Нийтлэл 07 сарын 23, 2020

2000 царай таних камерын цаана

21-р зууны хүн төрлөхтний бүтээсэн ололт амжилтууд нь ардчилал, хүний эрх , эрх чөлөө  мөн технологийн дэвшил. Орон зайг үл хамааран хаанаас ч хүссэн хүнтэйгээ холбогдох боломжтой боллоо. Хиймэл оюун ухаан буюу artificail Inteliggence (AL)-г цөөхөн улсууд жишээлбэл социалист системтэй Хятад аюулгүй хот байгуулах үйл ажиллагаанд ашиглаж байна.  Технологитой зэрэгцэн яригддаг нэгэн асуудал нь кибер аюулгүй байдал юм. Саяхан Твиттер компани хакерын дайралтанд өртсөн. Манай улсын хувьд мэдээллийн технологи,кибер аюулгүй байдлын хөгжил сул. Улаанбаатар хотыг аюулгүй хот болгох үүднээс хотын захиргаа энэ онд 2000 царай таних камерыг суурилуулахаар шийджээ.

Царай таних камер нь хүний эрхэнд халдсан үйлдэл үү? Их хэмжээний дата цуглуулсан тохиолдолд тухайн датаг аюулгүй хадгалах боломж аль хир вэ, хэрэв их хэмжээний дата алдагдсан тохиолдолд энэ нь улсын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх боломжтой юу дээрх асуултад хариулт өгөхийн тулд энэхүү нийтлэлийг бичлээ.

Нэг. Олон улсын харилцаанд кибер аюулгүй байдал чухал болох нь

            1972 оноос эхлэн мэдээллийн технологи хурдтай хөгжиж уг хөгжилөөрөө дэлхийн хүчирхэг гүрнүүд уралдаж,технологийн давуу байдал олж авхын төлөө өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Олон улсын харилцаанд хэн мэдээлэлтэй байна , тэр тоглоомонд хожих боломжтой  гэж үздэг.Дотоод мэдээллийг гадагш алдахгүйн тулд улс бүр кибер аюулгүй байдалд анхааран, хакеруудын довтолгооноос сэргийлэх үйл ажиллагааг явуулж байгаа. 1970-аад оноос улсууд кибер аюулгүй байдалдаа анхаарал хандуулж эхэлжээ.

Олон улсад: Францийн судлаач Филлипи Баумард /Phillipie Baumard/Хакердалтыг дараах үеүдэд хуваан үзэж , графикийг гаргасан байна.[1]

1971-1993 оныг хакердалтын нэгдүгээр үе /Ямар нэгэн зорилгогүйгээр хакердах тохиолдол их байсан , 1975 онд Калифорниа мужийн Компьютерийн клубын 2 гишүүн хүмүүсд утасны системийг хакердахад нь туслах зорилгоор blue  box-г зохиосон байна.1987 онд 17  настай хүү америкийн AT&T компанийн сүлжээнд өөрийн өрөөнөөс нэвтрэн шуугин тарив.1988 онд Корнес их сургуулийн төгсөх курсийн оюутан 22 настай Роберт Моррис UNIX ашиглан интернет холбогдсон компьютеруудад вирус тараав.Интернетэд холбогдсон компьютерийн 10 :1 вируст автаж 2 хоног сүлжээ хаагджээ.

1993-1997 оныг хакердалтын 2-р үе /The birth of cyperspace, энэ үеэс хакерчид зохион байгуулалтанд орсон ба дэлхийн ихэнх орнууд интернеттэй болсон учир сүлжээгээр дамжуулан хакердах цалингийн дансуудруу нэвтрэх гэх мэт үйл ажиллагаа ихэссэн мөн гадаад улсын мэдээлэлүүдрүү нэвтрэх оролдлогууд газар авсан байна Тухайлбал 1994 онд хоёр НАСА болон Солонгосийн цөмийн энергийн хүрээлэнгий сүлжээнд нэвтэрсэн.

1999-2000 оны дундах 3-р үе /энэ үед интернет худалдаа ихэссэнтэй холбоотойгоор хакердах үйл ажиллагаа эрчимжиж, кодыг код ашиглан тайлах үйлдэл газар авав.

