Өнөөдөр бидний идэх хоол чанаржиж, унтах гэр илүү тавлаг болж гоё машин унаж, гоё газруудаар зугаалсан ч бид илүү жаргалтай аз жаргалтай болоогүй. Жаргах нь хэдэн минут эсвэл хэдэн цагийн л хугацаатай үргэлжилдэг нь харамсалтай ч юм шиг. Дэлхийн хүн амын тал нь хэт таргалалттай ,тал нь өлсгөлөн энэ шударга уу ? Хүн бүр л жаргалтай амьдралыг хүсдэг нь гарцаагүй мэт. Энэ удаад жаргалтай байхын тухайд зарим зүйлийг бичив. Хүний зорилго жаргалтай байх, хүн төрөлхтний зорилго мөн л жаргалтай байх мэт. Жаргалтай байхад олон хүчин зүйлс нөлөөлдгийг бид мэднэ.

Чинээлэг амьдрал, мөнгө хөрөнгө, тэр бүү хэл нас ,хүйс гадаад үзэмж оюуны хөгжил мэдлэг боловсрол бидэнд тийм их аз жаргалыг авчирдаггүй. Харин түүнээс илүү секс,хүүхэд, найз нөхөд,хоол унд биеийн тамир биднийг жаргалтай болгодог

Судалгаанаас харахад жаргана гэж найдах нь хүртэл бидэнд жаргал авчирдаг.Хүн бүр жаргалыг өөрийнхөөрөө төсөөлж ,тэр жаргалдаа тэмүүлж амьдардаг.

Техникийн болон Философийн ухааны доктор С.Молор-Эрдэнийн 2013 орчуулсан Би хэн бэ номоос Аз жаргалын тухай Эпикурын тайлбарыг авч үзье

Эпикур нь Зарим хүмүүсийн хувьд дэлхийн хамгийн чадварлаг философич ,зарим хүмүүсийн хувьд хамгийн өөдгүй философич гэж тооцогддог ба МЭӨ 341 онд төржээ.

Эпикурээс онцлох Үхэл өдөр тутмын амьдралд нэг их чухал биш тул түүнд битгий их үнэ цэнэ өг.Үхэл бидний хувьд ямар ч үнэ цэнэгүй гэдэгт дасан зохиц. Сайн эсвэл муу гээд байгаа нь бидний хэрхэн мэдэрч буй мэдрэмжийн л асуудал. Биднийг байгаа цагт үхэл байхгүй. Харин үхэл ирлээ гэхэд бид байхгүй.

Эпикур хүн энэ хязгаарлагдмал амьдрал дотор хэрхэн амжилттай амьдарч чадах вэ? Гэдэг асуултад хариулт өгөхийг хүссэн. Энэ асуултын хариултыг олоход амар биш хүн байгалиасаа зөрчилдөөнтэй гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.

Хүн өөрийн гэсэн дуртай байхаар програмчлагдсан байдаг. Дур гэдэг сайхан харин дургүй гэдэг муухай.

Бага насны хүүхдийг хараад хүнд байдаг тэр их сэтгэл хөдлөлүүдийг харж болно, том хүмүүс буюу нас биед хүрсэн хүмүүст ч хүүхэдтэй адил дурууд байдаг. Хүүхэд дураа хянаж чаддаггүй харин том хүн дураа хянаж чаддагт л ялгаа орших болов уу гэж надад санагдана. Том хүн болж чадаагүй нэлээд хүн байдгийг бид мэднэ. Дураа захирч сурах нь насанд хүрсний нэг илрэл бололтой.Дэлхийн бүх хүмүүс насанд хүрсэн тохиолдолд Кантын мөрөөдөл биелэх боломжтой мэт. Насанд хүрсэн гэдэгт: Амьтанлаг шинж чанараасаа бүрэн салсан боловсролтой нэгэн болох гэдэг ойлголт багтана. Хэнд ч төвөг удахгүй , гай тарихгүй , хүний хохироосон үйлдэл гаргахгүй, дураа удирдана.

Секс, хоол унд, архи дарс гэх мэт дур хөдөлгөдөг зүйлс нээх их уддаггүй. Хэдэн минут үргэлжлээд аяндаа алга болдог. Энэ бүхэн хүнийг үргэлжийн жаргалтай байхад тусалж чаддаггүй аж. Дээрх зүйлсэд хүн төдийлөн ач холбогдол өгөх шаардлагагүй. Эпикур аливаа зүйлийг ихээр хэрэглэхийн эсрэг байсан. Хэтрүүлэн хэрэглэсэн бүх зүйлс үнэ цэнээ хурдан алддаг. Хурдан хийх гэсэн хүслээсээ аль болох татгалзах хэрэгтэй аж.

Хүн жаргалтай байхын тулд амьдралд тохиолдох богинохон баярт агшнуудыг яг л том зүйл болсон мэт хүлээн авч баярлаж сурах хэрэгтэй аж. Үүнээс гадна хүн өөрийнхөө айдсыг дарж чаддаг байх нь чухал. Мөнгө болон өмч эзэмших ,тансаг амьдрах хүслүүдээ дарах хэрэгтэй. Мөнгөтэй, өмчтэй байх нь баяр баясгалан авчрахаас илүү хүнийг ямар нэг зүйлээс хамааралтай болгодог. Эпикурын хэлснээр эд юмсаас хамааралгүй байх бол хүний хамгийн том үнэт зүйл ажээ.

Амьдралын аз жаргалын тухайд Эпикур найз нөхөдтэй байх нь бий болгох нь хамгийн чухал хэмээн үзжээ.

Эпикурын сургаалийг дагана гэж үзвэл хүн бүхнийг тэнцвэржүүлэгч, олон жижиг зүйлсээс аз жаргалыг мэдэрдэг, бусадтай нийтэч байх болно.

Эпикур жаргалыг бүтээх боломжтой,бүтээх ёстой хэмээн үзсэн ба эерэг психилогчид ч түүнтэй адил үзжээ.

Жаргал өөрөө аяндаа бий болохгүй, Жаргалтай байхын тулд зөвхөн өвчингүй, ядраагүй, сэтгэл зовоох зүйлгүй байх нь хангалттай биш. Бүх л зүйлээр хангагдсан хүмүүс ихэнх тохиолдолд аз жаргалтай байдаггүй.

Харин ч уйтгарлаж залхуурдаг. Жаргал ,жаргалтай байх нь сайхан ч нэлээд төвөгтэй.

Жаргалтай байх зарчмуудыг Эпикур дараах байдлаар гаргажээ:  

Идэвхтэй бай

Бидний тархи үргэлж ажил хийж идэвхтэй байх гэж цангадаг. Майндын үйл ажиллагаа зогсоход хүн бухимдаж эхэлдэг. Нэг л өдөр тархиа ажиллуулахгүй бол тархин доторх олон невронууд үхдэг ажээ. Майндаа ажиллуулахгүй байвал тархины тураалд орно. Хөдөлгөх хүчгүй байснаар хүн сэтгэлээр унаж доройтно.Бидэнд хэрэгтэй гормонууд ялгарахгүй болж гормоны дутагдалд орно.

Шинэ зүйлсүүд,  амьдралын өөрчлөлтүүд нь аз жаргалын эх үүсвэр ажээ.  

2.Социал амьдрах

Эпикур хувийн амьдралдаа ч тэр, олон нийтийн дунд ч тэр , өөрийгөө анхаарлын төвд тавихаас татгалздаг байв. Нөхөрлөл,хань ижил болон гэр бүл бидэнд сэтгэлийн тайвшрал авчрах орчныг бүрдүүлдэг. Хүмүүс бусадтайгаа ойр байснаар ганцаардадгүй.Сайн ханьтай байх нь түүнтэйгээ дотно харилцаанд байх нь мөнгө , эд баялагтай байхаас илүү амьдралын жаргал өгдөг.

3.Төвлөрөх

Эпикур сурагчиддаа яаж энэ цаг үе,орчноо амталж жаргах тухай сургах цаг маш их зарцуулсан. Тархи судлаачдын хэлснээр ухааныхаа хамгийн сайн хэсгийг ажиллуулж,амталж сурах хэрэгтэй. Хүн юунд бүрэн гүн орж чадна, түүнийгээ хийх л хэрэгтэй. Хэрвээ хүн амттай зүйл идэж суухдаа таргалах болов уу гэж бодох эсвэл хүнтэй ярьж байхдаа байн байн цагруугаа харах нь юуг ч амталж,эдлэх боломжгүй болгодог.

4.Бодитоор хүлээх хүлээлт

Жаргал бол юуг хүлээж байгаа тухай асуулт. Ихэнхи тохиолддог алдаа бол хэт их хүлээлттэй эсвэл хэт бага хүлээлттэй байх явдал юм. Идэвхи зүтгэлгүй болсон хүн өөрөө өөртөө доогуур хүлээлттэй болдог.

5.Сайнаар бодох

Эпикурболон эерэг психилогчидийн хэлснээр жаргасан сэтгэл бол тохиолдын зүйл биш харин хамгийн зөв сэтгэгдлүүд болно. Зөв бодолтой байна гэдэг нь дурыг бий болгож дургүйгээ дарна гэсэн үг .

6.Хөдөлмөрлөж баяр баясгалангаа олж авах

Хөдөлмөр хамгийн сайхан сэтгэл зүйн эмчилгээ. Зигмунд Фройд мөн санал нийлэн жаргал гэдэг бол хайрлах бас хөдөлмөрлөх юм гэжээ.

Дээрхиэс харахад жаргалтай байх нь сонголтын асуудал мэт. Шуналгүй бай ,эд хөрөнгө их хүсээд дэмий энэ нь таныг хүлээсэнд оруулдаг. Бүхий л түвшний хэрэгцээгээ хангасан ч аз жаргалтай байж чадах эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ аз жаргалтай байх зарчимуудыг дагаад явахад жаргалтай байх магадлалтай.

Дэлхийн тал хүн өлсгөлөнд нэрвэгдсэн эсхүл өөр улсад дайн болж байхад энд ганцаараа жаргах нь амиа бодсон хэрэг үү ? Дэлхийн бүх хүн жаргалтай Кантын хүссэн дэлхийг байгуулж чадах болов уу ? Кант бүх хүн соён гэгээрсэнээр дэлхий дээр дай гарахгүй энх тайван байдал тогтоно , илүү сайхан дэлхий болно хэмээсэн. Харин бүх хүн соён гэгээрэх ,насанд хүрч чадах болов уу ?

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4210

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%