С.Баяраас ѳгсѳн жаран бутархай хариулт

С.Баяр гуайн дурдатгал ном гараад удаагүй байгаа тул номын талаар дэлгэрэнгүй ярьж спойлердоод яах вэ. Тийм бодлоор ч бичсэнгүй. Уншаарай гэж санал болгомоор байна. Бидэндээ л “Хаан ширээний тоглоом” /GoT/ гэсэн үг. Гэхдээ үүнд зарчмын хувьд шинэ сонин зүйл огт алга. “Ах нар”-н маань паранойдоо хөтлөгдөж, эрх мэдлээ булаалдаж, нэг нэгнээ буруутгах гэсэн зохиолууд сүүлийн хэдэн жил тасралтгүй л гарлаа. Нөгөө л хэдэн баатар /Usual suspects/, нөгөө л гомдол /Kill Bill/, нөгөө л дүгнэлтүүд /House of Cards/.

С.Баяр гуайгаас гэхдээ арай ондоо, арай чөмөгтэй юм хүлээж байсан юм. Дурдатгал болохоос эрдэм шинжилгээний өгүүлэл биш ч “ах нар” дотроосоо юмыг арай углуургаар нь хардаг хүн гэж мэддэг болохоор Алтанхуяг ах шиг шударга бусын хонгилын талаар “өвгөн партизаны яриа” тэрлэсэнд нь гонсгор үлдлээ. Гэхдээ зохиогчийг миний /ганц би ч биш байх/ хариулт хүлээсэн асуултуудад дараа дараагийн номнуудаараа хариу өгөх байх хэмээн найдаж энд бичээд үлдээе.

Сүүлийн 10 жилийн улс төрийн хямралд хувь хүмүүсийн зөрчил голлох үүрэгтэй байж болох ч тиймэрхүү зөрчлийг даваад гарах тэсвэртэй улс төрийн тогтолцоо бүрдүүлэх бололцоо байсан эсэхийг тогтолцоог бүрдүүлж асан хүмүүсээс сонсвол нэн сонирхолтой. Яагаад хэн нэгэн хувь хүн системийг өмчлөх, өөрөөсөө хараат систем үүсгэх боломжтой болчихов оо? 2 хүн зөрчилдөхөд л улсаараа дагаж хямардаг, хуваагддаг балай тогтолцоо яаж үүсэв?

Ромыг нэг өдөр бариагүй гэдэг шиг шударга бусын хонгилыг нэг өдөр бариагүй нь ойлгомжтой. Ерөнхий сайд асан хүнийг улаан цайм хууль зөрчин хорьдог хонгил байгаа нь үнэн бол нэр нөлөөгүй жирийн иргэн хүн бүрт ямар ч аврал алга. Энэ хонгил яаж баригдав, ямар “урчууд” барив, яаж энэ хонгилыг үгүй болгох вэ? Зуурсан каашаа өөрөө хутга гэх нь хаашаа юм, гэхдээ дахиж ийм кааш хутгуулахгүйн тулд дараагийн үедээ жорыг нь хэлээд өгчихвөл хэрэгтэй юм даа.

 Хоосон, хорон хүний тархи угаалтад амархаан автчихдаг боловсролтой ард түмэн хэрхэн бий болов? Хэрвээ цаг хугацааг ухрааж болох бол та боловсролын төгөлдөршил хийх үү?

 Энхбаяр гуайтай та намын шинэчлэлийн талаар ярьж байсан тухайгаа дурссан байна. Энэ шинэчлэл явсан эсэх, яаж явав, ямар үр дүнд хүрэв гэдэг бас л сонирхолтой. МАН-ыг одоо бодлого боловсруулдаг, бодлого хэрэгжүүлдэг, чадалтай хүний нөөцтэй нам шиг нам гэдэгт итгэдэг хүний тоо өөдрөгөөр бодоход 14% /сүүлийн судалгааны рэйтинг/ байх. Шинэчлэлийн үр дүн үү, шинэчлээгүйн гор уу? Хүнийг нэгэнт зовж явахад нь ам асуух муухай, өөдгүй зан. Гэхдээ хүчирхэг хүнийг өрөвдөх шиг доромжлол байхгүй.

turuu09

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5087

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%