Нийтлэл 05 сарын 11, 2020

Европын Өдөр буюу Шуманы Тунхаглалын 70 жилийн ойн баярын арга хэмжээнүүдэд урьж байна

Энх тайван, эв нэгдлийг бэлгэдэж Европын Холбоог анх үүсгэн байгуулсан 5 дугаар сарын 9-ний өдрийг эдүгээ “Европын Өдөр” хэмээн нэрлэж, жил бүр тэмдэглэдэг билээ. Энэхүү баярт өдрийн хамт бид энэ жил Шуманы тунхаглалыг баталсны 70 жилийн ойн баярыг хамтатган тэмдэглэж байна. 1950 онд Францын Гадаад харилцааны сайд Роберт Шуман Европын орнуудын хоорондох дайныг "төсөөлшгүйгээс гадна материаллаг талаасаа боломжгүй" болгох улс төрийн хамтын ажиллагааны шинэ санал буюу Европын Холбооны анхны санаачлагыг танилцуулсан юм.

Энэхүү тэмдэглэлт ойн баярын хүрээнд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулах бөгөөд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна:

  • Европын Сонгодог Хөгжмийн Концерт анх удаа дижитал орчинд буюу цахимаар 5 дугаар сарын 16-нд цацагдах гэж байна. Та бүхэн Youtube хаягаар орж үзээрэй. Тоглолтод Европын Холбооны гишүүн улсуудын сонгодог бүтээл, Европын Холбоо болон Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ. Тоглолтыг UBS телевизээр шууд дамжуулах бөгөөд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон Монгол Улсын Гадаад харилцааны сайд нар үг хэлнэ.
  • Европын Цахим Кино Наадам 5-р сарын 18-нд вэбсайтаар дамжуулан нээлтээ хийнэ. Та бүхэн Европын шилдэг кино бүтээлүүдийг Англи болон Монгол дуу оруулга, хадмал орчуулгатай, үнэ төлбөргүй үзэж сонирхоорой.

Эдгээр болон бусад арга хэмжээнүүдийн талаар шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авахын тулд та бидний албан ёсны

Вебсайт: Delegation of the EU to Mongolia,

Twitter: @EUinMongolia (link is external),

Facebook: EUinMongolia (link is external),

Instagram:@EUinMongolia (link is external) 

YouTube: @EUinMongolia (link is external)  хуудсыг дагаарай.

Та бүхэндээ “ЕВРОПЫН ӨДӨР”-ийн мэнд хүргэе!

Сэтгэгдэл бичих

arrow icon