зэрэг томоохон дэвшлүүд нь тооцооллын хүчин чадал нэмэгдсэн болон маш их хэмжээнийг өгөгдлийг боловсруулах боломж бий болсоноор бий болжээ. Энэ хооронд үйлдвэрлэлийн дижитал технологиуд бидний өдөр тутмын биологийн ертөнцөд холбогдон оролцож байна. Инженерүүд, дизайнерууд болон архитекторууд нь тооцооллын загвар, нэмэлт үйлдвэрлэл, материалын инженерчлэл болон синтетик биологийг хослуулан микро организм, бидний бие, бидний хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд болон бидний амьдарч буй газрын хоорондын симбиозийг үүсгэж байна.

Сорилтууд болон боломжууд

Аж үйлдвэрлэлийн дөрөвдүгээр хувьсгал нь өмнөх хувьсалуудын адилаар орлогын түвшин нэмэгдүүлж, дэлхий нийтийн амьдралын чанарыг дээшлүүлэх өндөр боломжтой байна. Дижитал ертөнцөд нэвтрэх боломж өндөртэй хэрэглэгчид уг хувьсгалаас хамгийн их өгөөжийг хүртэх бөгөөд технологи нь бидэнд хувийн амьдралын тааламжтай байдлыг нэмэгдүүлэхэд хэрэгтэй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох боломжийг олгож байна. Такси барих, нислэг захиалах, бараа худалдан авах, төлбөр хийх, хөгжим сонсох, кино үзэх эсвэл тоглоом тоглох – эд бүгд алсын удирдлагатай байх боломжтой.

Ирээдүйд бүтээмжийг нэмэгдүүлэхэд технологийн инноваци нь чухал нөлөөтэй бөгөөд энэ нь урт хугацаанд нийлүүлэлтийн талын үр ашигийг түлхүү дэмжиж байна. Технологийн инновацийн үр дүнд тээвэрлэлт, харилцаа холбооны зардал буурч, ложистик ба дэлхий дахины нийлүүлэлтийн гинжин холбоо илүү үр ашигтай болж байгаа бөгөөд мөн худалдааны зардал буурч байгаа зэрэг нээлттэй шинэ зах зээлд үүсч буй боломжууд нь эдийн засгийн өсөлтийг цаашид дэмжих болно. 

Эдийн засагчид /Erik Brynjolfsson, Andrew McAfee зэрэг/ уг хувьсгал нь хөдөлмөрийн зах зээлд хамгийн их нөлөөтэй гэж дүгнэсэн байна. Бүхэл эдийн засаг дахь хөдөлмөрийн оролцоог автоматжуулалтаар орлуулах үед ажилчдыг машинаар солих бөгөөд энэ нь капиталын өгөөж, хөдөлмөрийн өгөөжийн зөрүүг нэмэгдүүлэх сул талтай. Нөгөө талаас ажилчдыг технологиор солих нь аюулгүй байдал болон бүтээмжтэй ажлын байрыг бий болгох боломжтой. Энэхүү эерэг, сөрөг хоёр нөлөөллийн аль нь ирээдүйд илүү бий болох вэ гэдгийг бид яг одоо урьдчилан харж чадахгүй ч  түүхээс харвал уг хоёр хүчин зүйлийн хослосон үр дүн үүсэх магадлалтай байна.

Гэвч ирээдүйд капиталаас илүү “авъяас” нь үйлдвэрлэлийн хамгийн чухал хүчин зүйл болно гэдгийг олон судлаачид баталж байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээл дээр “муу чадвар/бага цалин” болон “өндөр чадвар/өндөр цалин” гэсэн ялгаатай ажлыг байрууд үүсэхээр байна. Зарим эдийн засагчид үүнийг нийгэмд таатай байдал үүсгэхгүй гэж харж байна.

