Сапиосексуализм буюу тархины виагра

Хорин нэгдүгээр зуун бол оюуны зуун гэж яг юугаа солиороод байгаа юм? Шинэ мянганыхан буюу миллениалсууд гэж бас юу гээчээ донгодоод унав аа?
Сапиосексуализм нь сүүлийн хэдэн жилд, ялангуяа 2000-аад оноос олон нийтийн дунд хүчтэй яригдаж байгаагаас гадна нэг төрлийн бэлгийн чиг хандлага мөн гэж нийгмийн тодорхой хүрээнд хүлээн зөвшөөрөгдөөд эхэлжээ. Уг чиг хандлагыг баримтлагч буюу сапиосексуал нь ухаалаг хийгээд оюунлаг байдал бол хүнд байх хамгийн сэтгэл татам шинж чанар гэж үздэг байна. Утгын хувьд Sapio - ухаантай, sexus - хүйс буюу цаашилбал, ухаалаг партнёрт татагдах бэлгийн чиг хандлага гэсэн ухагдахуун гарч ирж байгаа юм. Энэ терминыг анх хэрэглэсэн хүн нь Америкийн жүжигчин Марианна Фейтфул.
Бүсгүй тодорхой хугацааны харилцааны дараачаар түүний партнёр нь анх санагдаж байсан шигээ тийм ч ухаалаг, сэтгэл татам нэгэн биш болохыг ойлгоно. Хэн нэгэндээ оюуны үнэлэмжийн хувьд чамлалттай хосуудын харилцаа сэтгэл зүйн хувьд ээдрээтэй байхаас гадна сексийн хувьд ч асуудлууд гарч эхэлдэг гэдгийг танд үнэмшүүлэхийн тулд би заавал ч үгүй сэтгэл зүйч эсвэл сексологич байх шаардлагагүй л дээ гэж. Орчин үед залуучууд хийгээд бүсгүйчүүд партнёроо сонгохдоо тухайн хүний ухаалаг байдал, оюуны чадваруудыг эн тэргүүн чухалчлах болсон харилцааны хандлага нийгэмд аль хэдийн хүчтэй байр суурь эзэлснийг социологчид биш бүр сексологичид ч хэлээд авчээ. Үйлдэл нь тодорхой, үзэл бодол нь цоорхой охид хөвгүүд моодноос гарч буйг цаг үе илтгэж байгааг шинэ мянганыхан маань мэдэрч байгаа гэлтэй. Хайрын бирж дээр ухаалаг хүмүүс буюу ёс зүй, ухамсрын хувьд өндөр түвшинд хүрсэн интелектуалууд эрэлт ихтэй хувьцаанд тооцогдох болжээ.


Хоёр гурван жилийн өмнө Михаил Сегалын "Дөл дүрэлзэн асна" романыг уншиж ахул: - Чамд сексээс өөр юуг ч өгч чадахгүй эмэгтэйтэй харилцаатай байхаас илүүтэй гунигтай хийгээд төгсгөл нь тодорхой ирээдүй гэж үгүй.. хэмээн бичсэн байсан санагдана. "-Ямар ч хольцгүй цэвэр секс бол өнөө үед бодитой зүйл биш, бие физиологийн хийсвэр бүтээгдэхүүн. Оюун санаа, сэтгэл зүрх түүнээс дутахгүй чухал.." гэж сэтгэл зүйч Марина Елисеева ч нэгэнтээ хэлсэн л юм билээ.
Яагаад зарим эмэгтэйчүүд өөрөөсөө ах хүнд татагдаад, "-Уба уба.." гээд гүйгээд байдаг болчихов? Яагаад залуучууд маань үеийнхээ охидод гологдоод байдаг болчихов? Яагаад ганц бие өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тооноос ч дутахгүй олон эрчүүд толгой хоосон ажилгүй яваад байна вэ?

Яагаад монгол залуучууд гайгүй ажил орлоготой атлаа гуч гартлаа хүнтэй суухгүй байна вэ? Өөрөөсөө илүү мэдлэгтэй, карьерын хувьд өндөр эмэгтэйгээс айх үзэгдэл. Зав чөлөө багатай, амбиц ихтэй эсвэл хэт номын гэх эрэгтэйгээс жийрхэх үзэгдэл. Дурлал бол завтай хүний ажил, ажилтай хүний зав чөлөө л гэнэ. Эмэгтэй хүн өөрөөсөө дорд гэж үзсэн хүнээ хэзээ ч хайрлаж чаддаггүй. Бахархан бишрэх сэтгэлгүй хайр бол ердөө л үерхэл төдий л гэнэ. Хүн хэн нэгнийг хайрлаад тэр хүн нь эргээд өөрийг нь хайрлахгүй бол тэр хүнээ үзэн яддаг л гэнэ.

Бас нэг юм нь мораль доогуур болохоор соёл гаргасан ч тэр нь нэг бол хэлбэрдэлт, хийрхэл төдий эсвэл долоолт маягийн болж харагдаад байгаа юм. Нэг нь яаж магтахаа мэддэггүй, нөгөөдөх нь яаж энгийн байхаа мэддэггүй. Нөгөө нэг нь хайрлаж мэддэггүй, нөгөөх нь хайрлуулж мэддэггүй гэдэг шиг л...


"Эмэгтэй хүний харц гүнзгий, эр хүнийх харин өргөн. Эр хүний хувьд хорвоо ертөнц гэдэг сэтгэл зүрх, эм хүнд бол зүрх сэтгэл бол хорвоо ертөнц".

 

Христиан Граббе


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4214

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%