2000-оноос хойшхи Кибер гэмт хэргүүд, 2003 онд АНУ нь Титан Бороо гэх кибер халдлагад өртсөн. Халдагчид АНУ-н батлан хамгаалах байгууллагуудын сүлжээнд нэвтэрсэн ба халдлага хийх үеэр Хятадад байрлаж байсан учир Хятадын Титан бороо хакерын ажиллагаа гэж зарим судлаачид үздэг.Хятад мэдээллийн технологи түүний ашиглах чадвар кодинг-оор илүү байгаагаа дэлхий дахинаа харуулсан ч хэмээдэг. Уг үйл явдалаас НАТО гэх мэт томоохон байгууллагууд мэдээллийн аюулгүй байдал ихээхэн анхаарах болсон ба хамтарсан тунхаглал сүлжээнд нэвтрэхгүй байх гэрээнүүдийг улсууд хоорондоо байгуулсан байна.

Улс орнууд жил бүр кибер аюулгүй байдалд зарцуулах төсвөө нэмэгдүүлж байна. Тухайлбал: АНУ улс 2020 онд 17,4 тербум долларын кибер аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаанд зарцуулах ба 2019 онтой харьцуулахад төсөв нь 5 хувиар буюу 790 сая ам доллараар нэмэгдсэн байна.[2]

Харин Англи улсын хувьд 2016-2021онд хэрэгжих үндэсний кибер аюулгүй байдлын бодлогодоо 1,9 тербум фнт стерлингийн төсөвлөсөн байна. [3] 

Дэлхийд кибер аюулгүй байдлаар 1-т Их Британи,2-т Америк,3-т Франц бичигдэж байгаа юм. Кибер аюулгүй улс орнууд 1970 оноос эхлэн анхаарал хандуулан , их хэмжээний хөрөнгийн зарцуулдаг гэдгийг дээрх мэдээллээс харж болно. Манай улсын хувьд кибер аюулгүй байдалыг хангах тал дээр төрийн бодлого сул. Америк жил бүр кибер аюулгүй байдалын зардлыг төсөвтөө тусгадаг бол манай улсын хувьд тусгайлан тусгадаггүй. Ирэх жилүүдэд Монгол улсын засгийн газар бондуудын их хэмжээний өрийг төлөх тул тусгах ч бололцоогүй мэт.

Кибер аюулгүй байдал нилээд яригддаг энэ цаг үед кибер аюулгүй байдлын хамгаалалт сул оронд царай таних технологийг суурьшуулна гэдэг нь гэмт хэрэг бууруулах нэрээр улсаа хорлож буй үйлдэл.

Царай таних системийг өнөөдрийн байдлаар БНХАУ мөн АНУ-н цөөн мужууд тусгайлсан цэгүүд дээр л хэрэглж буй юм.АНУ-н том муж улсууд болох Сан Франциско,Бостон, Массачусет, Калифорниа, Оакланд царай таних технологийн нэвтрүүлэхийх хориглосон байна.

Олон улсын байгууллагууд ч царай таних систем үйлдвэрлэж буй компаниудад засгийн газарт битгий зар хэмээн уриалгыг гаргасан байна. Тухайлбал :

Human Rights Watch болон бусад байгууллагууд АНУ-ын компаниудыг царай таних технологийг засгийн газарт зарахгүй байхыг уриалсан бол Эмнести Интернэшнл АНУ-ын цагдаа болон бусад засгийн газрын байгууллагуудад нүүрний таних технологийг ашиглах, хөгжүүлэх, үйлдвэрлэх, борлуулахыг бүхэлд нь хориглохыг уриалж байгаа бөгөөд энэ технологийг экспортлохыг хориглохыг мөн уриалж байна.

Царай таних систем нь цагдаа хүчний байгууллагын ажлыг хөнгөвчлөх давуу талтай хэдий ч систем халдлагад өртвөл үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ. Монголын бүх иргэдийн мэдээлэл нэгэн хакерын компьютер байршина гэсэн үг. Барометрийн тусламжтайгаар таны мэдээллийг нарийвчилан харна.

