САЙН МЭДЭЭ: 41 иргэн, ААН байгууллагууд сургууль, цэцэрлэг барих газрыг чөлөөлжээ

Нийслэлийн Газрын албанаас Баянзүрх дүүрэгт 3 цэцэрлэг, 3 сургууль барих байршилд газар чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэв.

Эдгээр сургууль, цэцэрлэг барих газарт нийт 41 нэгж талбарын 25500 м2 буюу 2.5 га газар багтдаг байна. Шинээр сургууль, цэцэрлэг барих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө 41 иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд газраа чөлөөлжээ.

Тухайлбал,

БЗД-ийн 14 хороо, Консулын 1, 4 дүгээр гудамжинд 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар,

БЗД-ийн 14 хороо, Консулын 11 дүгээр гудамжинд цэцэрлэг барих газар,

БЗД-22 дугаар хороо, Цайз захын хойно 100 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар,

БЗД-24 дугаар хороо, Цахлай 5, 6 дугаар гудамжинд сургууль барих газар,

БЗД-26 дугаар хороо, Кристал таун хотхоны баруун талд 920 хүүхдийн сургууль барих газар,

БЗД-ийн 9 дүгээр хороо, Шархадны 32 дугаар гудамжинд сургууль барих газар

Ийнхүү иргэн аж ахуй нэгжүүд газраа чөлөөл тус газарт сургууль цэцэрлэг баригдсанаар сургууль цэцэрлэгийн хүрэлцээ бага ч гэсэн сайжирч хүүхдүүд сугалаанд ялагдаж гэртээ үлдэлгүй, өдрийн гурван ээлжээр хичээллэн харанхуй айдастай гэртээ харих шаардлагагүй болох юм. 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2826

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%