Иргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хангалттай мэдээлэлгүй байна

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг Ард нийтийн санал асуулгад оруулах шийдвэрийг УИХ гаргасан.

Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг ард иргэдээс асуух нь сайн үр авчрах эсэхэд зарим судлаачид эргэлзэж байгаа юм. Учир нь иргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар тодорхой мэдээлэлгүй төдийгүй яг ямар, ямар өөрчлөлтүүд орж, ямар давуу тал бий болохыг сайн мэдэхгүй байна. Тухайлбал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай иргэдийн байр суурийг тандсан  MEC -ийн судалгаанд оролцсон  иргэдийн 63 хувь нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн ч яг ямар зүйл заалт өөрчлөгдөж байгааг мэдэж байгаа эсэхийг тодруулахад 46 хувь нь  мэдэхгүй гэсэн хариулт өгчээ.  

Угаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн агуулга, утга санаа нилээн ээдрээтэй, хуульч мэргэжилтэнүүд хүртэл хуулийн заалтын цаад утга санаа, агуулгыг ухаж ойлгоход амаргүй. Тиймээс  иргэн та Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ямар зүйл заалтуудад өөрчлөлт орж ямар давуу тал бий болохыг эндээс, Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрэлдүүлдэг болох нь ямар ач холбогдолтой болохыг эндээс,  энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт ирээдүйн 30 жилийн нийгмийн өрнөлд ямар нөлөө үзүүлж болохыг эндээс уншина уу.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4876

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%