Хэрэв царай таних системийг заавал нэвтрүүлнэ гэвэл манай улс стратегийн иж бүрэн түншлэлтэй урд хөршөөсөө авна энэ нь улаанбаатарт амьдардаг бүх иргэдийн мэдээллийг өмнөд хөршдөө үнэгүй бэлэглэж буй хэрэг биш үү? Кибер аюудгүй байдлын төлөө,улсынхаа иргэдийн мэдээллийн аюулгүй байдлын төлөө улсууд цаг зав , хүч хөдөлмөр , хөрөнгө мөнгө гарган ажиллаж байхад манай улс 40-50 хувиар гэмт хэргийг гаралтыг бууруулна нэрийн дор иргэдийнхээ мэдээллийг өгнө гэдэг хичнээн харамсалтай вэ. Технологи цаашдаа хөгжинө таны нүүр царайгаар дамжуулан өнөөдөр таны сэтгэл хөдлөл ямар байгаа, та ер нь ямар хүн болох , ямар зүйлд дуртай гэх мэт детайл мэдээллүүдийг maschine learning-н тусламжтай гаргаж ирэх нь цаг хугацааны асуудал.

Хөрш орон Хятад царай системийг улсдаа суурилуулсан . Хятад бол ардчилсан бус нийгмийн зохион байгуулалт нь социалист гэдгийг дурьдах нь зүйтэй. Саяхан Хятадын Зежянь мужийн нэгэн хотын замаар зорчиж байсан автобусны бөөрөнд тавигдсан сурталчилгааны зургийг  царай таних систем амьд хүн гэж ойлгоод дэлгэцээр нэр усыг нь зарласан эрхэнд нь халдсан тохиолдол гарсан байна.[4] Энэ мэтчилэн уг технологийн цаана олон асуудалууд байгаа юм.Уг зөрчил гараад Гэмт хэрэг зөрчил гаргаагүй иргэний эрхийг зөрчөөд улс даяараа зарлах нь ардчилсан монгол улсад байж боломгүй асуудал.

Мөн дотоодын компани системийг хийсэн ч гэлээ манай улс сүлжээрүү,мэдээллийн аюулгүй байдалруу гадны нэгэн хакер шууд нэвтэрч, мэдээллийг нь авч чадна гэдэгт хувь хүнийхээ зүгээсээ бүрэн итгэлтэй байна. Твиттер хүртэл хакердуулж байгаа энэ үед ард иргэдийн датаг цуглуулна гэдэг өөрөө асар эрсдэлтэй алхам. Монгол улсын хүн амын тал гаруй хувь нийслэл Улаанбаатартаа төвлөрөн амьдардаг хэрэв датагаа алдвал энэ нь монгол улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх боломжтой.Бүх иргэдийг нарийвчилсан мэдээлэл дээр дата аналист ямар ч тоглолтыг хийнэ.Бидний давуу болон сул тал бүгд дата аналистын гарт очно.  Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд мэдээллийн аюулгүй байдал тусгагдсан байдаг.

Мөн  таних технологи орж ирвэл хараат  хүчний байгууллага хэнийг ч гэмт хэрэгтэн болгож болох уу . Төсөөлж үзвэл: 

Иргэн Бат хотын төвийн нэгэн оффисоор ороод гарчээ. Тэр оффисд хүн бусдын гарт амь насаа алдсан аж. Иргэн Бат буруугүй ч иргэн Бат уг оффиссоор орсон тул түүнийг дуудан байцааж, machine learning-н тусламжтайгаар нэгэн хакер батыг алуурчин болгож. Тэр хичнээн буруугүй гэсэн ч камерт бичигдсэн тул буруутай боллоо. Энд machine learning- н тусламжтайгаар хүний эрх зөрчигдөж буй юм.

Технологийн сул тал энд харагдана. Бид хүссэн хүнийхээ амыг хөдөлгөж буйг бичлэгүүдийг саяхан үзсэн шүү. Мөн дээр бичигдсэн Зэжян мужийн жишээ ч царай таних систем нь хэн нэгнийг хэлмэгдүүлэх боломжтойг харуулна.

