Ухаарах цаг удахгүй ирнэ!

Юу гээч, чи зах дээр тамхи зардаг байж болно. Чи дэлгүүр олон нийтийн газар цэвэрлэгч, хэн нэгний гэрийн үйлчлэгч, газар ухаж шороотой зууралдаж хар бор ажил хийдэг байж болно, гэхдээ хамгийн гол нь ичих хэрэггүй, хүн бүр хийгээд явж л байна. Хар үүрээр замын цас шороо цэвэрлэж 60 шүргэм насандаа шуудай гурил үүрч, лааз хуванцар цуглуулж бор амиа борлуулдаг хүн ч их. Ийм хүнд хүчир хар бор ажил хийх тусмаа чи хүнийг улам их хайрлаж хүндэлдэг болно. Би цэвэрлэгч хийгээд цэнхэр эрээн хувцас өмсөөд хогийн сав цэвэрлээд явж байхдаа дэлгүүр хэсч буй үеийн хүүхдүүдээс хэзээ ч ичиж санаа зовж үзээгүй харин одоо би шал арчиж байгаа хүний цэвэрлэж буй газрыг тойрж явахыг, хог халааслаж яваад хогийн саванд хийх хүмүүжлийг сурсан.

Машиндаа тамхиа татаж дуусаад зам руу цонхоороо шидэж буй хүмүүсийг хараад би үнэхээр үзэн яддаг. Би дуут дохио дардаг. Өөрсдөөсөө ичээсэй, хүний хөдөлмөрийг хүндлээсэй, машин бүрт л үнсний сав байдгыг санаасай. Би зах дээр тэрэг түрж яваад таньдаг хүнтэй тааралдаж барааг нь машин руу нь зөөж өгч байсан. Би ичиж санаа зовох байтугай харин ч нэг хүнд тус болсондоо баяртай байсан. Харин одоо тэрэг түрж яваа хүмүүст зам тавьж ойр хавийн хүмүүсийг холдуулж, хүнд юм өргөж яваа хүмүүсийн юмнаас нь дамжлах, дөхүүлж өгөх хүмүүжлийг сурсан.


Юм мэдэхгүй хүмүүс чааваасдаа энэ ичиж санаа нь зовдоггүй юм байхдаа гэж хэлж л байг, ажил мэдэхгүй амьдрал үзээгүй хүмүүс нөхөрөөрөө эхнэрээрээ тэжээлгээд 20 гарчихаад 30 хүрэх дөхөж байж эцэг эхдээ түвэг болоод тэдний хөлсөө урсгаж олсон хэдийг нь үрж суугаа өөрсдөөсөө харин ичээсэй. Ажил хийж зовж олсон мөнгө хичнээн амттай, юу ч худалдаж авсан ямар их баяр хөөр аз жаргал бэлэглэдэгийг тэд мэдэхгүй. Гэхдээ амжилт хүсье, ухаарах цаг удахгүй ирнэ байх. Ажлыг хэзээ ч битгий гол, хийж буй ажлаасаа хэзээ ч буй ич. Чадах хүртлээ хичэээгээд үз. Ямар ч ажлыг хийсэн чин сэтгэлээсээ хандаж хийж байгаарай.
Хүн ажлыг голохгүй, харин ажил хүнийг голдог юм шүү.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5004

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%