“Өглөөний гайхамшиг” номын тэмдэглэл

Хэл Элродын Өглөөний гайхамшиг номыг уншаад өглөөний гайхамшгийг мэдрэн өглөөний хүн болсон тухай товчхон өгүүлэе.

Хэрвээ та орой бүр сэтгэл хангалуун орондоо ордог бол өглөө бүр шийдэмгий сэрэх болно. Яагаад та өнөө өглөө орноосоо боссон юм бэ? Энэ талаар хэсэгхэн зуур нэг бодоод үзээрэй...

Та өнөө өглөө яах гэж боссон юм бэ? Яагаад тухтай, дулаахан хөнжлөөсөө сугарсан юм бэ? Та хүссэн учраас уу? Эсвэл босох шаардлагатай болох тэрхүү эцсийн мөч хүртэл хэвтэхийг илүүд үзсэн үү?
Өглөө бол тэр чигээрээ гайхамшиг юм байна. Ажил 8 цагт эхэлнэ гэхээр би 6цаг 30 минутанд босож байж амжина гээд сэрүүлгээ урьд орой нь 6:30-д тавьчихаад унтана. За тэгээд өглөө сэрүүлэг дуугарангуут 5,10 минутаар хойшлуулсаар байгаад 7 гэж босоод хам хум 8 цагтай уралдаад л ажилдаа очно. Заримдаа өглөөнийхөө цайг ч ууж амжилгүйгээр шүү дээ. Харин өглөөний гайхамшигийг уншаад 30 өдрийн challenge-ийг эхлүүлээд наймдахь хоног дээрээ явж байна. Өглөө бүр 5 цагт босно гэдэг бол сэрүүлгээ унтраадаг байсан надад хүндхэн даваа байсан. Харин одоо бол эсрэгээрээ өглөөд дуртай эртэч нэгэн болсон. Тухайн хүн өглөөг яаж эхлүүлсэнээс шалтгаалаад тэр хүний тухайн өдөр болоод ажлын бүтээмж нь харагддаг.
Хамгийн чухал нь хүн зорилгоо зөв тодорхойлж түүнийхээ төлөө тууштай байх ёстой. Энэ нь эрт босохоос эхлэнэ. Өглөөний гайхамшиг намайг улам эрч хүчтэй, жавхаалаг, золбоолог болгосон.
Одоо би өглөө босоод шүдээ угаачихаад цайгаа уух биш,цайгаа уучихаад номоо уншаад,дасгалаа хийчихээд сэтгэл өөдрөг өдрийг эхлүүлдэг болсон.Өглөөний гайхамшигийг хэрэгжүүлснээр та аз жаргал,эрүүл мэнд, мөнгө, эрх чөлөө, амжилт, хайр бүгдийг хүртэх боломжтой шүү. Оройтсон гэж бодох хэрэггүй. Яг одооноос эхлэн мөрөөдлийнхөө төлөө хамтдаа хичээцгээе.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4994

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%