Нийтлэл 10 сарын 22, 2018

Фэйсбүүкийн ард нуугдсан алуурчид

Интернет хэрэглээ хурдацтай нэмэгдэж буй энэ цаг үед цахимаар бүх төрлийн үйлчилгээг ямар ч саадгүй авч болохоос гадна өөрт байгаа зүйлээ цаг алдалгүй зарах, борлуулах боломжтой ч бас сөрөг талууд нэлээд бий. Энэ утгаараа  сүүлийн үед интернет хэрэглээний сөрөг тал буюу цахим гэмт хэргийн талаар дэлхийн нийтээрээ шүүжлэлтэй хандаж эхэлсэн. 

Тиймээс энэ удаа бид цахим хэрэглээ  гэдэг зүйлийн цаана ямар их хууль бус зүйл байгааг тэр тусмаа цахимаар дамжуулан нэн ховор ан амьтдын хууль бус наймаалж байгаль орчинд хэр их хохирол учруулж буй тухай  The newsweek сонинд бичсэн нийтлэлийг орчуулагч Г.Лхагвадуламын орчуулсанаар хүргэж байна.

Интернет гэдэг өдгөө бүх төрлийн бараа бүтээгдэхүүн хамгийн том худалдааны төв болсон. Хулгайн замаар зах зээлд нэвтэрсэн ховор бараа, элдэв хууль бус үйлчилгээ  гэсэн энд цэцэглэх болоод уджээ. Мөхлийн ирмэгт тулсан яст мэлхий, нэн ховорт тооцогдох хирсний соёоноос эхлээд зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтнийг цахим сүлжээгээр худалдах нь үүнийг даган нэмэгдээд байна.

Ховордсон ан амьтдын худалдаа бол дэлхийг хэрсэн, хууль бус наймааны тав дахь том салбар бөгөөд ашиг орлогоороо мансууруулах бодисын сүлжээний дараа орох бизнес юм. Хулгайн мод бэлтгэл, загас, агнуурыг оролцуулахгүй тооцвол энэ салбарынхан жилд 10 тэр бум ам.доллар эргэлдүүлдэг. Дэлхийн байгаль хамгаалах сангийн хамгийн сүүлчийн судалгаагаар 1970 оноос хойш зэрлэг ан амьтдын тоо толгой ан агнуураас болж 52 хувиар буурсан нь тогтоогджээ. Үүний талаас илүү нь 1990 оноос хойш эрс хорогдсон байна. Зарим төрөл зүйлийн амьтан байгаль орчны бохирдол уур амьсгалын өөрчлөлтөөс болж ховордсон юм уу устаж үгүй болох эрсдэлд орсон бол зарим нь хууль бус агнуураас олж Улаан номд багтаад байна.

Оффисын анчид

Ийм замаар гашуун хувь тавилан туулж буй хоёр амьтан бол заан, хирс. 1998-2011 оны хооронд зааны соёоны хэрэгцээ 300 хувиар өсөж,нэг паунд буюу хагас кг нь 100 ам.долларын үнэ хүрчээ. Харин хирсний хагас кг жин татах соёо 30 мянган ам.доллараар үнэлэгдэнэ. Энэ бизнес цаашид одоогийнхоороо үргэлжилбэл хирс гээч амьтан 2020 он гэхэд түүх болох юм. Гэхдээ хирс, зааныг хамгийн олноор нь хөнөөгчид гэртээ юм уу, аль нэг албан тасалгаанд суугаад амьтны амь тасалдаг нь үүнээс илүү сэрдхийлгэм баримт. Тэднийг гаднаас нь хараад амьтанд тамлан зовоогч эсвэл хулгайн анчид гэж таамаглах аргагүй. Зэрлэг ан амьтдын хууль бус наймааны сүлжээг шалган мөрдөгч “Traffic” хэмээх олон улсын байгууллагынхны олж тогтоосноор тэдний олон нь фэйсбүүк хуудсаар наймаагаа хийдэг гэнэ. Live Autioneers.com хэмээх цахим хуудсанд гэхэд л фэйсбүүкээр дамжин холбогдсон “гэмгүй” худалдаачид жилд 13 сая ам.долларын үнэ хүрэх зааны соёо борлуулдаг байна.

