Нийтлэл 10 сарын 21, 2018

Сузуки Жимни автомашины Азийн зах зээл дэх анхны нээлт Монгол улсад боллоо

Бридж корпораци нь Япон улсын Сузуки мотор корпорацийн Сузуки брэндийн автомашины албан ёсны дистрибьютерээр 20 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Сузуки Жимни “Бөт бөхийн оргил, Бодит хэмнэлтийн гайхамшиг”, “Бартаат замын баатар, бодит хэмнэлтийн гайхамшиг” гэсэн уриагаар Монголын зах зээлд танигдаж, хэрэглэгчдийн тусмаа ухаалаг хэрэглэгчдийн найдвартай хүлэг болсон. Тэгвэл 100 гаруй жилийн түүхт  Япон улсын Сузуки мотор корпорацид үйлдвэрлэгддэг Сузуки  Жимни хэмээх уг автомашин нь үйлдвэрлэгдэж эхэлснээс хойш хагас зуун жилийг ардаа орхисон юм. Ийнхүү тус загварын 4-р үеийн шинэ загвар Монголын зах зээлд нийлүүлж эхэллээ.

Сүзүки Жимни нь 6688м-ийн өндөрт гарснаар дэлхийд дээд амжилтыг тогтоож,  Геннисийн номонд бүртгэгдсэн байдаг.Түүнчлэн Жимни нь үнийн хувьд: тансаг, том оврын автомашинаас 4-5 дахин хямд, ашиглалтын зардлын хувьд 3-4 дахин бага, цас, шавар, ус, хад чулуу зэрэг бартаат замыг туулах чадвар, шатахуун зарцуулалт, бат бөхийн тухайд бол хамгийн өндөр өрсөлдөх чадварын үзүүлэлттэй машин юм.

Сузуки Жимни шинэ загварын онцлог нь дэлхийд даяаршиж байгаа хэрэггүй зүйлд зардал гаргахгүй стресс багатай “минимал” буюу ухаалаг амьдралын хэв маягт яв цав нийцсэн байна. Мөн Жимни олон улсын хэмжээнд байгаль орчинд ээлтэй машинаар тодорсон байна.

Уг загвар нь өмнөхөөсөө илүү хүчтэй, илүү тохилог, аюулгүй байдлыг сайжруулж, технологийн дэвшлийг нэвтрүүлсэн, хот хөдөөгийн хосолмол хэрэглээнд илүү нийцтэй болжээ. Эдгээр үзүүлэлтээрээ Сузуки Жимни автомашин нь автомашины ертөнцөд хувьсал авчирсан байна.

Түүнчлэн уг шинэ загвар нь Япон улсад төдийгүй дэлхий дахины автомашины зах зээлд маш өндөр эрэлтийг үүсгэж, борлуулалтаараа тэсрэлт гаргасан, хит автомашин болоод байна.

Бридж корпорацийн хамт олон дэлхий нийтийн “минимал” буюу ухаалаг хэрэглээний шинэ чиг хандлагат бүрэн нийцсэн Сузуки жимни автомашиныг манай зах зээлд нэвтрүүлснээр Монгол улсын эдийн засаг, нийгэм, байгаль орчныг хамгаалах үйлсэд бодьтой хувь нэмэр оруулнагэж үзэж байна. Ийнхүү ухаалаг хэрэглэгч танд шинэ Сузуки Жимни авто машиныг худалдан авахыг санал болгож байна.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon