Эрүүл мэндийн даатгалаа хувьд шилжүүлье гэсэн үү?

Эрүүл мэндийн даатгалаа хувьд шилжүүлье гээд шуурч эхэлжээ бидний хэд. Тэгвэл:

1.Хувьд шилжүүлсэн банкнаас инфляцаас бага хүүтэй ОС зээл авчихаад шулаачаар нь дуудаад байдаг бил үү юу билээ бид?

2.Хувьд шилжсэн дунд сургуулийн жилийн төлбөрийг хардаг уу? Тэр хүүхдүүд Монголд үлдэж ажиллах уу? Бид эрүүл саруул боловсролтой боломжтой хэдийгээ явуулчихаад яаж амьдрах гээд байгаа билээ?

3.Бидний төлж буй даатгалын хураамж зөвхөн анхан шатны тусламж үйлчилгээний зардлыг нөхөхөд л хүрдэг гэдгийг мэдэх үү? Өрхийн эмнэлэгтээ очоод эмчээсээ өдөрт үзүүлдэг хүмүүс шинжилгээ өгдөг хүмүүсийнхээ насны бүлгийг нэг сайтар асуугаад лавлаад мэдээд аваарай

Дээрх гурван асуултад хариулсан бол дараах гурван зүйлийг бас эргэцүүлэн бодоод үзээрэй

1.Хувьд шилжлээ Актуарчид тооцож үзээд өвчлөх тусам даатгалын хураамж өснө. Энэ тохиолдолд төрөлхийн эмгэгтэй (ийм хүмүүсийн даатгалын хураамжийг хэн хариуцах юм бол? Төр хариуцлаа гэхэд яг одоогийн групп тогтоож буй системээр л явна, дүндээ халамжийн зардал бүр л нэмэгдэнэ)

2.Хувьд шилжлээ. Олдмол өвчтэй бол хураамж мөн нэмэгдэнэ. Энэ тохиолдолд азгүй тохиолдлоор автомашинд дайруулж тэргэнцэр дээр суусан иргэний хураамжийг дайрсан хүн нь төлөх үү? Хятадад нэг мөр дуусгадаг гэдэг шиг сэдэл төрөхгүй юу?

3.Агаар орчин ийм бохир, хуйгаараа БЗХӨ, сүрьеэ, хепатит халдвартай, бүр улаан бурхан, гэдэсний балнад тусдаг ийм орчин нөхцөлд хувийн даатгал даахгүй нөхцөл үүсвэл тэгээд бүгдээрээ мөнгөгүй гээд хуйгаараа үхэж дуусах уу? Тамхи татдаг, архи уудаг, эрүүл зөв хооллодоггүй хүмүүсийн даатгалын хураамж өндөр байх нь дамжиггүй. Тэгэхээр даатгалын хураамжаа дийлэхгүй иргэд нь огт даатгал хийлгэхгүй явсаар эмнэлэгт хандахад гарах зардлыг яг хэн төлөх вэ?

Гэх мэтээр зөвхөн мөнгөний нүдээр харж болдоггүй нийгмийн асуудал байна даа.

Уг нь хувьд шилжүүлээд сайн сайхны туйлд хүрдэгсэн бол АНУ-д яагаад бидний сайн чадаж байгаа UNIVERSAL HEALTH COVER гэдэг юмыг нэвтрүүлнэ гээд Обама амлаад сонгогдчихсон юм бол?

Бидний асуудал чанар хүртээмж, үр ашигт байгаа болохоос манай эрүүл мэндийн үйлчилгээ тийм чиг яахаа алдчихсан биш. Хүүхдүүдээ үнэгүй вакцинжуулдаг, эх барих үнэгүй, төрөлтийг дээд зэргээр анхаардаг (аль улсад хүн ам нь тэр чигээрээ эмнэлгийн орчинд төрдөг юм бол?) 10 000 хүнд ноогдох дээд мэргэжилтэй эмч олон, ор нь хангалттай, тоног төхөөрөмж нь сүпэр, 2-р шатны эмнэлгийн амбулаторийн үзлэгийн хүлээгдэл үсрээл 7 хоног, 3-р шатлал нь 14 хоног орон цөөхөн байх. Гэнэтийн тохиолдлоор түргэнээр очиход тэр дороо ор олдоод эмнэлэгт хэвтчихдэг орон энэ дэлхий дээр цөөхөн байх. 
Залуучуудын үзэн ядаад байдаг социализмын буянаар манайд эмнэлгийн сүлжээ систем сайн тавигдсан юм шүү. 
Ямар ч алслагдмал хязгаарын малчинд үсрээл 50км-т эмнэлгийн тусламж үйлчилгээ байгаа.

Өнөөдөр миний дэргэд ЧД эмнэлгийн эмэгтэйчүүдийн сувилагч эсийн шинжилгээ асуудалтай гарсан 35 настай эмэгтэй рүү хувийнхаа утсаар залгаад их сайхан ярьж байхыг сонслоо. Би бүр баярлаад үнсмээр санагдсан шүү.

Хэдхэн жилийн өмнө Хятадын нэг эмнэлэгт эмчид цаг авах оочир авахын тулд өглөө эрт хаалга нээгдэнгүүт уралдан гүйх хар мянган хүмүсийг хараад Монголд төрсөндөө үхтлээ баярлаж билээ.Өнөөдөр 1-р эмнэлэгт цайны завсарлагаар үйлчлэх ганц бүртгэгч залуу 15 минутын дотор 10 хүнд цаг товлохыг хараад БОЛООШ ДЭЭ гэж бодсон шүү. EFFICIENCY гэдэг чинь энэ.

Эцэст нь хэлэхэд БОД гэж ТОЛГОЙ заяасан юм гэнэ лээ.

 


avatar
    • Zochin
    • 162.158.93.*

    Mash goyo, zuv untsug baina. Buhniig huvi gej hoshuurch blohgui shuu, baigaagaa saijruulah l asuudal ih baina.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4680

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%