Наймаачдын өмнө “Google” ч “Alibaba” ч хүчгүй

Зарим нь ховордсон ан амьтдын эд эрхтнийг эртний эдлэл болгон худалдаалагчдын занганд унасан, ердийн ашиг хайгчид байдаг ч цахим захаар үйлчлүүлэгчдийн олонх  нь зэрлэг ан амьтны наймаагаар хөлжсөн энэ салбарын пирамид-ын оройд суугчид байдаг гэнэ. Тэднийг барих хэцүү.  Гэхдээ сүүлийн жилүүдэд нэг бус ажиллагаа амжилттай болжээ. 2012 онд IFAW буюу Зэрлэг амьтдыг хамгаалах олон улсын сан олон улсын мөрдөгчидтэй хамтрахн барын аьснаас эхлээд амьд шувуу хүртэл худалддаг 150-иад хүийг баривчилсан байна. IFAW нь Ebay, google,Etsy зэрэг сайтыг мөн шалгаж, зэрлэг ан амьтдын хуувь бус наймаа цахим сүлжээнд хэр газар авсаныг тандсан анхны томоохон судалгааг хийсэн аж. Эдгээр сайт руу  зэрлэг ан амьтдын наймаачдын дайралтыг зохицуулж хүчрэхээ байгаа IFAW шиг байгууллагуудад хандсан нь нэг бус гэнэ. Олон улсын байгууллага хууль хяналтынханд хандаад ч хууль бус наймаатай тэмцэж чадахгүй байшаа улс бол Хятад. Тус улс зэрлэг болоод ховордсон амьтдын хууль бус наймааны хамгийн том худалдааны цэг юм. Дэлхийн цахим худалдааны хамгийн том компани болох  хамгийн том худалдааны цэг юм.

Амьд бол бүр үнэтэй

Фэйсбүүк, Алибаба-д цуглан, хар тамхины наймаачидтай “дөрөө харшуулах” амьтны худалдаачид соёо барын савар зэрэг нэгэнт амь тавьсан ховор амьтдын эд эрхтнээс гадна мөхлийн ирмэгт тулсан нэн ховор хэвлээр явагчид маш үнэтэй бараа юм. Учир нь чинээлэг хүмүүсийн дунд гүрвэл, жижиг матар тэжээх нь трэнд болж болсон. Тэжээвэр амьтны зах зээлд хамгийн үнэтэйд тооцогдох амьтны нэг бол Зүүн өмнөд Азийн чихгүй гүрвэл. Индонез, Малайз, Брунейдэд элбэг уг гүрвэлийг барих, тэжээвэр болгох, зарах, худалдаж авах, хил давуулах зэрэг нь эдгээр улсын хууль журмаар тодорхой хориотой ч энэ нь зэрлэг амьтны наймаачдаас чихгүй гүрвэлийг хамгаалахад хангалтгүй байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн тооцоогоор сүүлийн таван жилийн хугацаанд чихгүй 1000-аад гүрвэлийг цахим сүлжээгээр худалджээ. Амьд амьтан худалдах нь эрсдэл, чирэгдэл ихтэй ч гүйцэтгэж чадвал их хэмжээний мөнгө олдог болохоор хүмүүс маш их амь амьтад цахим сүлжээгээр дамжуулан зардаг байна. IFAW-ийн нэгэн мэргэжилтний хэлснээр хэр ховор, хэн содон өнгө зүстэйгээсээ шалтгаалж гүрвэл цахим зах дээр 500-60 мянган ам.долларын үнэ хүрдэг байна. Харин могой, жижиг матар 100 мянган евро хүрдэг.  Бүр дэлхийн толгой баячуудыг зарим нь хамгийн ховор амьтдыг цуглуулах донтой байдаг аж. Мөнөөх 1000 гүрвэлийн хэд нь өдийд тэдгээр баячуудын алтан торонд хориотой байгааг хэн ч мэдэхгүй.  

 

Сэтгэгдэл бичих

arrow icon