Царай таних системийн цаана жижиг хэмжээний өөр олон бэрхшээлүүд байна. Системийг ажиллуулж буй эрхэмүүд уйдсан үедээ ч юмуу уйдаагүй үедээ ч таны хаана хэнтэй юу хийж байгааг харна. Тэгээд таньруу залгаад тэнд тийм хоол идсэн юм уу тэр хамт явж байсан хүн чинь хэн бэ гэх нь танд төдийлөн сайхан санагдахгүй байх.Манай улс том газар нутагтай ч цөөхөн хүн амтай.

Хүн хувийн нууцтай байх эрхтэй. Энэ тухай НҮБ-н хүний эрхийн түгээмэд тунхаглалд ч мөн Монгол Хувь хүний нууцийн тухай хуульд ч бичигдсэн байдаг.

Хоёр.Царай таних систем хүний эрхийн зөрчил болох нь

Манай улсын үндсэн хуулийн 2-р хэсэгт Хүний эрхийн тухай зүйл заалтууд байдаг. Уг хүний эрхийн заалтууд нь НҮБ-н Хүний эрхийн түгээмэл тунхаглалтай нягт холбогдоно,тунхаглал дээр үндэслэгдэн бичигдсэн.

Азийн чээжинд байрлах Ардчилсан улсын маань үндсэн хуулийн 16.13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. .....Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;” эрхтэй. ----хэмээн заажээ. Хэрэв царай таних камерыг суурилуулвал энэ нь үндсэн хуулийн зөрчил мөн НҮБ-н Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зөрчсөн үйлдэл болох боломжтой аж.

Иргэн би гэмт хэрэг үйлдээгүй учир чөлөөтэй явах эрхтэй. Царай таних камеруудыг байршуулснаар төр миний чөлөөтэй байх эрхийг боогдуулж байгаа хэлбэр мөн.Чөлөөтэй байх эрхийг боогдуулж буй явдал нь төр өөрөө иргэний суурь эрхийг зөрчиж буй явдал. Үндсэн хуульд заасан, суурь эрхээ эдлэхэд царай таних камер саад болно.

Мөн Монгол улс мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр хууль тогтоомжийн хувьд сул. Сул гэж байгаагийн шалтгаан нь жишээлбэл монголд дрон ашиглах тухай хууль байхгүй. Та лагер дээрээ гадаа сууж байя гэж бодоё нэгэн дрон хашаа даваад таны лагерт орж ирэн дээрээс таны эд хөрөнгийн тухай бүх мэдээллийг авлаа гэхэд үүнийг зохицуулах хууль тогтоомж монголд өнөөдрийн байдлаар байхгүй. Технологийн хөгжил хурдтай явагдаж байгаа, дагаад МАБ хүчтэй яригдаж буй энэ үед манайх шиг жижиг улс царай таних системийг нэвтрүүлж болохгүй. Хүн халдашгүй байх, хувийн нууцтай байх эрхтэй.

Дүгнэлт.

1.Дэлхийн улсууд Кибер аюулгүй байдалдаа 1970н оноос хойш анхаарсан.

2.Улсуудын кибер аюулгүй байдалд зарцуулах төсөв жил ирэх тусам нэмэгдэж байна.

3.Олон улсын хүний эрхийн байгуулагууд царайн таних камерын эсрэг байгаа. Америкийн том мужууд царай таних технологи нэвтрүүлэхийг хориглож байна.  

4.Манай улсын мэдээллийн аюулгүй байдал тал дээр сул, кибер халдлагад өртөх магадлалтай.

5.Царай таних системийг хятадын компаниас авах нь ард иргэдийн мэдээллийг хятад үнэгүй өгч буй хэлбэр мөн.

6.Царай таних системийг дотоодын компаниас аван суурилуулсан тохиолдолд их хэмжээний датагаа алдах боломжтой. Хүн амын талаас илүү хувийн мэдээллийг алдах нь үндэсний аюулгүй байдал , оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ.

