Эдийн засгийн өсөлтийн тухай ''гурван'' зүйл

1) 2018 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3.6%, хөгжсөн орнуудын өсөлт 2.3%, хөгжиж буй орнуудын өсөлт 4.5%.
Бүс нутгууд дунд Азид өсөлт хамгийн өндөр буюу дунджаар 5.5% байв. 2018 онд Азид хамгийн өндөр өсөлттэй эдийн засгуудын нэг нь Монгол.

Бангладеш 7.9% , Камбож 7.5%, Малдив 7.5%, Монгол 7.2%, Вьетнам 7.1%, Энэтхэг 6.8%, Мьянмар 6.8%, Хятад 6.6%, Непал 6.7%, Филиппин 6.2%

2) Өсөлт хэрхэн бий болсон бэ?

2018 оны Монголын 7.2%-ийн өсөлт нь дэлхийд No.12, Азид No.4 өндөрт тооцогдоно. Энэхүү өсөлт хувийн хэрэглээ, бизнесийн хөрөнгө оруулалтаар голлон бүтсэн "эрүүл" гэж хэлж болох өсөлт. Харин төсөв сахилга баттай байсан, мөнгөний бодлого зохистой байв. Бодлогын сахилга бат, зохистой байдал нь хэрэглэгчдийн, хөрөнгө оруулагчдын эдийн засагт итгэх итгэлд чухал. Өсөлтийг банкны зээл (₮22.1 их наяд), экспортын орлого ($7 тэрбум) & ГШХО ($2.2 тэрбум) голлон санхүүжүүлсэн.

2) Өсөлтийн философи

Төр өөрөө эдийн засгийн өсөлтийг бүтээнэ гэхээсээ тогтвортой байдлыг хадгалах нь чухал. Цикл эргэх үед чанга унахгүйн тулд бодлогын орон зайгаа хадгалж үлдэх нь чухал. Төрөөс эдийн засгийг тэлэх зорилгоор өр тавьж, валютын нөөцөө шавхаж санхүүжилт хийснээр түр зуур зарим салбар, ДНБ-г өсгөх боломжтой. Гэхдээ энэ өсөлт удаан үргэлжлэх аргагүй, эрсдэлийг хуримтлуулж тогтворгүй байдал руу хөтөлнө. Харин сахилга баттай бодлогоор эдийн засгийн ерөнхий орчныг таатай байлгаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалснаар хувийн хэвшил өсөлтийг тогтвортой бий болгох гол мотор байж чадна. Энэ үед өсөлт илүү хүртээмжтэй ч байна.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5004

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%