АМ АСУУЯ: Ард түмнээ шулдаг, улаан цайм дээрэмддэг, төрийн үйлчилгээ хэзээ цэгцрэх вэ?

Өчигдөр Капитал банкны эрх хүлээн авагч дээр очив. Голдуу хөгшин настай  хүмүүсийг гаднаа очерлуулчихсан, ядаж  хөлөө амраачих  нэг ч вандан сандал  тавьчихаагүй байна.  Тэгээд 3 цаг хүртэл цайны цаг гээд хаачихсан.

"Та нар яахаараа 3 цаг хүртэл цайны цаг гэж хаадаг юм, ядаж энэ хөгшчүүлээ дотор нэг заал өгөөд суулга л даа" гэсэн шаардлага тавьлаа. Гэтэл "Бид нар бас хүмүүс юм байгаа биз дээ? Хоол унд иддэг юм байгаа биз дээ?" гэж хамгаалалтын албаныхан нь ярдаглаж байна.

Мөнгөөрөө хохирчихоод, дээрээс нь хоол цай ч байхгүй, суух ч сандалгүй тэр хөгшчүүд хүн биш юм байх даа? Ганц вандан сандал гаргаад тавьчихад тэднээс их юм унах гээд байгаа юм байхдаа?

Хэрхэн процессоо хурдасгах, бусдад хүндрэл учруулалгүй хэрхэн үйлчлэх боломжтой талаар нь зөвлөгөө өгөнгөө шаардлага тавьтал "Та яасан их юм ярьдаг юм. Бид ажлаа мэдэж байна! Бусдыгаа турхираад байвал цагдаа дуудна шүү" гэнэ...

Банкны ажилчид хүнд сурталтай байгаагийн энгийн жишээ
1) Орж байгаа хүн болгоны иргэний үнэмлэхний мэдээллийг гараар бичиж аван ажлаа удаашруулах шаардлага байхгүй. Дотор ороод дахиад иргэний үнэмлэхээ үзүүлж байгаа;

2) Дотроо тусдаа хүлээлгийн заал гаргадаггүй юм гэхэд, ядаж гаднаа нэг хүн хөлөө амраачих вандан санал гаргаж өгөх;

3. Ариун цэврийн өрөө нь гадны хүн орох боломжгүй. Үйлчлүүлж буй хүмүүс орох боломж ариун цэврээ өрөө шийдээд өг;

4) Хүмүүсийг иргэний үнэмлэхний хуулбар, гэрээний хуулбараа авчир гэж шаардах биш, харин ч материалыг нь канандож өгөх, бүрдүүлэхэд нь туслах хүн гаргаж өгөх;

Тэгтэл цагдаагаар сүрдүүлэн хүмүүсээ дээрэлхэх хүмүүнлэг явдал мөн үү? Манай Монголчууд ч яасан ч хүлээцтэй, сул дорой юм...

Капиталд өөрсдийн мэдэгдэл, өргөдлөө өгөөд өөрийн бүх банкны дансны мэдээлэл гэж юм аваад, Хаан банк дээр очив. Тэгсэн сая очиход гарч ирээгүй өөр данс над дээр байдагийг олж мэдэв. Долларын данс, 1360 гэсэн тоо байхаар нь тийм их мөнгөө мартчихсан байсан юм байх даа гэж бодсон, төгрөг лүү шилжүүлсэн дүн нь байсан аж. Баярлан гомдов.

 За тэр нь яахав. Над дээр байгаа дүнг шууд цаанаасаа гаргаж өгөхгүй, заавал 2 явуулах хэрэг юу байсан юм бол? Яагаад надаар өөрөөр минь хүү бодуулаад байсан юм бол?

Нөгөө л төрийн байгууллага ажлаа хийж чаддаггүйн жишээ. 20 сая хүртэл мөнгөө авах ёстой атал мэдээлэл нь байгаа хирнээ Хаан банкинд шилжиж ороогүй байна. Даатгагдаагүй мөнгөний тухай биш, даатгагдсан мөнгөний тухай асуудал. Маргааш дахиад очих ажил гарч байна. Даатгагдаагүй хэсэгтээ хир их чирэгдэл учрах нь ойлгомжтой.

Энэ мэтчилэн, ард түмнээ шулсан, чирэгдүүлсэн, нийгмийн суурь систем болох банкны салбар, хадгаламж даатгалын сан, нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан, татвар гэх мэтэд итгэх итгэлийг алдагдуулан  мөнгө шулдаг, хууль бус үйл ажиллагаа явуулдаг, улаан цайм дээрэмддэг, хүнлэг бус энэ Парламент, Монгол банк, Засгийн газар (Сангийн Яам гэх мэт) дээрээс нь иргэдийн бизнес хийх нөхцөлийг боодог, дарамталдаг төрийн байгууллагууд (хотын дарга, МХГ, ТЕГ) нь илт “high treason” буюу улсаасаа урвасан үйл ажиллагаа явуулж байна шүү дээ.

ҮАБЗ-ийн хувьд хамгийн түрүүнд анхаарах асуудал энэ болов уу. Эрүүдэн шүүлт бол байж болохгүй асуудал, гэхдээ энэ удаагийн ийм системчилсэн асуудал, дээрэм бол тэрэнтэй харьцуулшгүй том хор уршигтай, үндэсний аюулгүй байдал, ирээдүйд заналхийлсэн асуудал баймаар.

Гишүүддээ хариуцлага тооцож чаддаггүй УИХ оцгор! Улаан цайм хууль бус, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулж энгийн иргэдийн бизнест хохирол учруулдаг хотын дарга оцгор! Бүгд оцгор!.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5132

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%