Нийтлэл 02 сарын 25, 2019

БИ САЙН ААВ: Миний охин танихгүй хүмүүст бол эрх нь дэндсэн тэнэг юм шиг харагдаж магадгүй

 "Би сайн аав" булангийн энэ дугаарт С.Мөнхжаргал гэх нэгэн аавтай ярилцлаа. Тэрээр хүүхдүүдийнхээ хамгийн сайн найз бөгөөд тэднийг хамгийн сайн ойлгож дэмждэг сүпер баатар нь. Түүний том охин аутизмтай. Тиймээс охиныхоо үйлдэл бүрийг анхаарч охиныхоо өөртөө зориулж бүтээсэн тэр ертөнцөд хамтдаа амьдрах ч үе байдаг гэнэ. 

 

Би гурван хүүхдийн аав. Том  охин маань аутизмтай. Анх хүүхдээ аутизмтай гэдгийг мэдэхгүй анхаардаггүй байлаа. Охин маань ч утас, компьютер гэх мэт техник технологийн зүйлсд их адтай учрыг нь гялс олдог. Түүнийг нь хараад охин маань суут ухаантан, онцгой нэгэн гэж боддог. Ингээд охин маань цэцэрлэгт орлоо. Багш нь танай хүүхэд нэг л өөр байна. Магадгүй аутизмтай байж магадгүй гэхэд нь ч итгээгүй. Нэг өдөр охин маань ханиад хүрээд “Zint” клиникийн Навчаа эмчид  үзүүлээд анх аутизмтай гэж оношлогдсон юм. Мэдээж бидний асуусан ганц асуулт “эдгэх үү” гэж асуусан. Гэвч  аутизмд эдгэх, эмчлэх гэх асуудал байхгүй. Ердөө л хөгжүүлэх, дадалжуулах л гэж байдаг юм билээ. Ингээд бараг нэг жил охиноо аутизмтай гэж хүлээн зөвшөөрч чадахгүй, үгүйсгэж явсаар охиноо  гурван настай байхад нь СЭМҮТ-д албан ёсоор оношлуулж байсан юм. Одоо үүндээ үнэхээр их харамсдаг. Магадгүй эрт оношлуулж мэдсэн бол арай их дадлуудыг охиндоо зааж охин маань одоо арай их зүйлсийг мэдсэн байх байсан. Одоо мэдээж цаашид урагшаа харж, ирээдүйг нь бэлтгэх гэж хичээж байна. Мэдээж бидэнд багагүй бэрхшээл тохиолдоно. Жишээлбэл

Охин маань юу авахыг хүснэ, юу хийхийг хүснэ түүнийгээ хийж байж л санаа нь амарна тэгэхгүй бол жинхэнэ шоу хийнэ. Мэдэхгүй хүн харвал эрх нь дэндсэн гэмээр. Нэг удаа ээлжит шоу нь эхлээд 3-4 цаг орилоод хөршүүд  хүүхдийн хүчирхийлэл гээд цагдаа дуудсан ч удаа бий.

Тэгэхээр аутизмтай хүүхдийн өөрийнх нь бүтээсэн тэр ертөнцийг яг тэр хэвээр нь цаашид хөгжихөд нь туслах ёстой болохоос өөрийнхөөрөө хэн нэгний хүслээр өөрчлөхийг оролдоод ч хэрэггүй юм билээ.

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зовлон нэг ээж
    • 2019-03-01

    Тийм ээ бага д эрх гэж хардаг хүмүүс.Том болохоор нь үеийнх нь хүүхдүүд шоолох томчууд гайхаж хараад байхаар их хэцүү юмаа.Гэхдээ л миний аутизмтай хүүг хамгийн үнэнч гэнэн сайхан сэтгэлтэй сахиусан тэнгэр шиг гэдгийг тэд мэдэхгүй нь харамсалтай байна .

    • Tungalag
    • 2019-02-27

    Tiimee.niigemshih khandlaga muu bolohoor uurt ni uneheer surug. Ter l asuudal khetshuu.

    • зочин
    • 2019-02-27

    Сайн байна. Сайн ааваар бахархаж байна.

    • Төгс
    • 2019-02-26

    Манай хөрш бас цагдаа дууддаг юм. Одоо тэгээд яах билээ дээ.

arrow icon