Зүйлсийн интернэт

Магадгүй та "Internet of Thing" гэж сонссон болвуу. Гэхдээ яг юуг хэлээд байгааг хэлж мэдэхгүй байгаа биз. Үгчилвэл "юмнууд интернэтэд холбогдоно". Тэгээд юу нь сонин байна гэж зарим нэг хүн бодож байж ч болох юм. Гэхдээ тун удахгүй, хэдхэн жилийн дотор энэ нь танд, ер нь хэн бүхэнд хамаатай зүйл гэдгийг та өөрийн биеэр мэдрэнэ.

 Аливаа ЮМс интернэтэд холбогдох энэ явцыг яг ийм зүйл гээд нэрлэчихэж чадахгүй байгаа шалтгаан нь бүдэг бадаг зүйл учраас биш, харин ч маш том өөрчлөлт учраас тэр юм. Бүхнийг орвонгоор нь эргүүлэхээр ирж буй аварга биетэнтэй зүйрлэж болно. Дэндүү том учраас бүтэн дүрс нь ч харагдахгүй, хүн бүр өөрийн харж байгаа өнцгөөсөө нэрлэнэ. Зарим нь мобаил(mobile) гэх, зарим нь зүйлс(things) гэх, хэсэг нь дроон(drone) гэх, зарим нь их дата (big data) ч гэх. Зах зухаасаа зарим нэгд нь бараа дүрс нь харагдаж ирж буй аварга биетийн хөлийн доргио, салхи мэдрэгдэж л байгаа байх. Энэ өөрчлөлтийн үед . Дэндүү аварга биет учраас үүнтэй тэрсэлдээд ямар ч амжилтанд хүрэхгүй. Бараг бүхий л бизнесийн салбарт нөлөөлж, үүнийг сөрсөн ямар ч том корпорац мөхөх болов уу.

Өөрт харагдаж байгаа өнцгөөс тайлбарлах гээд үзье: Та өөрийн гар утсыг зүгээр нэг холбооны хэрэгсэл гэхээс илүү хамтран зүтгэгч таны үйлчлэгч мэтээр мэдрэх нь бий. Ганцхан энэ гар утас бидэнд ямар их боломжуудыг нээж өгөв. Хичнээн олон шинэ бизнесийг бий болгов. Яг таны гар утаснаасаа авдаг тэр мэдрэмж бидний эргэн тойронд байгаа бүхий л зүйл дээр бий болно. Зөвхөн хүн биш, бидний . Хөргөгч, тоос сорогч, цаг, гадаа байгаа гэрлэн дохио, гэрэл чийдэн, ложитик энэ бүхэн хагас амь орох үзэгдэл юм.

Энэ өөрчлөлт яагаад урьд нь болчихоогүй, дараа нь болохгүй, яг одоо болох ёстой гэж? Энэ хувьслыг хэн нэгэн хүн бодоод олчихсон зүйл биш, бас хэн нэгний өмч ч бас биш. Маш олон хүчин зүйлүүд нэг дор бүрдэн бий болж, хүмүүс шинийг бүтээх боломжоор хангагдаж байгаад гол утга учир нь оршино. Урьд өмнө байгаагүй хямд жижиг тооцооллын хэрэгслүүд (computation units), шинэ сенсорууд (new censors), сэргээгдэх эрчим хүч(renewable energie), дроонууд(drones), клауд тооцоолол (cloud computing) болон (3D принтер)3d printing. Энэ бүх боломжууд хэн хүссэн нь IoT буюу "зүйлсийн интернэт" гэж нэрлэж болох шинэ бүтээгдэхүүн, бизнесийг бий болгох эсвэл одоо байгаа бизнесийг өөрчлөх боломжоор хангаж өгч байна. Гэхдээ яг ямар бизнес, ямар бүтээгдэхүүн бэ гэдэг дээр бүгд л ухаанаа уралдуулж байна. Энэ нь заавал том корпорац эсвэл хөгжингүй улс гүрэнд боломжтой зүйл ч биш юм. болж байгаа учраас өөрчлөлт ирэх нь нэгэнт гарцаагүй болсон.

Бид энэ өөрчлөлтийг өөрсөд дээрээ олон түвшинд тусган хэрэгжүүлж, харж болно. Хамгийн хүнд түвшинд бол IoT-ийн гол бүрдлүүд болох чип (chip),  сенсор (censor) болон клауд тооцоолол(cloud computing)-г бүтээх. Арай дараагийн түвшинд эдгээр бэлэн болж буй орцуудыг ашиглаад шинэ бизнес, шинэ бүтээгдэхүүн гаргахад хүчээ сорих. Одоо энэ бүхэн жирийн оюутан хийх боломжтой болж байгаа гэдгийг дахин нэг нуршья. Эсвэл бизнес хэрэглэгчийн түвшинд хандах, гарсан технологи санааг нэн даруй авч ирээд бизнесдээ хэрэглэх, ингэж чадвал таны бизнесийн нас уртсах нь дамжиггүй. Эсвэл бүр эцсийн хэрэглэгчийн түвшинд бүх зүйл болоод дуусахад, амьдрал дээрээ аваад хэрэглэх. Та зөвхөн хэрэглэгч байх уу эсвэл бүтээгч байх уу гэдгээ сонгох боломжтой "

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4866

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%