Нийтлэл 04 сарын 24, 2017

ХУУЛИЙГ ЭНГИЙНЭЭР: Хөдөлмөрийн тухай хуульд “цагийн ажил” гэсэн зүйлийг шинээр нэмж тусгалаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтсон билээ.

Хөдөлмөрийн тухай хуульд “Туршилтын хугацаа”, “Дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйлийг шинээр нэмэхээр тусгажээ.

  • Хуулийн шинэ зохицуулалтаар ажил олгогч нь ажилтныг дагалдан ажиллуулах бол туршилтын хугацаа нь 3 сараас илүүгүй байхаар заажээ.
  • Хөдөлмөрийн тухай хуульд “цагийн ажил” гэсэн зүйлийг шинээр нэмж тусгасан байна.
  • Цагийн ажилтан нь тодорхой ажил гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байх, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцох юм.
  • Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.
  • Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөж ажил гүйцэтгүүлсэн албан тушаалтныг 500000-1000000 төгрөгөөр,  аж ахуйн нэгж, байгууллагыг 5000000-10000000 төгрөгөөр торгохоор хуулийн төсөлд тусгасан.

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon