ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН ИЛТГЭЛҮҮД: Үл Хайхрахын аюул

Өнөөг хүртэл маш чухал сэдвээр, чухал цаг үед нь оновчтойгоор асуудлыг хөндөж, маш хүчтэй дуу хоолой болж дэлхий өөрчилсөн шилдэг илтгэлүүд олон бий. Бид энэ илтгэлүүдийг уншигчиддаа цувралаар хүргэхээр бэлтгэж байгаа бөгөөд энэ удаа одоо ч энэ сэдэв чухал, хурц хэвээр   байгаа "Профессор Эли Визээл"-ийн 1999 оны 4-р сарын 12. АНУ-н Цагаан ордны Милениум Үдэш хүндэтгэлийн арга хэмжээний үеэр  тухайн үеийн АНУ-н ерөнхийлөгч Клинтон болон Конгрессийн гишүүд, Цагаан ордонд тусгайлан уригдсан зочдын өмнө тавьж илтгэлийг орчуулан хүргэж байна.  

"Эли Визээл"-ийн тухай товч  

Эли Визээл 1928 онд Трансалваниад төржээ. 1944 онд Гитлерийн нацистууд түүний амьдарч байсан тосгонд цөмрөн орж, тэнд амьдарч буй хөгшин залуу ялгаагүй бүх еврей хүмүүсийг “цэвэрлэж”, массаар нь устгаж, амьдаар нь хүүр шатаах асар том зуухнууд руу илгээж байсан үе. Аушвицын аймшгийг бүгд санаж буй байх. Энэ үед тэрээр ээж, дүү охин хоёроо алджээ. Харин өөрөө хорих лагерийн аймшигт амьдралыг туулан, өлсгөлөн, зодуур, хоригдлын хүнд хүчир ажлыг хийсээр 1945 онд Чөлөөлөх армийнхан түүний хоригдож байсан хот Бачинуалд-д ялалтыг авч ирснээр тэрээр эрх чөлөөтэй болсон байна. Профессор Эли Визээл дайны дараа АНУ-н Бостоны Их Сургуулийн професор болж,1986 онд Нобелийн Энх Тайвны Шагнал хүртсэн байна. 

Бид түүхийн гэрч байх болно 

 Өнөөдрөөс 54 жилийн өмнө Карпатын уулсын дундах бяцхан тосгонд өссөн залуу хөвгүүн Гётегийн дурладаг Вэймарын ойролцоох бузар булайн үүр уурхай болсон Бачинуалд-д сэрсэн юм. Тэр эцэстээ эрх чөлөөтэй болсон хэдий ч түүний зүрхэнд баяр баяслын оч үгүй болжээ. Баясал хөөрийн тэр мэдрэмж магад хэзээ ч дахин айлчлахгүй байх гэж тэрээр бодон сууна. Америкийн арми өмнөх өдөр нь түүнийг эрх чөлөөтэй болгосон ба тэдгээр цэргүүд харж буй зүйлдээ хичнээн зэвүүцэн, уурсаж байсныг тэр санаж байв. Хөвгүүн хэдий өтөл насанд хүрсэн ч бай хамаагүй тэдний уураар илэрсэн энэ уясал, энэрэлийг мартахгүй нь гарцаагүй. Цэргүүдийн ярилцаж буй хэлийг хүү ойлгохгүй байсан ч тэдний нүднээс л харагдаж байв. Тэд ч гэсэн үргэлж үүнийг санана, түүхийн гэрч болно…

 Бид шинэ зуун, шинэ мянганы яг зааг дээр байна. Өнгөрөн улирч буй энэ зуунаас бид юуг өвлүүлэн үлдээж байна вэ? Шинэ мянгандаа юу гэж дуурсагдах бол? Мэдээж бид шүүгдэнэ, шүүмжлүүлнэ, маш хурцаар, ёс суртахуун болон үзэл санаагаараа аль альнаар нь. Бидний бүтэлгүйтлүүд хүн төрөлхтний түүхэнд гүн харанхуй сүүдрийг үлдээжээ. Дэлхийн дайнууд, тоогоо алдсан иргэний дайнууд, утгаа алдсан алан хядлагууд (Ганди, Кеннеди, Мартин Л. Кинг, Садат, Рабин), Камбож, Нигер, Энэтхэг, Пакистан, Ирланд, Рванда, Этиоп, Саражево болон Косово-д өрнөсөн цусан далайнууд, хүний ёсноос гажууд албадан хорих төвүүд, Хирошимагийн эмгэнэлт явдал. Арай өөр түвшинд мэдээж хэрэг Аушвиц болон Треблинка. Асар их хүчирхийлэл, асар их үл хайхрал.

Үл хайхрал гэж ер нь юу вэ?

 Үгийн гарал зүйгээрээ бол энэ үг нь “ялгаагүй байдал” гэсэн үг. (Indifference-à “No difference”). Гэрэл болоод харанхуйн зааг, үдшийн бүрий үүрийн гэгээний зааг, гэм зэм ял шийтгэлийн зааг, зэрлэг догшин байдал хайр энэрэлийн зааг, сайн болон муугийн зааг бүгд бүдгэрэн сааралтсан, харийн гэмээр, гажуудсан байдал бол үл хайхрал. Үүний замнал болоод зайлж болохгүй үр нөлөө нь юу вэ? Энэ эсвэл философи уу? Үл хайхралыг залгиад ойлгуулчих ямар нэг философи байна уу? Хэн нэгний хувьд үл хайхрал чигийг заах ноён нуруу нь байж болох уу? Бидний амьдран буй орчин аймшигтай самууран эргэлдэж байхад хэвийн амьдралаа үргэлжлүүлэн, амттай хоолоо идэнгээ аятайхан ганц хундага дарсаа шимээд суухын тулд хааяа ч гэсэн үл хайхарч байх хэрэгтэй юу?

 Мэдээж, үл хайхрах нь уруу татагдмаар, хааяа бүр хорхой хүргэм. Хохирч буй хүмүүсээс нүүрээ буруулах нь хамаагүй хялбар. Бидний найдвар, мөрөөдөл, ажил хөдөлмөрийг бүдүүлгээр сарниулж буй зүйлсийг зүгээр л тойроод явчих нь бидэнд хамаагүй амар. Эцсийн дүндээ хэн нэгний шаналал зовлонд хөндлөнгөөс оролцох нь төвөгтэй бас эвгүй шүү дээ. Гэхдээ, үл хайхрагчийн хувьд түүний эргэн тойронд байгаа хүмүүс түүнд огт хамаагүй. Тиймээс ч тэдний амьдрал утга учиргүй. Тэдний эргэн тойронд байгаа хүмүүсийн ил болоод далд байх зовиур нь түүний хувьд огт падгүй. Бусад хүмүүс бол тэдний хувьд үл орших абстракт.

 Аушвицын төмөр хашаанд байх үед хамгийн өрөвдөлтэй хоригдлуудыг бид Маслманнерууд гэж нэрлэдэг байв. Тэд ноорхой адъяалаараа биеээ ороогоод зүгээр л хов хоосноор хаашаа ч юм гөлрөөд хэвтэнэ, эсвэл сууна. Өөрсдийнх нь хэн гэдэг нь хамаагүй, хаана байгаа нь ч тэдэнд хамаагүй. Ямарч өвдөлт мэдрэхгүй, өлсөхгүй, цангахгүй. Юунаас ч айхгүй. Юуг ч мэдрэхгүй. Тэд аль хэдийн үхдэл болсон ч түүнийгээ үл мэднэ.

 Тэр үед зарим маань бидэн шиг хүн төрөлхтөнд хаягдах нь хамгийн аймшигт зүйл биш юм байна гэдгийг мэдэрч билээ. Бурханд хаягдах нь бурханаар шийтгүүлэхээс ч долоон дор. Бурханы шударга бус ч хамаагүй шийтгэлийг хүлээх нь үл хайхрагч болсноос хавь илүү. Бурханд анзаарагдахаа болих нь түүнийг уурлуулаад хохирогч болохоос хамаагүй гашуун шийтгэл. Хүн бурханаас хол амьдарч болдог, бүр холоос хол ч болно. Гэхдээ хэзээ ч бурханы гадуур амьдардаггүй. Бурхан бидний эргэн тойронд үргэлж байдаг. Зовлон туулж байх үед ч гэсэн үү? Тиймээ, зовж байх үед ч гэсэн хамт байдаг.

 Зовж байхдаа ч ингэж үл хайхрагч байх нь зарим талаараа хүнийг хүн биш болгож буй аж. Эцсийн дүндээ үл хайхрал бол уур хилэн болон үзэн ядалтаас хамаагүй илүү аюултай, хор хөнөөлтэй. Уур хилэн зарим тохиолдолд бүтээлч байж болно. Гайхалтай шүлэг, агуу симфонийг бүтээсэн байдаг. Өөрийн үзэж туулсан шударга бус байдалд уурссандаа хүн төрөлхтөний төлөө ямар нэг гайхалтай зүйлийг хийсэн байдаг. Гэвч үл хайхрал юуг ч бүтээхгүй. Үзэн ядалт хүртэл зарим үед хариу үйлдлийг бий болгодог. Тэмцэнэ. Хүчинг мөхөсдүүлнэ. Зэвсгийг хураана.

 Үл хайхрал харин ямарч хариу үйлдлийг бий болгодоггүй. Үл хайхралд хариу үйлдэл байхгүй, энэ бол эхлэл биш, харин төгсгөл юм. Тиймээс ч үл хайхрал бол дайсны сайн нөхөр. Учир нь  үл хайхарсан байдлаас дандаа буруу тал услагдан дэмжигдэж, хохирогчид харин бүр илүүгээр хохирч байдаг. Мартагдсан мэдрэмж төрөх бүрт хохирогчийн шаналал хэд дахин нэмэгддэг. Хилс хэрэгтнүүд, өлсгөлөн хүүхдүүд, дүрвэгсэд---тэдний хүнд бэрх байдалд хариу үйлдэл үзүүлэхгүй байх, тэдний ганцаардалд найдварын бага ч гэсэн очийг асаахгүй байх нь эдгээр хүмүүсийг хүн төрөлхтний ой санамжаас цөллөн устгаж буйтай ижил. Тэдний хүмүүнлэг оршихуйг үгүйсгэснээр бид өөрсдийгөө хүн гэдгийг үгүйсгэж байгаа юм.

 Үл хайхрал бол зөвхөн нүгэл ч биш бас шийтгэл. Энэ бол өнгөрөн одож буй энэ мянганд сайн, муугийн мөн чанарыг хайсан хэдэн мянган туршилтаас хүн төрөлхтний ойлгосон хамгийн чухал сургамжуудын нэг мөнөөсөө мөн. 

 

Миний амьдран байсан газарт нийгэм гурван энгийн давхаргад хуваагддаг байв. Алуурчид, хохирогчид, дундын хүмүүс. Хамгийн харанхуй тэр цагт, хомроголон устгах лагерьт байх тэр үед биднийг хүн төрөлхтөн мартсан, хаясан мэт санагддаг байв. Тэнд байсан бүх хүмүүст.

 

 

 Гэхдээ бидний бяцхан тайвшрал хаанаас ирдэг байсан гэхээр энэ шорон, энэ Аушвиц болон Треблинкаг Гитлерийнхэн маш нууцалж байгаа, гаднах ертөнцийн хэн ч ийм зүйл байдаг гэдгийг мэддэггүй гэж итгэдэг байлаа. Чөлөөт дэлхийн бусад улсууд, тэдний лидерүүд тогтой төмөр тор байдаг гэдгийг мэдэхгүй, түүний цаана юу болж буйг ч мэдэхгүй байгаа гэж боддог байлаа. Холбоотнуудын эсрэг дайнаас гадна Еврей хүмүүсийн эсрэг ийнхүү Гитлер дайн зарласан гэдгийг бусад улсууд огт мэдээгүй байгаа гэж итгэсэн байв. Хэрвээ мэдсэн бол, тэр улсуудын удирдагчид лидерүүд үүний эсрэг ертөнцийг эргүүлж, диваажинг хүртэл самрах нь гарцаагүй гэж итгэж байв. Тэд хилэнтэйгээр энэ бузар булайг чангаар шүүмжлэн босч ирэх нь гарцаагүй байсан. Тэд Биркэну-руу хөврөх галт тэргийн урсгалыг саатуулан бөмбөгдөх байсан нь гарцаагүй, тэр галт тэрэгний замыг, зөвхөн ганц удаа л бөмбөгдөхөд хангалттай байлаа.

