АМЬДРАЛ САЙХАН: Ихэнх хүмүүс надтай ярилцах дургүй байдаг

"Амьдрал сайхан" булангийн энэ дугаарт католик сүмийн итгэгч иргэн н.Балдантай ярилцлаа. 

 

Би амьдралдаа хийж гийгүүлсэн зүйл багатай хүн л дээ. Гэхдээ би амьдралынхаа хугацаанд далд ухамсар, хүний сайхан сэтгэл гэх хоёр зүйлийг их шүтдэг. Би эрхэлсэн тодорхой ажилгүй л дээ. Өдрийн ихэнх цагийг яг энд суугаад өнгөрүүлдэг. Энд ингээд сууж байхад чамаас өөр надтай ярилцахаар ирсэн хүн байхгүй. Ер нь ихэнх хүмүүс надтай ярилцах дургүй байдаг. Би ч нэг их зүйл ярьдагггүй. Миний амьдралд сэтгэл өвдөм гунигтай зүйл ч тохиолдсон, аз жаргалтай сайхан мөч ч байсан. Энэ бүхнээ сэтгэлдээ хадгалаад яг энд суугаад тэрхүү дурсамжтайгаа ярилцаж суухад надад өөр хэн нэгэнтэй яриад байх ч шаардлага байдаггүй юм л даа. Бас  чи сая намайг та гунигтай байна уу гэж асуулаа. Тийм ээ би их гунигтай царайтай байгаа биз дээ. Аргагүй гуниглах зүйл их байна.

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3279

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%