Өөрөөр хэлбэл, аж үйлдвэрлэлийн дөрөвдүгээр хувьсгал нь эдийн засгийн гол асуудлуудын нэг болох тэгш бус байдлыг нэмэгдүүлэх эрсдэл өндөр байна. Оюуны бүтээл болон капиталыг үйлдвэрлэгч нар болох шинийг санаачлагчид, хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагч нар нь ирээдүйн инновациас хамгийн том ашиг хүртэхээр хандлага өндөр байгаа учир капитал болон хөдөлмөр эзэмшигчдийн хөрөнгийн зөрүүг ‘нэмэгдүүлэх’ юм. Өндөр хөгжилтэй улсуудын хүн амын дийлэнх хэсгийх нь орлого тогтмолжиж эсвэл буурах хандлагатай байгаагийн шалтгаан нь технологи байна: бага боловсролтой, чадвар багатай ажилчдын эрэлт буурч байхад ур чадвар өндөртэй ажилчдын эрэлт нэмэгдэж байна. Үр дүнд нь хөдөлмөрийн зах зээл дээрх ажилчдын нэг хэсэг нь өндөр эрэлттэй байх бол үлдсэн хэсэг нь бага эрэлттэй байх бөгөөд дундаж эрэлттэй ажиллах хүч тун бага байхаар байна. Энэ нь дэлхий даяар дундаж анги яагаад доривтой нэмэгдэхгүй байгааг шалтгааныг тодорхой илэрхийлж байна.

Бизнес дэх нөлөөлөл

Аж үйлдвэрийн дөрвөдүгээр хувьсгалын хүрээнд дөрвөн том нөлөөлөл бий болж байна.

Хэрэглэгчийн хүлээлт

Бүтээгдэхүүний дэвшил

Хамтарсан инноваци

Байгууллагын хэлбэр

Дэлхий даяарх компанийн гүйцэтгэх захирлууд болон бизнесийн удирдлагуудын ярианы үндсэн аяс нь инновацийн хурдатгал болон өөрчлөлтийн хурдыг таниж ойлгох эсвэл урьдчилан мэдэхэд маш хэцүү байгаа тухай болон эдгээр нь байнгийн гэнэтийн гайхалтай өөрчлөлтүүдийг санал болгож байгаа тухай байна. Үнэхээр аж үйлдвэрлэлийн дөрөвдүгээр хувьсгалын үед бизнесүүдэд технологийн хөгжил нь хамгийн гол нөлөөг үзүүлж байгаа нь үйлдвэрлэлийн бүх салбаруудаас ажиглагдаж байна.

Олон үйлдвэрүүд одоогийн байгаа хэрэгцээнүүд болон нийлүүлэлтийн гинжин холбоонуудыг өөрчлөх эсвэл бүхлээр нь шийдэж болох технологийн шинэ гарцуудыг танилцуулж байна. Эдгээр нь нийлүүлэлтийн талын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Эрэлтийн талын гол шилжилт нь ил тод байдал, хэрэглэгчийн амлалт болон зан төлвийн шинэ хэв маяг (утасны сүлжээ болон интернэтийг ашиглах) зэрэгтэй уялдаж байна. Тэдгээр нь компаниудыг загвар, зах зээл дэх оролцоо болон бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх дэвшилтэт дижитал аргуудыг хэрэглэхийг шахаж байна;

Эрэлт болон нийлүүлэлтийг хослуулах боломжтой технологийн хөгжил одоогийн үйлдвэрлэлийн өөрчлөлтийн гол хандлага юм. Ухаалаг утсаар дамжуулан хүмүүсийг нэгтгэх, хөрөнгө босгох болон мэдээлэл цуглуулах боломжыг олгосон технологийн платформууд нь бараа, үйлчилгээний хэрэглээг бүхлээр нь шинэчилж байна;

Бүхэлдээ бол аж үйлдвэрлэлийн дөрөвдүгээр хувьсгалын хүрээнд бизнесүүдэд дөрвөн том нөлөөлөл бий болж байна: хэрэглэгчийн хүлээлт, бүтээгдэхүүний дэвшил, хамтарсан инноваци, байгууллагын хэлбэр. Захиалагч, бизнесүүд, хэрэглэгч нар нь гурвуулаа үйлчилгээг хэрхэн сайжруулах вэ гэдэг цэг дээр нэгдэж байна;

Ерөнхийдөө энгийн дижиталжилтаас (аж үйлдвэрлэлийн гуравдугаар хувьсгал) инновацид суурилсан технологийн хослолууд нь компаниудыг хийж байгаа бизнесээ эргэн харахад хүргэж байна. Төгсгөлд нь бизнесийн эрхлэгчид нь орчны өөрчлөлт, сорилтууд болон тасралтгүй явагдах шинэчлэлүүдийг ойлгож, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхийг зорьж ажиллах нь ирээдүйн бизнесийн салбарт тэсч үлдэх цор ганц боломж байна.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2826

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%