 Гэхдээ бид мэдсэн, дараад нь ойлгож авсан. Пентагон үүнийг мэдэж л байсан, Төрийн засаг ч мэдэж л байсан…

 … Хэдэн мянган Еврей хүмүүс үхлээс зугтан Америкийг зорин ирж байхад хөлөг онгоцыг нь АНУ-н эрэг дээрээс буцаагаад Нацистууд руу явуулж байв. Рүүзвэлт (ерөнхийлөгч асан) сайн хүн байсан, гэвч яагаад?

Бидэнд юу тохиолдоо вэ? Би үнэхээр ойлгохгүй байв. Хамгийн дээд хэсэгтээ хүртэл яагаад хохирогчдын шаналалыг үл тоох ийм их үл хайхрал байна вэ.[тч]

 …Яагаад АНУ-н томоохон корпорациуд 1942 он хүртэл Нацистуудтай бизнес хийсээр, тэднийг санхүүжүүлсээр байв? Америкийн шатахууны нийлүүлэлт байгаагүй бол Нацистуудын том халдлагыг зогсоож болох байв. Энэ үл хайхралыг хэрхэн тайлбарлахаа ч ойлгохгүй байна.

 Гэхдээ өнгөрөн буй энэ аймшигт зуунд сайн сайхан зүйл ч бас их байлаа. Нацистуудын ялан дийлж, Коммунист дэглэмийг нурааж, олон иргэний дайныг намжааж бас олон газар энх тайван, тусгаар тогтнол бүрэлджээ. 

 Харин, ирж буй энэ шинэ мянганд бид дуугай өнгөхгүй. Энэ удаад бид хариу үйлдэл үзүүлнэ. Энэ удаад бид оролцоно, сарниулна.

Тэгэхээр бид өнгөрснөөсөө суралцсан гэсэн үг үү? Нийгэм өөрчлөгдсөн гэсэн үг үү? Хүн төрөлхтөн үл хайхралаа багасгаад илүү хүмүүнлэг энэрэнгүй болсон гэсэн үг үү? Үндэстэн ястнаар нь үзэн ядах, “цэвэрлэн устгах” үзэл санааны хохирогчид болон бусад бүхий л шударга бусын өмнө хайхрамжгүй хандах маань ирээдүйд багасана гэсэн үг үү? [тч]

 Тэнд буй хүүхдүүдийн тухайд юу гэх вэ?  Мэдээж бид хохирогчидын дунд байх хүүхдүүдийг сонингоос уншихдаа, зурагтаар харахдаа зүрх шимшрээд л өнгөрнө. Тэдний хувь заяа гарцаа байхгүйгээр хамгийг өрөвдөлтэй нь. Томчууд дайнаас хөлжихөд, хүүхдүүд гай зовлонг нь үүрдэг. Бид тэдний царайг хардаг, нүдийг нь хардаг. Гэвч тэдний үнэн гуйлтыг сонсдог болов уу? Тэдний юу мэдэрч байгааг, ямар айдастай гунигтай байгааг мэдэрч чаддаг болов уу? Өнгөрч байгаа минут бүрт нэг хүүхэд үхэж байна, өвчнөөр, хүчирхийллээр, өлсөглөнгөөр…

 Тэдний зарим нь, үгүй бүр нилээн хэсэг нь аврагдаж болох байв.

 Эцэст би Карпатын ууланд өссөн Еврей хүүгийн тухай дахин нэг тунгаан бодож зогсоно. Тэр цагаас хойш энэ хүү эрэл хайгуул, алдаа оноон дундуур явсаар өнөөдрийн би болсон байна. Ингээд бүгдээрээ хамтаа томоохон айдастай ч гэсэн, агуу найдвартайгаар шинэ мянган руугаа алхан орцгооё.

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

   

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3834

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%