7.Хүн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй.

8. Царай таних камер суурилуулах нь төр иргэдийнхээ суурь эрхийг зөрчиж буй хэлбэр мөн.

Ямар ч төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол ард иргэдийн боловсролын төвшинг нэмэх мөн чиглэлийн байгууллагууд ард иргэдэд үнэ зөв мэдээллийг өгөн урьдчилан сэргийлэх явдал. Камер суурилуулж гэмт хэрэг багасгахаас илүүтэй ард иргэдээ соён гэгээрүүлэх замаар гэмт хэргийг гаралтыг бууруулах хэрэгтэй. Манай улс 3 тербум эсхүл 300 саятай хүнтэй биш 3-хан сая л хүнтэй. 3 сая иргэдийнхээ боловсролд анхааран гэмт хэргийн гаралтыг бууруулах нь хамгийн боломжит шийдэл. 3 сая иргэний датаг эрсдэлд оруулах цаашлаад үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулах шийдвэр цуцлагдана гэдэгт найдаж байна.

Ашигласан эх сурвалж:

  1.  Монгол улсын Үндсэн хууль
  2.  Top 10 counties best prepared against Cyper attacks by Ellias Chachak
  3. The List: Best and Wordt Countries for Cypersecurity by Bruce Sussman 2019
  4. French Cyber Security and Defence
  5.  Cybersecurity France by Philippe Baumard
  6. Хятадын царайгаар таних систем суртчилгааны зургийг хүнтэй андуурч гаргажээ.
  7.  Us Cyber Security funding
  8.  UK Cyber security in the UK

 

 

Сэтгэгдэл бичих

    • ehleed toriin ordondoo tavi
    • 2020-09-18

    ehleed toriin ordondoo tavi. gemt gergee ilruul.

    • Зочин
    • 2020-09-18

    Naadah chine urd zugiin bodlogo l yavaad b.na. manai mungund durtai heden dargad hahuul uguud barag unegui sham zeeleerch boltgoi av gej baigaad. Tsaaguuraa mongolchuudiig hynah gej b.a. yavaandaa mongolchuudiig hytad negtgeh tuluvluguud mash tom hereg bolno shuu. Yaavch ene sistem iim taviulj bolojgui e

    • Зочин
    • 2020-09-18

    зөв өнцөгөөс нь харсан байна.

    • Зочин
    • 2020-08-07

    Нүүр таних камерт санаа зоволтгүйээ, нүүрээ угаалгүй 3 хоноход танихаа байдаг гэж байна лээ. УБ чуудын 69,52% нь нүүрээ 4 хоногт нэг угаадаг

    • Зочин
    • 2020-07-24

    Яг зөв юм бичжээ. 3-хан сая хүнийг соён гэгээрүүлэх хэрэгтэй. Ухуулга нтр их үр дүнтэй байх. Сонгуулийн ухуулга шиг ажиллавал дорхноо л сайжирна гэж бодож байна.

    • Зочин
    • 2020-07-24

    Яг зөв юм бичжээ. 3-хан сая хүнийг соён гэгээрүүлэх хэрэгтэй. Ухуулга нтр их үр дүнтэй байх. Сонгуулийн ухуулга шиг ажиллавал дорхноо л сайжирна гэж бодож байна.

    • Зочин
    • 2020-07-24

    Яг зөв юм бичжээ. 3-хан сая хүнийг соён гэгээрүүлэх хэрэгтэй. Ухуулга нтр их үр дүнтэй байх. Сонгуулийн ухуулга шиг ажиллавал дорхноо л сайжирна гэж бодож байна.

    • Зочин
    • 2020-07-24

    Яг зөв юм бичжээ. 3-хан сая хүнийг соён гэгээрүүлэх хэрэгтэй. Ухуулга нтр их үр дүнтэй байх. Сонгуулийн ухуулга шиг ажиллавал дорхноо л сайжирна гэж бодож байна.

    • Зочин
    • 2020-07-23

    Сда тэгээд энэ Data-гаа Орос, Хятадуудад алдаа шаачихвийдээ.

arrow icon