Нийтлэлч Б.Түмэнцэнгэл 2019 онд: Эдийн засгийн чиглэлээр онцлох 5 нийтлэл

 Эдийн засагч Б.Түмэнцэнгэлийн 2019 онд эдийн засгийн чиглэлээр бичсэн онцлох таван нийтлэлийг тоймлон хүргэж байна.

2018 оны эдийн засгийн өсөлт ба иргэдийн амьдрал

юм. Учир нь эдийн засаг өсөлттэй үед татварын орлого нэмэгдэж, төсвөөс санхүүжигдэх зүйлст эерэг тусгалаа олдог гэдгийг мартаж болохгүй. Тухайлбал, батлан хамгаалах, зам дэд бүтэц, цагдаа, эмнэлэг сургуулиар дамжаад үр шимийг нь өсөлтийг бий болгоогүй хүн ч шууд бусаар хүртэж байдаг.

Тэгвэл ѳсѳлтийг хэрхэн илүү хүртээмжтэй болгох вэ, бий болсон эдийн засгийн ѳсѳлтийн ашиг шимийг илүү олон хүнд хүртээж, амьжиргааг нь хэрхэн дээшлүүлэх вэ гэдэг нь аль ч улс оронд тавигддаг чухал асуудал юм.

Монголын эдийн засгийн өсөлт хэнд, яаж нөлөөлдөг вэ?

Эдийн засаг маань ѳѳрѳѳ жижиг учраас бусад орнуудтай харьцуулахад ѳндѳр хувийн ѳсѳлттэй гарч болно. Бий болсон ѳсѳлт олон хүний амьдралыг сайжруулж чаддаггүй нь эдийн засгийн суурь бага дээрээ тѳрѳлжѳѳгүйтэй холбоотой. Иймд ѳсѳлтийг хэрхэн тогтвортой үргэлжлүүлэх вэ гэдэг хамгийн чухал асуудал юм. Тогтвортой ѳсѳлтийн үр дүнд эдийн засгийн суурь томрохын хэрээр бий болж буй ѳсѳлт ч олон хүнд хүртээмжтэй байх боломж дээшлэх болно.

 Цаг хугацааны нийцгүй байдал ба ирээдүйн эрсдэл

Улс орны хэмжээнд ч иймэрхүү зүйл тохиолдож болно. Хэрэв бид бүх модоо хѳрѳѳдѳж унагаад, урагш нь гаргаад зарчихвал экспорт нэмэгдэж, эдийн засаг ѳснѳ. Олсон мѳнгѳѳ 3 сая хүндээ хуваагаад ѳгчихвѳл бүгд л баярлах байх. Гэхдээ дараагийн мод ургаж гүйцэх хүртэлх 200 жилд яах вэ гэдэг том асуудалтай үлдэх тул энэ мэдээж тогтворгүй өсөлт байх болно.

Эдийн засгийн ухааны хѳгжил, ирээдүй

Эдийн засагт юу болоод байгааг, ер нь яаж ажилладгийг хэрхэн мэдэх вэ? Зүй тогтлын харилцан хамаарлыг хялбарчилсан онолын математик модель зохионо, дата цуглуулаад эмпирик тест хийн регресс үнэлнэ, зах зээлд оролцогчдоос түүвэр судалгаа авч хүлээлтийг нь мэдэх гэж оролдоно, шууд амьдрал дээр эсвэл компьютер тоглоомд тодорхой бүлэг хүмүүсийн дунд туршилт хийж болно, сүүлийн үед биг дата & хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах вэ гэдэг нь нэг шинэ сонирхолтой арга хэрэгсэл болж хѳгжиж байна. Эдийн засгийн ухааны үндэс тавигдсан гэгддэг 1776 оноос ѳдийг хүртэлх хугацаанд юу эс тохиолдхов.

Саарал жагсаалтаас гарах энгийн жор

Саарал жагсаалт эдийн засгийн хориг биш

 Эдийн засгийн сэргэлт үргэлжилж фундамент үзүүлэлтүүд нэлээд сайжирсан энэ үед

 Эрэлт, нийлүүлэлт, хүлээлтийн гаралтай шокууд зах зээлд чичиргээ үүсгэж л байдаг. Жишээ нь 2016 оны намар эдийн засаг уналттай хүнд үед, 2017 онд Засгийн газар солигдоход, 2018 онд УИХ хуралдаж чадахаа байхад, нүүрсний тээвэр түр саатахад энэ нь валютын захад муу мэдээ болж мэдрэгдэж байсан. Эдгээрийг тухайн үед даваад л гарч байсан. Харин саарал жагсаалт бол эдийн засгийн хориг биш, эдгээртэй харьцуулахад бодит импакт нь маш бага юм. Урьд нь Монгол улс 2012-2014 онд нэг удаа орж байсан. Олон хүн мэдээгүй ѳнгѳрсѳн, эдийн засагт ч мэдрэгдээгүй. Энэ удаа мэдээллийг ил тод байлгаснаараа дутуу мэдээлэл дээр манипуляци хийх эрсдэлийг бий болгож байгаа ч, нийгэм энэ сэдвээр илүү сайн мэдлэгтэй болсноор урт хугацаандаа Монгол улсад хэрэгтэй зүйл байх болно.

  "Саарал жагсаалт"-аас гарах жор маш энгийн. ФАТФ дээр унасан 4 заалт (дотор нь банкууд & Монголбанктай холбоотой нэг ч зүйл байхгүй.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5582

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%